Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан

0

Оддыг ямар нэгэн шалтгаанаар улс орнууд өөрийн хилээр нэвтрэн орохыг хориглосон байдаг. Энэ нь тухайн оддын хууль даган мөрдөх асуудал эсвэл улс төрийн үзэл бодол, бүр оддод тавьсан гажууд болзлоос ч болох тохиолдол байдаг байна. Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон одуудыг та бүхэнд танилцуулж байна.

Крис Браун

2009 онд Америкийн дуучин, жүжигчин Крис Брауныг Их Британид оруулаагүй бөгөөд бараг хил дээрээсээ буцаагаад явуулжээ. Уг асуудлыг түүний хууль дүрэм сахидаггүйтэй холбоотой гэж тайлбарлажээ, тэр үед үерхэж байсан найз бүсгүй болох Рианнаг зодсон хэргийн дараахан болсон явдал ажээ. Крис бүсгүйд хүнд бэртэл учруулсан бөгөөд гэмт хэргийн газраас зугтаасан юм. Үнэндээ дараа нь өөрөө цагдаагийн газар очиж хэргээ хүлээсэн бөгөөд баригдаж байсан. Шүүх Браунд таван жилийн тэнсэн ял оноож 180 хоногийн засан хүмүүжүүлэх ажил хийлгэх шийдвэр гаргажээ. Их Британид нэвтэрч чадаагүй тэрээр дөрвөн том хэмжээний концертоо цуцалсан бөгөөд энэ хэргийн ул мөр түүнээс мөддөө салахгүй бололтой, 2015 онд Канадад мөн энэхүү шалтгаанаар түүнийг оруулаагүй. Торонто, Монреалийн концертуудаа бас л цуцлах хэрэг гарчээ.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 4

Брэд Питт

1997 онд Америкийн жүжигчин Брэд Питийг “Seven Years in Tibet” киноны гол дүрийг бүтээснээс хойш Хятадын засгийн газар улсынхаа хилээр нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн. Киноны үйл явдлаар дамжуулж Хятадын коммунист намыг доромжилсон гэж үзсэн тул насан туршид нь Хятад улсын хилээр нэвтрэхийг хоригложээ. Гэвч эцсийн эцэст Хятадын удирдагчид цаг хугацааны эрхэнд гомдлоо мартаж хоригоо зөөлрүүлжээ. 2014 онд буюу 14 жилийн дараа Пит гэргий Анжелинагийн хамтаар Шанхай хотод Maleficent киноны нээлтэнд оролцсон юм.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 5

Леди Гага

Леди Гага бол орчин үеийн хамгийн этгээд дуучдын нэг мөнөөс мөн. Зарим нэгэнд нь түүний гажууд хэв маяг таалагддаг бол зарим нэгийнх нь дотор муухайрдаг биз. Ямартай ч Индонезийн “Исламыг хамгаалах фронт” Гагад жинхэнэ “чөтгөрийн төлөөлөгч” болсон ба түүнийг Жакартад орохыг хориглосон. Энэхүү хоригийг Индонезийн шашны бусад бүлэглэлүүд дэмжсэн ч Засгийн газар нь Гагаг толгойноосоо хөл хүртэл урт хувцас өмсвөл тоглолтоо зохион байгуулахыг хүлээн зөвшөөрчээ. Гагагийн менежерүүд хувцаслалтын саналыг хүлээж аваагүй тул Индонези дэх бүх тоглолтоо цуцалж байв.

The 57th Annual GRAMMY Awards Featuring: Lady Gaga Where: Los Angeles, California, United States When: 09 Feb 2015 Credit: FayesVision/WENN.com

Майли Сайрус

“Hanna Montana” гэр бүлийн сериалд тоглодог байсан даруухан охин 2009 онд гэнэт имижээ өөрчлөнө гэж хэн ч төсөөлөөгүй биз. Хэдэн найз нөхөдтэйгөө Хятадуудыг шоглосон Хятад хүний дүрд хувирч авахуулсан зурагнаас хойш түүнийг Хятадад нэвтрэхийг хориглосон. 2014 онд мөн л Доминиканий БНУлсад “ёс суртахууны доголдолтой” хэмээн үзэж нэвтрэхийг хориглосон. Энэ хоригийг Майли өөрөө эс тоон The Happy Hippie сайн дурын санг санхүүжүүлэх ажлаа зогсоогоогүй юм, сангийн үйл ажиллагаа нь Доминиканий орон гэргүй залуучуудад тусламж үзүүлдэг ажээ.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 6

Григорий Лепс

АНУ-ын Сангийн яам 2014 онд Григорий Лепсийг Оросын мафитай холбоотой хэмээн үзжээ. Дуучин гэмт хэргийн томоохон бүлэглэл болох “Братский круг”-тэй маш дотно харилцаатай тул хар жагсаалтанд оруулж АНУ-ын хилээр нэвтрэн орохыг хоригложээ. Үүнээс гадна Америкийн иргэдийг Лепстэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийхгүй байхыг анхааруулж, Лепсийн АНУ-д бүртгэлтэй аливаа эд хөрөнгө, банкны дансыг царцаасан байна. АНУ-ын эдгээр арга хэмжээнүүд нь дуучинг мухардалд оруулсангүй харин ч тэрээр шинэ цомгоо “Гангстер No 1” нэртэйгээр гаргажээ.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 19

Алек Болдуин

Үндэсний телевизээр өгсөн ярилцлагын үеэр хэлсэн ганц бодлогогүй өгүүлбэр үндэстэн хоорондын мөргөлдөөнд хүргэхээ шахсан бөгөөд түүнийг Филиппиний хилээр нэвтрэн орохыг хоригложээ. Филиппиний улс төрчдийн дургүйцэл маш их хүрч байсан тул хэрвээ түүний хөл тус улсын хилийг нэвтэрдэг л юм бол эрэмдэг болгож орхино гэж сүрдүүлж байв. Дэвид Леттерманы “The Late Show”–ны үеэр түүнээс дахин хүүхэдтэй болох төлөвлөгөө байна уу? гэж асуухад хариуд нь Боулдин: “Байлгүй яах вэ, бүр Филиппин эсвэл Оросоос захиалгаар эхнэр авдаг юм билүү гэж бодож байгаа” гэж хариулснаас бүх асуудал үүссэн байна. Энэхүү ярилцлагын дараа тэрээр албан ёсны уучлалт хүссэн ч Филиппин өөрийн хоригоо цуцлаагүй хэвээр үлдээсэн юм.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 7

Пэрис Хилтон

2010 онд дэлхийн хамгийн баян бүсгүй хууль сахиулах байгууллагынхантай нилээд асуудалтай байсан: кокаин хадгалсан хэргээр Лас-Вегасын шүүх түүнд тэнсэн ял оноосон. Энэ хэргээр түүнийг Япон улсын байцаан өнгөрүүлэх тасаг дээр хилээр нэвтрүүлэлгүй буцаасан юм, тухайн үед Хилтон эгч Никитэйгээ хамт эмэгтэйчүүдийн цүнхний загварыг сайжруулах ажлаар явж байжээ. Японы хууль дүрэм чанга, төрсөн нутагтаа гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа эсвэл буруутай нь тогтоогдсон этгээдийг нэвтрүүлдэггүй хуультай ажээ.

Paris Hilton's Single Release Party in Los Angeles Featuring: Paris Hilton Where: Los Angeles, California, United States When: 10 Jul 2014 Credit: Guillermo Proano/WENN.com

Марта Стюарт

Энэ эмэгтэй бол Америкийн алдартай зохиолч, телевизийн хөтлөгч, гэрийн аж ахуй эрхлэх тухай зөвлөгөө өгдгөөрөө алдаршсан. “Үлгэр жишээ гэрийн эзэгтэй” маань 2003 онд шүүх дээр шуугиан тарьсан хэргээр дуудагдаж байжээ: санхүүгийн гэмт хэрэг, эд мөрийн баримт устгах гэж оролдсон. Стюартад 20 жилийн хорих ял сонсгохоор бэлдэж байсан ч түүний өмгөөлөгч нар маш сайн ажиллаж 5 сар шоронд хоригдож, 30 мянган долларын торгууль төлөөд л өнгөрчээ. Шүүхтэй зууралдсаны хар сүүдэр ч бас үлдсэн, 2008 онд Их Британи түүнийг хилээрээ нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдсэн юм.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 8

Михиал Пореченков

2014 онд интернэтэд тавигдсан нэгэн видео маш их шуугиан дэгдээсэн ба энэ нь жүжигчин ДНР-чуудын байрлал руу пулемётоор галлаж байгаа зураглал байв. Михаилын энэхүү үйлдлийг интернэтээр маш олон хүн буруутгасан. Жүжигчний албан ёсны тайлбар ч тус болсонгүй: би Украйны хүчнийхэн байгаа газар луу буудаагүй, тэгээд ч хоосон сумаар буудсан, энэ видео бол эвлүүлэг юм шүү гэжээ. Пореченковыг Украйны засгийн газар өөрийн хилээр нэвтрүүлэхийг хориглоод зогссонгүй Батлан хамгаалах яамны сайд Арсен Аваков хууль бусаар галт зэвсэг ашигласан гэж түүнд эрүүгийн хэрэг үүсгэх болсноо мэдэгдсэн.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 9

Snoop Dogg

Снүп Догг гэж хэн бэ гэдгийг мэддэг хүмүүст илүү тайлбар хэрэггүй биз. Яагаад олон улс орон түүнийг улсынхаа хилээр нэвтрүүлэхийг хүсэхгүй байгаа, онгоцны буудал дээр яагаад баригдав, эсвэл Норвегид юу болсон билээ? Хөгжимчний эдгээр хэрэг бүгд хар тамхитай холбоотой. 2012 онд Снүп Доггийг Кристиансанны онгоцны буудал дээрээс биедээ хар тамхи (8 грамм) болон маш их хэмжээний бэлэн мөнгө авч явсан хэргээр баривчилж байжээ, энэ нь Норвегийн хуулиар хориотой аж. Ингээд л түүнийг 2 жилийн хугацаатай Норвегийн хилээр нэвтрэхийг хориглосон юм.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 10

Бейонсе

Орон нутгийн исламын нам дуучинг тайзан дээр биеэ зүй бусаар авч явсан гэж үзсэн тул Бейонсе 2007 онд Малайзад зохион байгуулах тоглолтоо цуцалжээ. Дуучны менежерүүд Малайзын эрх баригчидтай тохиролцохын тулд хэд хэдэн уулзалт хийсэн бөгөөд Малайзын тал дуучин бүсгүйг толгойноосоо хөл хүрсэн урт хувцас өмсөж тайзан дээр бүжиглэхгүй, зүгээр зогсоод л дуулбал тоглолт хийхийг зөвшөөрнө гэжээ. Талууд зөвшилцөлд хүрч чадаагүй учраас тоглолтоо бүрмөсөн цуцлахаас өөр аргагүйд хүрсэн юм.

Beyonce performs live in concert at the O2 during 'The Mrs. Carter Show World Tour'. Husband and rapper, Jay Z joined her on stage for a special guest appearance Featuring: Beyonce Where: London, United Kingdom When: 05 Mar 2014 Credit: WENN.com

Jay-Z

2003 онд рэппер Jay-Z Хятадын эрх баригчидтай зөвшилцөлд хүрээгүй учраас тус улсад тоглолтоо хийж чадаагүй, түүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон юм. Учир нь түүний дууны үгэнд маш их бүдүүлэг, ёс суртахуунгүй, хүчирхийллийг сурталчилсан үгс бий гэж тайлбарлажээ.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 12

50 Cent

Канадын эрх баригчдад 50 Cent-ийн дууны үг бас таалагдаагүй бололтой. Дууны үгнүүд маш их бүдүүлэг, хүчирхийлэл сурталчилсан тул өөрийн иргэддээ сонсгох шаардлагагүй гэж үзжээ. Үүнээс гадна дуучны өөрийнх нь хууль бус үйлдэл ч гэсэн нөлөөлсөн нь мэдээж, Канадчууд түүний ял шийтгэлийн талаар маш их мэдээлэлтэй. Бас нэгэн азгүй тохиолдол ч нөлөөлсөн, 2003 онд Торонтод зохион байгуулагдсан концертын үеэр нэгэн эрийг буудаж хороожээ.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 11

“Океан Ельзи”

Украины “Океан Ельзи” рок хамтлагийн ахлагч Святослав Вакарчук иргэний байр сууриа идэвхитэй илэрхийлдэг нэгэн. 2004 оны “ягаан хувьсгал”-ын цогтой тэмцэгч байсан, 2007 онд ардын депутатаар сонгогдож, харин 2013 онд Евромайданыг хүчтэй дэмжиж байсан билээ. Эдгээрийн үр дүнд тус хамтлагийн тоглолтыг 2014 онд зохион байгуулахыг Оросын зарим нэг депутат хориглож чадсан юм. Албан ёсоор түүнийг Оросын хилээр нэвтрүүлэхийг хориогүй ч гэсэн түүний концерт товлосон цагтаа болоогүй ажээ.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 13

Bloodhound Gang

Одесс хотод болсон тус хамтлагийн тоглолтоос эхтэй шуугиан юм. Тоглолтын үеэр хамтлагийн басс гитарчин Жаред Хасселхофф “Энэ тухай Путинд бүү хэлээрэй” гэж хэлээд Оросын далбааг дотуур хувцас руугаа чихсэний дараа сугалан үзэгч олон руу шиджээ. Мэдээж энэ болчимгүй явдал Оросын ард түмний дургүйцлийг хүргэжээ. Маш олон дуучид Америкийн далбаатай ингэж харьцдаг нь байдаг л зүйл болоод байгаа. Хамтлагт “ОХУ-ын сүлдийг доромжилсон” хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Оросын хилээр нэвтрэх эрхийг 5 жилээр хаажээ. Мөн тус хамтлагийн дуу, клипийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацахыг хориглосон байна.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 14

Beatles

1966 онд тус хамтлагийн дуучид өөрсдөө ч мэдэлгүй Филиппинийн тэргүүн хатагтайг доромжлоод авчээ. Учир явдал ийм зүйл болж, хамтлагийнхан Филиппинд аялж байх хооронд тус улсын Ерөнхийлөгч ордондоо өглөөний цайндаа урьжээ. Ийм албан ёсны уулзалтанд суралцаагүй хөгжимчид эелдгээр татгалзсан хариу өгсөн нь тэргүүн хатагтайг үл тоон доромжилсонд тооцож даруй Филиппинийг орхин гарахыг шаардсан байна.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 16

Иосиф Кобзон

2014 онд Оросын хэд хэдэн эстрадын оддыг Латвийн хилээр нэвтрэхийг хориглосон, үүнд Иософ Кобзон, Валерия, Олег Газманов нар багтана. Хоригийг Юрмалагийн “Новая Волна” хөгжмийн наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө тавьсан нь хачирхалтай, тэд бүгд наадамд оролцох ёстой байлаа. Хориг тавьсан шалтгаанаа тайлбарлахдаа, дуучид Латвийн Батлах хамгаалахын хар жагсаалтанд багтсан, эдгээр хүмүүс бол “Крымийг Оростой нэгтгэх байр суурийг барьсан” гэжээ. Сонирхуулж хэлэхэд Кобзоныг 2003 онд Латви хорьж байсан юм. Түүнийг “улс орны аюулгүй байдал алдагдуулах эрсдэл бүхий хүн” хэмээн үзэж Латвийн хилээр нэвтрэхийг нь 1 жилийн хугацаатай хорьжээ.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 15

Akon

R’N’B стилийн дуучин одыг Шри-Ланкад нэвтэрч орохыг хориглосон. Хориг тавих болсон шалтгаан нь түүний нэг клип дээр Буддын баримлын өмнө олон бүсгүйчүүд усны хувцастай бассейнд үсрэн ордог хэсэг гардагт ажээ. Шашны бүлэглэлүүд үүнийг нь доромжлол гэж үзэн эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулж байсан түүхтэй. Дуучин клип дээрээ гардаг баримлын тухай мэдэхгүй гэж өөрийгөө өмөөрсөн ч нэгэнт оройтжээ. Түүнд аль хэдийн хориг тавьсан байсан юм.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 17

Селена Гомез

Селена Гомез 2013 онд Орост тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байсан ч түүнд виз олгоогүй юм. Виз олгоогүйн албан ёсны тайлбарт, богино хугацааны ажиллах зөвшөөрөлтэй виз олгоход тавигдсан шаардлагыг хангаагүй гэжээ. Мөн Оросын тал дуучин бүсгүйг тоглолтынхоо үеэр сексийн гаж үзэгдлүүдийг илэрхийлж болзошгүй хэмээн эмээжээ, яг л Мадонна болон Леди Гага шиг.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 18

Михаил Задорнов

Орос өвгөн Михаил Задорновыг хэдэн жил Египет хилээрээ нэвтрүүлээгүй, Литвийн виз олгогдсонгүй, Америк ч виз дарахыг хүссэнгүй. Тэрээр түмэн олон үзэгчдийн нүдэн дээр өөрийн паспорт дээрээ зураг зурсан юм. 2014 онд Украины хилээр нэвтрүүлэхийг хориглосон, үүний шалтгаан нь өөрийн тоглолтын үеэр улс орон, үндэстний талаарх санал бодлоо хамаагүй илэн далангүй илэрхийлдэг гэжээ.

Зарим нэг улс орнуудад нэвтрэн орох эрхгүй болсон 20 алдартан 20

19
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. зочин

    2017/10/23 at 12:57

    Монголыг доромжилдог нохдууд зөндөө байдаг. Хориглож, хилээрээ оруулахгүй байх хэрэгтэй юм байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *