Хөргөгчөө цахилгаан бага ашигладаг болгох энгийн аргууд

3

Зуны цагт хөргөгч хичнээн хэрэгтэйг бид илүүтэй мэдэрдэг болов уу. Хүйтэн ундаа, шинэхэн хүнстэй байхын зэрэгцээ цахилгаанаа хэрхэн бага хэрэглэх вэ? Хөргөгчний насыг уртасгаж, бага цахилгаанаар ажилладаг болгох энгийн хэдэн аргыг танд танилцуулъя.

8. Хөргөгчийг зөв газар байрлуулах

Хөргөгчний хажууд ямар нэгэн байдлаар дулаан ялгаруулдаг зүйл байхгүй газар тавих хэрэгтэй. Жишээлбэл, цахилгаан зуух, плитка зэргээс хол байлгах бөгөөд нарны гэрэл тусдаггүй байх хэрэгтэй. Энэ дүрмийг дагаж мөрдсөнөөр хөргөгчний компрессорын ажиллах ачааллыг багасгаж өгнө.

Хөргөгчөө цахилгаан цага ашигладаг болгох энгийн аргууд 1

7. Хоолны үлдэгдэл

Хоолны үлдэгдлийг бид шууд хөргөгчиндөө хийдэг. Хөргөгчид халуун хоол битгий тавьж байгаарай, өрөөний хэм хүртэл нь үлдэгдэл хоолоо хөрсний дараа хөргөгчинд хийж байх нь зөв. Мөн, савны амыг таглах хэрэгтэй энэ нь уур дээш дэгдэж хөргөгчний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байх юм. Хэрвээ хоолны үлдэгдэл хүйтэн байвал тэр даруй хөргөгчинд хийж болно, ингэснээр компрессорын ажиллагааг багасгах юм.

Хөргөгчөө цахилгаан цага ашигладаг болгох энгийн аргууд 2

6. Агааржуулалт

Таны хөргөгч хананаас тодорхой зайтай тавигдаж байж агааржуулагчийн хэвийн үйл ажиллагааг хангах ёстой. Энэ нь халуун агаар гадагшилж компрессор хэвийн ажиллана гэсэн үг юм.

Хөргөгчөө цахилгаан цага ашигладаг болгох энгийн аргууд 3

5. Хэмийн тохиргоо

Хэтэрхий хүйтэн хэмийн тохиргоо хэрэггүй. Таны шаардлагад тохирсон хэмд тохируулж тавиарай, хэтэрхий хүйтэн юмыг гаргаж ирээд бүлээцүүлэх ямар ч шаардлагагүй биз дээ. Бидний санал болгож буй хэм бол 2-3°C, харин хөлдөөгч нь -15-17°C-ийн хүйтэнтэй байхад тохирно.

Хөргөгчөө цахилгаан цага ашигладаг болгох энгийн аргууд 4

4. Хөргөгчинд хийсэн зүйлийг эмх цэгцтэй байлгах

Эмх цэгцтэй хөргөгчнөөс юм авахад амар байна, ингэснээр хөргөгчний хүйтэн агаар ямар нэгэн саадгүй эргэх нөхцлийг бүрдүүлж өгнө.

Хөргөгчөө цахилгаан цага ашигладаг болгох энгийн аргууд 5

3. Хөргөгчний дээд хэсэг

Бид нар бүгдээрээ л хөргөгчний дээд хэсэгт элдэв зүйлсээ тавих дуртай байдаг, харин танд зөвлөхөд дээр нь ямар ч зүйл битгий тавиарай. Хөргөгчний дээр элдэв зүйл тавьснаар хөргөгч халж эхлэх бөгөөд хэвийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө.

Хөргөгчөө цахилгаан цага ашигладаг болгох энгийн аргууд 7

2. Хаалга гүйцэд хааж наалтыг наалдуул

Хаалганы наалт нь хөргөгчний дотор хүйтэн агаар дотроо л эргэлдэж байх нөхцлийг бүрдүүлдэг тул хаалгыг гүйцэд хааж байгаарай. Дан цаас ч юм уу, цаасан мөнгөн дэвсгэрт хаалганы завсар хавчуулаад хаалгаа хаасны дараа хавчуулсан цаасаа сугалж аваарай, хэрвээ элдэв саадгүй сугалж авбал хаалганы резинийг солих цаг болжээ гэсэн үг юм. Мөн, хаалганы резинийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй.

Хөргөгчөө цахилгаан цага ашигладаг болгох энгийн аргууд 6

1. Арын конденсаторын сараалжийг цэвэр байлга

2-3 сардаа арын конденсаторын сараалжийг цэвэрлэж байх хэрэгтэй. Ядаж тоос сорогчоор элдэв хог шороог нь соруулаад аваарай. Хөргөгч ашиглах гарын авлага дээр конденсаторыг хэрхэн цэвэрлэх тухай дурьдсан байгаатай танилцаарай.

Хөргөгчөө цахилгаан цага ашигладаг болгох энгийн аргууд 8

19
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/05/19 at 18:27

    Сэтгэгдэл *zaza bayarlalaa

  2. Зочинhttp://hurteel_mn.miniih.com/

    2015/05/19 at 19:40

    Сэтгэгдэл *http://hurteel_mn.miniih.com/

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *