Тэр бол таны хүсэн хүлээж байсан хүн биш, харин аймшгийн мангас: жинхэнэ сэтгэцийн өвчтэй хүний 10 шинж тэмдэг

2

1. Тэр “муу залуу” байсан, түүгээрээ ч бахархдаг

Ангийнхаа хүүхдүүдийг яаж жагсааж байснаа тэр бахархан ярьдаг. Тэр бас дээpэлхэж явсан хүүхдүүдийн мөнгийг яаж сааж байснаараа ч бахархана. Түүний залуу насных нь сeксийн амьдрал яг л аймшгийн киноны дүр зураг гэмээр, золиоc нь мэдээж охид бүсгүйчүүд? Энэ бол “залуу насны нvгэл” биш гэж тэр үздэг.

Энэ бол жинхэнэ сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн зан ааш, тэр гаж зангаа ч тэд нууж сураагүй, нууя ч гэж боддоггүй. Залуу наснаас нь хойш юу ч өөрчлөгдөөгүй – тэр нөгөө л нэг сaдист, одоо даруу хүний баг л өмсөөд явж байна. Одоо тэр өөр арга барилтай болсон, гэхдээ нэг зарчимтай: тэр хүмүүсийг тамлaн зовоож тэрнээсээ таaшаал авна.

 

2. Тэр юунд ч санаа зовдоггүй

Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс бусдыг өрөвдөх, хайрлах сэтгэл гэж байдаггүй. Тэд хамгийн аймшигтай киног сонгож үзнэ, хамгийн их хүн тaрчлааж байгааг хараад амаараа гартал хуушуур чихээд хэнэг ч үгүй суудаг. Ямар нэгэн томоохон гамшигт ямар ч сэтгэл хөдлөл үзүүлэхгүй. Ойр дотны хүн өөд болсон эсвэл хүндээр өвдсөн тухай түүнд дуулгавал мөрөө хавчаад “байх л хэрэг” гэж хэлнэ. Тэд өөрсдийнхөө жинхэнэ сэтгэлийг баг дор нуухыг хүсдэггүй, үнэндээ тэдэнд сэтгэл гээд байх юм байхгүй дээ.

Тэр ганц л хүнийг өрөвдөж, хайрлана – тэр нь өөрөө юм. Бусад хүмүүсийн тухайд – түүний хувьд хүн биш, ямартай ч түүний бодол ийм. Гоёл чимэглэл байдлаар ашиглаж байгаа манекенууд төдийхөн. Ичих мэдрэмж бас л түүнд байхгүй. Бүр юу ч байхгүй.

 

3. Тэр бол азгүй золиоc

Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс өөрсдийг нь байнга гомдоож байдаг тухай ярьдаг. Эргэн тойрон дaйснууд. Бүх хүмүүс түүнд муу муухайг хүснэ, хөлөө тээглүүлж тавина, түүнийг хуурч мэхэлнэ, өөрсдийнхөө муу зорилгыг хэрэгжүүлэхээр ашиглана, мэдээж хэн ч түүнийг ойлгож, үнэлдэггүй. Угтаа бол тэр хүн маш том баатар, сайн сайхныг байнга үйлдэж байдаг, тийм ээ, тийм. Хэрвээ та үүнтэй санал нийлэхгүй л бол түүний дaйсан болно: та түүнийг үнэлэхгүй зүгээр л ашиглаж байна. Та нар яаж чадаж байна аа? Жүжиглэлт маш чадвартай явагдана, түүнийг үнэхээр золиоc болдог гэж итгэмээр.

 

4. Дандаа түүний зөв байдаг

Тэр өөрийгөө алдахгүй гэж боддог. Өөрийнхөө үйлдэлд хэзээ ч хариуцлага хүлээхгүй, өөрийнх нь буруу байснаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Үүний оронд тэр хэнийг ч хэрэгт хийж чадна, харин өөрийгөө шударга бус үйлдлийн золиоc болсон гэж ойлгуулна.

Алдаа гаргасан гэж зарим үед хэлэх хэдий ч, алдаа гаргахад та нар л хүргэсэн гэж буруутгана. Та л буруутай байж, түүнд хэрцгий хандаж байгаа хэрэг, таны гаргасан алдаанаас болж тэр буруутан болж байгаа хэрэг юм.

 

5. Тэр адреналиний мaнсуурагч

Тэд байнга сэтгэл хөдлөлийн өдөөлт авч байх ёстой байдаг – түүний сэтгэл хөдлөлийг уур амьсгал маш ядуу, сэтгэл хөдлөл мэдрэхгүй байвал тэр өөрийгөө амьд гэдгээ мэдэрч чаддаггүй. Сэтгэл хөдлөлөө өдөөхийн тулд спортоор хичээллэх гэдэг ойлголт байхгүй. Харин оронд нь зодoон цоxион хийх, бохир заваан сeкс хийх, эрсдэлтэй жолоодлого хийх, хэрүүл уруул хийж л сэтгэл хөдлөлийг бий болгоно.

 

6. Тэр хэд хэдэн удаа гэр бүл болсон

Тэд хайрлаж дурлах чадваргүй, гэхдээ хоромхон зуур наадаж, шохоорхоно.  Үүнээс гадна гэрлэх саналаа өргөн цар хүрээтэй хийнэ. Эхнийхээ болзоон дээр л санал тавих нь энүүхэнд, тэдний хувьд маш амархан .

“Мэдээж сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн хайртай учраас хүнтэй суугаагүй, харин анхаарлын төвд байх нь сайхан байгаа учраас л гэр бүл зохиож байгаа юм. Цагаан морь унасан сайхан ханхүү, сүйт хархүүгийн дүр. Тэр энэ дүрийг дахин дахин бүтээнэ”.

Хэрвээ залуу хархүү гурваас илүү удаа гэр бүл болоод амжсан байвал – та нэгийг бодох ёстой л гэсэн үг. Магадгүй тэр өвчтөнүүдийн нэг байж болно.

 

7. Тэр бол шимэгч

Тэр ямар ч хүний хүзүүн дээр суучихаад улам л даварч эхэлнэ, ямар төрлийн харилцаа байх нь огт хамаагүй:

  • Эхнэр эсвэл ойр дотнын хүмүүсийн мөнгөөр л амьдарна
  • Хэн нэгний бизнесийн түнш болно, мэдээж удахгүй энэ харилцаанд эцэс төгсгөл гэж ирнэ
  • Тэр өгч чадахгүй зөвхөн авч л чадна.

 

8. Тэр дарaнгуйлагч

Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс – маш нарийн мэдрэмжтэй дарaнгуйлагчид. Маш нарийн – зарим нэг тохиолдолд түүний золиоc болоод байгаа хүмүүс чухам юу болоод байгаагаа ч ойлгохгүй, зөвхөн өөрсдийгөө л буруутган явна.

 

9. Тэр байнга сул тал руу довтлoно

Тэд төрөлхийн дарaнгуйлагчид байгаад зогсохгүй мөн төрөлхийн жүжигчид байдаг. Тэд аз жаргалтай, чин сэтгэлээсээ хайрлаж дурлаж байгаа хүн шиг харагдаж чадна. Ийм хүнд хэн ч итгэнэ биз дээ, тэгээд өөрийн асуудал, зовлонгоо ярьчихна. Тэр сайтар сонсож аваад хэзээ ч мартахааргүй сайн санана. Харин дараа нь өөрт шаардлагатай гэж үзсэн үедээ таны сул тал руу довтлоно.

 

10. Тэр худалч

Тэд байнга худлаа ярьж явдаг, ямар ч шалтгаанаар хамаагүй, энэ бол тэдний түгээмэл шинж, энэ чанараа нууж чаддаггүй. Тэр ямар ч шаардлагагүй газар ч худлаа ярина.

Хэрвээ таны дэргэд суугаа залуу ямар ч шалтгаангүйгээр худлаа яриад байвал зайгаа барихыг зөвлөж байна. Магадгүй хэсэг хугацааны дараа түүнээс дээрх шинж тэмдгүүд илрээд эхлэхийг үгүйсгэхгүй.

33
ТэнэглэлТэнэглэл
19
ГайхмаарГайхмаар
11
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
9
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Urantsetseg Sodnom

    Urantsetseg Sodnom

    2019/03/31 at 22:19

    Iiiiiii unen bhaaaa

  2. Dorj Demberel

    Dorj Demberel

    2019/03/31 at 22:54

    iim humuus bdag shuu

  3. Виккан Асури

    Виккан Асури

    2019/04/01 at 00:13

    Энэ би гэж шаагаач
    Бөөн хэлбэр гарууд хха

  4. Bayarmaa May

    Bayarmaa May

    2019/04/01 at 02:04

    Mangas ni ch yu ve, setgel medreliin ovchin shuu dee. Amidarch osoj tornison orchin mash ih nolootei bdag. Iim uildluudiig ni hoorgoj, ulam ovchiniig ni hundruulj bgaa naiz nohod, emegteichuud bas niigem mon adil hariutslaga huleeh yostoi. Setgel medreliin ovchin mash ih gazar avch gantsaardalt, bully buyu deerelhuulj alslagdsanaas Amerikiin surguuliud deer alan hyadaltuud bolood bgaa tiimuu?
    Iim ovchiniig hundruulelgui togtooj ertnees emchileh ni chuhal. Ene baidal tehnologiin hogjiloos bas hamaarch bgaa tiimuu?

  5. Nora Nojo

    Nora Nojo

    2019/04/01 at 02:31

    Kharin tiim. Mangas baih daa yahav dee. Setgetsiin oorchlolt chin ovchin. Ert bas hamgiin gol n zov onoshlood, emchilgeeg zov hiivel edgeedeg yadaj dorduuldaggui. Gehdee orchin mash chuhal.

  6. Zizi Zizi

    Zizi Zizi

    2019/04/01 at 04:59

    Анжи Ж. энийг унш даа

  7. Javdal Gantumur

    Javdal Gantumur

    2019/04/01 at 08:07

    Ийм ядуухан юм бичэх ямар хэрэгтэй байдаг юм бэ.Худал хийрхэл нь хэтэрсэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *