Задгай сансарт аялсан Олимпийн бамбар эх дэлхийдээ ирлээ

0

Задгай сансарт аялсан Олимпийн бамбар эх дэлхийдээ ирлээИрэх 2014 оны 2-р сард Оросын Сочи хотод спортын томоохон үйл явдал болох гэж байгаа нь 22 дахь удаагийн өвлийн Олимпийн наадам билээ. XXII өвлийн Олимпийн наадам эхлэхээс 123 хоногийн өмнө буюу 2013 оны 10-р сарын 7-нд Сочи хүрэх замдаа гарсан Олимпийн бамбар 2014 оны 2-р сарын 7-нд болох Сочигийн Олимпийн нээлтийн өдрийг хүртэл Москвагаас Сочи хүрэх замдаа Оросын бүх 83 мужийн 2900 хот, тосгодоор дамжин хүний хөлөөр, машинаар, галт тэргээр, нисэх онгоцоор, тройка хэмээх Оросын уламжлалт тээврийн хэрэгсэл болох морин тэргээр аялах юм. Нийт 65,000 км замыг туулах энэ аялал нь өвлийн Олимпийн түүхэн дэх хамгийн урт замыг туулсан аялал болох юм. Өнгөрөгч 9-р сарын 29-нд Эртний Олимпияд ассан Олимпийн бамбар Грекээр 7 хоног аялсны эцэст Орос улсад очсон бөгөөд 10-р сарын 20-нд Умард туйл руу очихдоо мөс хагалагч хөлөг онгоцоор явсан нь анхны удаагийнх байлаа. Түүнчлэн энэ удаагийн өвлийн Олимпийн бамбарын аялал задгай сансарт үргэлжилсэн нь үнэхээр өвөрмөц тохиолдол болсон байна. 11-р сарын 7-ны өдөр Союз сансрын хөлгөөр задгай сансар руу ниссэн Олимпийн бамбар өчигдөр буюу 11-р сарын 11-ний өдөр эх дэлхийдээ эргэн ирсэн юм. Олимпийн бамбар цаашлаад Европ тивийн ноён оргил Эльбрус уулын оройд гарч, дэлхийн хамгийн гүн цэнгэг уст нуур болох Байгаль далайн гүнд зочлох аж. Байконурын сансрын буудлаас Оросын сансрын нисгэгч Михаил Тюрин, НАСА-гийн сансрын нисгэгч Ричард Мастраккио, Японы сансрын нисгэгч Коити Ваката нарын гурван хүний багийн бүрэлдэхүүнтэй Союз ТМА-11М хөлгөөр хөөрсөн Олимпийн бамбарын сансарт илгээгдсэн зургуудыг үзэж сонирхохыг урьж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *