Хойд Солонгосын талаарх сонирхолтой 20 баримт

0

Хаагдмал орчин, бусдаас онцгой удирдагч, “коммунист дарангуйлал” энэ тэргүй бол энэ улс орон бусдаас ялгарах зүйлгүй байх байлаа. Ингээд та бүхэнд сонирхолтой байж мэдэх баримтуудаас танилцуулж БНАСАУ-ын төмөр хөшгийг бага ч гэсэн нээхийг хүслээ.

1. БНАСАУ-д цаг тооны бичгээр 2016 он бус харин 105 дугаар он. Тэдний хуанли нь Ким Ир Сений төрсөн оноос хойш эхлэн тоологдоно.

2. Хойд Солонгост дэлхийн хамгийн их хүн багтах спортын задгай талбай бий – “5 дугаар сарын 1-ний өдрийн Стадион”-д 150 000 хүн багтаана.

3. Тус улсад марихуаныг хууль ёсоор зөвшөөрсөн, хар тамхины төрөлд багтдаггүй эд дээ.

4. 20 жилийн турш Пхеньян дахь “Рюгён” зочид буудал хамгийн өндөрт тооцогдож байлаа. 105 давхар зочид буудал 330 метрийн өндөртэй. 1987 онд зочид буудлын барилгыг эхлүүлсэн ч одоо болтол үүд хаалгаа нээгээгүй байгаа нь хачирхалтай.

5. Хойд Солонгост 51 “нийгмийн давхарга” байдаг – улс орны хүн ам “итгэлцлийн дэглэм” дээр хуваагддаг.

Хойд Солонгосын тухай сонирхолтой 20 баримт 2

6. Тус улсад зөвхөн цэргийнхэн болон засгийн газрын эрх баригч нар л хувийн унаатай байхыг зөвшөөрдөг.

7. Хойд Солонгос “Red Star OS” гэх өөрсдийн гэсэн үйлдлийн системтэй.

8. Өнөөдрийн байдлаар АНУ-ын тэнгисийн хүчний усан онгоцыг эзэлж авсан цорын ганц улс бол Хойд Солонгос.

9. Сүүлийн 60 жилийн хугацаанд 23 мянган хойд солонгосчууд Өмнөд Солонгос руу дүрвэсэн, харин эсрэг урсгалд зөвхөн хоёр хүн л тоологдоно.

10. Хойд Солонгосыг коммунист улс гэхээ больсон. Улс төрийн хувьд 2009 оноос эхлэн албан ёсоор “чучхе” гэх болжээ.

Хойд Солонгосын тухай сонирхолтой 20 баримт 3

11. Тус улсад жинс өмсөхийг хориглосон.

12. Хойд Солонгосчууд албан ёсоор батлагдсан 28 төрлийн үсний засалтаар л үсээ засуулах эрхтэй.

13. 1950-иад онд Хойд Солонгост Кижондон тосгоныг үүсгэн байгуулжээ. Зорилго нь Өмнөд Солонгосын иргэдийг татах суртал ухуулгын “гайхамшигт” тосгон болгох, гэвч харамсалтай нь хиймэл тосгон болон үлджээ.

14. Ким Ир Сенийн эцэг нь “Титаник” хөлөг живдэг өдөр төржээ, 1912 оны 4-р сарын 15-нд.

15. 2012 онд Хойд Солонгосын археологичид 2 мянган жилийн тэртээх Когурё эзэнт улсыг үндэслэгч хаан Тонгмунгийн унаж байсан ганц эвэртийн шарил олсон гэж мэдэгджээ.

Хойд Солонгосын тухай сонирхолтой 20 баримт 1

16. 1962 онд Америкийн 6 цэрэг Хойд Солонгосын хилийг нэвтэрсэн ба тэд одоогоор тэндээ амьдарч байгаа гэнэ.

17. Библийн судар хадгалах, Өмнөд Солонгосын кино үзэх, порно сурталчлах зэрэгт цаазын ял онооно. Хойд Солонгосын газар нутагт шүхрээр Библи тараадаг байгууллага хүртэл байдаг ажээ.

18. Хойд Солонгост 5 жилд нэг удаа сонгууль болдог. Гэхдээ сонгуулийн хуудас дээр ганц л нэр дэвшигчийн нэр байна.

19. Өмнөд Солонгос руу заналхийлсэн захидал илгээхийн тулд факс ашигладаг.

20. Хойд Солонгосын иргэд 2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 24 цагийн хоцрогдолтойгоор хүлээн авч үзсэн.

34
ТэнэглэлТэнэглэл
24
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
9
Ха ХаХа Ха
8
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/25 at 16:16

    хахаха

  2. Зочин

    2016/02/25 at 18:20

    Delhiid gatshan tusgaar uls bgaag demjdeg

  3. Зочин

    2016/02/26 at 11:29

    ene uls mun uu hahaha xaashaa ch yumbde

  4. ИРГЭН

    2016/02/27 at 20:07

    МАНАЙ МАН НАМ КОММУНИСТ ШҮҮ ДЭЭ.ТЭД ДАНГААРАА ТӨРИЙН ЭРХИЙГ ЭНЭ СОНГУУЛИАР АВНА ГЭЭД БАЙГАА НЬ ДАРАНГУЙЛАЛ ТОГТОХГҮЙ ГЭХ ГАЗАРГҮЙ ШҮҮ.МАН ГАРЧИХВАЛ МАН-ЫНХАНЫ ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ГААРНА ДАА.ОДОО ИНГЭЖ БАЙГАА ХҮМҮҮС БҮР АЛНА ДАА.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *