Эрүүл, бат бөх үстэй болоход тань туслах 20 арга

1

Эмэгтэй хүн бүр л хүчтэй, гялалзсан, эрүүл үстэй байхыг хүсдэг. Харамсалтай нь, арчилгаа болгон бат бөх, эрүүл үсний баталгаа болж чадаггүй. Дор дурдсан зүйлсийн зарим нэгийг бид автоматаар хийж дадсан байдаг, энэ нь үсний эрүүл мэндэд нөлөөлж байгааг мэддэггүй. Бат бөх, эрүүл үстэй байхад туслах 20 дадал зуршлыг танд танилцуулж байна.

1. Шампуниар угаасны дараа 1 литр усанд 30 гр цагаан уксус хийгээд үсэндээ түрхээд хэдэн минут байлгаарай. Дараа нь усаар зайлна. Анхны хэрэглээнээс эхлээд л үс тань хүчтэй болох юм.

2. Сардаа нэг удаа цэвэр авокадогийн маск тавьж байна.

3. Шампунийн оронд өндөгний шараар үсээ угаана. Түүхий өндөгний шар нь худалдааны чийгшүүлэгчээс илүүтэй үсийг чийгшүүлж өгдөг нь гайхалтай.

4. Үсээ олон угаахаас зайлсхийнэ. Үс угаах тутамд үсний өөрийн тослог, хамгаалалтын давхарга гэмтдэг тул шим тэжээлээ алдаж эхэлдэг.

5. Сульфатгүй шампунь хэрэглэнэ. Сульфат үсний чийгийг алдагдуулдаг бодис юм.

6. Унтахдаа үсээ сүлжиж унтвал өглөө босоод ороох хэрэггүй бас ширэлдэхээс хамгаална.

7. Өдөр болгон хуйхандаа модон самаар иллэг хийнэ, ингэснээр цусны эргэлт сайжирч үсний ургалтанд сайнаар нөлөөлнө.

8. Зуны цагт үсээ нарны туяанаас хамгаалж тусгай бүтээгдэхүүн түрхэнэ, мөн давстай, хлортой уснаас үсээ хамгаалж байгаарай.

9. Үсээ сэнсээр хатааж байхаар өөрөөр нь хатаахыг хичээ.

10. Унтахаасаа өмнө үсээ бүрэн хатааж хэвтээрэй. Чийгтэй үс гэмтэх нь амархан байдаг.

11. Арганы тос үсэнд шим тэжээл ихээр өгдөг. Ангижруулагчийн оронд хэрэглээрэй.

12. Үсний индүү, халуун хэрэгслээс татгалз. Өндөр хэм үсийг эмзэг болгодог.

13. Үсээ цайруулж, будуулах хэрэггүй. Будаг нь аммиак агуулдаг учраас үсний бүтцийг гэмтээхэд хүргэнэ.

14. Үсээ алчуураар хэзээ ч бүү арч. Нойтон үсийг алчуураар арчихад маш ихээр гэмтдэг.

15. Торгон эсвэл атласан дэрний уут хэрэглэж байгаарай. Үсэнд хал бал багатай.

16. Үсний ургалтыг идэвхжүүлэхийн тулд биотин ууж байгаарай.

17. Хэрвээ таны үс салаалах гээд байдаг бол 8 долоо хоног тутамд үзүүрийг тайрч засаж байгаарай.

18. Байгалийн цэвэр гаралтай тосоор үсэндээ маск тавьж арчилгаа хийж байхыг хичээнэ. Эдгээр тос нь амин дэм, шим тэжээл ихтэй байдаг.

19. Үсэнд шим тэжээл өгөх хоол хүнс түлхүү хэрэглэнэ.

20. Тайван байгаарай. Стресс – үсэнд хамгийн хор хөнөөлтэй зүйл шүү.

16
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *