Бясаатай хэрхэн тэмцэх аргаа олохгүй байсан юм. Ардын уламжлалт аргыг хэрэглэхээр шийдсэн маань үнэхээр үр дүнгээ өгч чадлаа!

4

Бясаа – Cimicidae (цимицид) төрөлд хамаарах шимэгч хорхой юм. Хүрэн бор өнгийн энэ жижиг хортон шавьж зөвхөн цусаар л хооллоно. Толгойн урд хэсэгт хатгуур байрладаг бөгөөд үүгээр хүний арьсыг нэвт цоолж цус сордог.

Энэ төрлийн маш олон шимэгч байна – үүнд амьтны цусаар хооллогч бясаа ч бий. Бидний дунд ор хөнжлийн бясаа илүү түгээмэл тархсан бөгөөд энэ төрлийн бясаа нь хүний цусаар хооллодог ажээ. Нас биед хүрсэн орны бясаа нь алимны үрний дайтай, цус сорсны дараа гэдэс нь томорч улаан туяатай болдог.

© DepositPhotos

Орны бясаа нь шөнийн цагаар идэвхижнэ, гэхдээ шөнийн амьдралтай амьтанд тооцогддоггүй. Эмэгчин нь амьд байгаа цагтаа хэдэн зуун өндөг дардаг. Эдгээр өндгүүд нь тоосонцрын хэмжээтэй бөгөөд ачигдаж ирсэн тавилга, хувцас хунартай дамжин үүрлэнэ. Орны бясаа нь нисэж чаддаггүй. Гэхдээ давхар хооронд, хана таазаар дамжин чөлөөтэй явна.

© DepositPhotos

Орны бясаа нь өчүүхэн жижиг биетэй тул матрас, орны хажуугийн пүрш, орны завсар мод зэрэг хүний гар үл хүрч болох газруудад амархан нуугддаг. Үүнээс гадна бясаа нь бусад хортон шавжуудыг бодвол дасан зохицох өндөр чадвартай амьтан. Тиймээс бясаа устгах ажил амаргүйд тооцогддог байна.

© DepositPhotos

Бясаа устгахад ашиглаж байгаа хор нь байрны эздийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх муу талтай, ялангуяа хүүхдийн тасалгааны хувьд яригдаж байгаа бол болгоомжтой хандана. Хүүхдийн тасалгаанд үүрлэсэн бясааг устгах гэж байгаа бол байгалийн гаралтай бодис хэрэглэхийг зөвлөж байна, үнийн хувьд ч хямд тусна. Нэн эрт дээр үеэс ургамал дээр суурилсан бодисыг бясаа устгахад ашиглаж иржээ. Энэ төрлийн бодисууд нь хортон шавьж дахин үржихээс хамгаалж сэргийлдэг давуу талтай.

© DepositPhotos

Эфирийн тос нь хортон шавьжийн дотоод эсийн мембрамд нөлөөлж үхэлд хүргэдэг. Эфирийн тос бясаанд хортой байдаг бол хүний эрүүл мэндэд гаж нөлөөгүй тул айх аюулгүй хэрэглэх боломжтой.

 

Гэрийн бясаанаас хэрхэн салах вэ?

1. Цайны модны тос

Цайны модны тосоор бясаа устгах бодис бэлдэхийн тулд хоёр цайны халбага тосыг 50 мл устай холино. Уусмалыг шүршдэг саванд хийгээд сайтар сэгсрээрэй. Бясаа үржсэн байж болох газруудад бодисыг шүршинэ. Бясаа бүрэн устаж үгүй болтол өдөр болгон цацна.

© DepositPhotos

 

2. Лавандагийн тос

Шүршдэг бодис бэлдэхийн тулд – 10-15 дусал лавандагийн тосыг 50 мл устай холино. Өөр нэгэн арга – лаванда цэцгийн шинэхэн навчийг бясаа үүрлэсэн газруудад байрлуулж бясааг устгана.

© DepositPhotos

 

3. Цитронеллийн тостой шүршдэг бодис

Багахан устай саванд 10 дусал цитронелийн тос дусаана. Уусмалыг шүршдэг саванд хийж сайтар сэгсэрнэ. Бясаа үржсэн байж болох газруудад үр дүн гартал шүршсээр байна.

© DepositPhotos

 

4. Эвкалипт тостой шүршдэг бодис

Шүршдэг бодисыг бэлдэхийн тулд 100 г ус, 70 г архи болон 30 дусал эвкалиптийн эфирийн тос нэмнэ. Шүршдэг саванд бүгдийг хийгээд сайтар холино. Бясаа явж байгаа газар руу уусмалаас шүршээрэй. Хоёр цаг тутамд шүршээрэй.

© DepositPhotos

 

5. Ним модны навчны тос

50 г эфирийн тосны концентрацыг 200 г устай холино. Тал цайны халбага саван, эмульгаторын уусмал нэмээрэй. Сайтар холино. Бясаа үржсэн газруудад цацна.

© DepositPhotos

 

6. Жирийн аир

Жирийн аир – бясааны эсрэг үр дүнтэй бодис. Шүршдэг бодис бэлдэхийн тулд 100 г аир, 50 г нунтаг куркумаг 1 л усанд цаг буцалгана. Дараа нь уусмалыг таглаатай чигээр нь 24 цаг орхино. Дараа өдөр нь шүүгээд устай 1:10 харьцаагаар шингэлж цацна.

© DepositPhotos

 

7. Жүржийн тос

Жүржийн тосыг эрт дээр үеэс бясаатай тэмцэхэд өргөн ашигладаг байжээ. Жүржийн үнэр нь хүнд маш таатай мэдрэмж төрүүлнэ, харин урилгагүй гэрийн хортон шавьжийг дайжихад хүргэнэ. Шүрших уусмал бэлдэхийн тулд 50 г хар меласс, 100 г жүржийн тосыг 4 литр усанд хийж холино.

© DepositPhotos

 

8. Гоньд

Хэдэн навч гоньдыг даавуун олсоор багцалж боогоод бясаа үржсэн газар тавина. Эсвэл гоньдыг торон уутанд хийж хортон шавьж үржсэн газар өлгөнө. Гоньдоо гурван хоног тутамд сольж байх хэрэгтэй. Хүссэн үр дүндээ хүрэхэд багаар бодоход 1 сар орчим болно.

© DepositPhotos

 

9. Хадаасан цэцгийн тос

1 цайны халбага хадаасан цэцгийн эфирийн тосыг 1 цайны аяга устай холино. Уусмалыг шүршдэг саванд хийгээд сайтар сэгсэрч бясаа үржсэн газар шүршинэ.

© DepositPhotos

 

10. Жирийн пижма

Пижма маш хүчтэй бодис: олон төрлийн хортон шавьж үргээдэг, үүнд шумуул ч мөн үргэнэ. Мөн бясаа уг ургамлын үнэрт дургүй. Шинэхэн тасдаж авсан пижма цэцгийг орныхоо доор эсвэл бясаа үүрлэсэн байж болох бусад тавилгуудад ч байрлуулна. 25 г пижма цэцгийг 1 стакан усанд хийж хандлаад шүршдэг бодис ч хийж болно.

© DepositPhotos

Эфирийн тос хэрэглэхээсээ өмнө харшилтай эсэхээ заавал шалгаарай. Үүний тулд шууныхаа дотор талд багахан эфирийн тос түрхэнэ. Хэрвээ түрхсэн газар харшлын шинж тэмдэг илрээгүй бол тосыг айх зүйлгүй хэрэглэж болох ажээ.

Дээр бичиж байсанчлан бясааг устгахад амаргүй ажил. Зарим нэг тохиолдолд байрыг тусгай мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар ариутгасны үндсэн дээр л бясаанаас сална. Ардын уламжлалт аргаар бэлдсэн жороор бясааг 100 хувь устгах баталгаа өгөхгүй, гэхдээ амьдарч байгаа хүмүүст хор хөнөөлгүй бөгөөд багахан ч гэсэн таатай мэдрэмж өгч чаддаг.

Үүнээс гадна эфирийн тос нь мэдрэлийн системийг тайвшруулж сэтгэл санаа сэргээдэг. Эдгээр аргуудыг хэрэглэх эсэх нь таны өөрийн л хэрэг. Өөрийн чадлаар бясаанаасаа салах тухай мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

52
БахархмаарБахархмаар
17
ГоёГоё
16
ХарамсалтайХарамсалтай
16
Ха ХаХа Ха
15
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
10
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Undarmaa Enkhtaiwan

    Undarmaa Enkhtaiwan

    2019/03/31 at 23:32

    Сэргэлэн Чагнаа

  2. Uuree Uuriintuya

    Uuree Uuriintuya

    2019/03/31 at 23:40

    Ynjin Ynjin

  3. Enkhmaa Tsogt

    Enkhmaa Tsogt

    2019/04/01 at 21:43

    Aimar yum aa

  4. Enkhmaa Tsogt

    Enkhmaa Tsogt

    2019/04/01 at 21:43

  5. Enkhmaa Tsogt

    Enkhmaa Tsogt

    2019/04/01 at 21:44

    Aimar yumaa aichihlaa

  6. Зочин

    2022/04/10 at 07:18

    bi zaaval ylna lalruudig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *