“Хавдар” гэсэн оношт итгэх ёсгүй 5 тохиолдол: өвчтөнүүдийн 86% нь давтан шинжилгээнд орох хэрэгтэй

2

Орчин үеийн хавдар судлал – олон саяын бизнес, жил ирэх тусам аюулт өвчнөөр өвдөх хүний тоо нэмэгдэж байна. Хавдрыг анхан шатанд нь амархан илрүүлж чадаж байгаа учраас эдгэрэх боломж бусад өвчнийг бодвол хавьгүй өндөр байдаг.

Гэхдээ л “Та хавдартай юм байна” гэж сонсоход дэлхий ертөнц цөмөрсөн юм шиг л санагддаг. Хавдрын оношийг зөв тавих асуудал хурцаар яригдаж байна, яагаад гэвэл уг өвчнийг ашиглан хууран мэхлэгчид мөнгө олох хэрэгсэл болгож байгаа нь харамсалтай.

Таагүй нөхцөл байдалд саруул ухаанаар тайван хандах ёстой гэдгийг танд хэлмээр байна. Ойр дотны хүнд “хавдар” гэсэн онош тавьсан, эргэн тойрон бүгд биеэ барих чадвараа алдана. Амьдралын ийм хүнд үед зөвхөн муу хүмүүс л мөнгө олдог, тэр ч бүү хэл ямар ч анагаахын мэдлэггүй байхыг яана. Дараах 5 нөхцөл байдалд аюулт өвчний оношт шууд итгэхгүй байх хэрэгтэй.

Хавдрыг хэрхэн оношлох вэ?

1. Оношийг утсаар мэдэгдэх

Маш түгээмэл хүн хууран мэхлэх арга юм. Харамсалтай нь уг аргад олон хүмүүс хуурагддаг, ялангуяа тэтгэврийн насныхан. Хууран мэхлэгчид маш нарийн бөгөөд хурдан шуурхай ажиллана. Тухайн хүн саяхан хавдрын шинжилгээ өгснийг мэдэнгүүт утасны дугаарыг нь мэдээллийн сангаас олж түүн рүү утасдана: “Таны шинжилгээний хариу манай эмнэлэг дээр сая ирлээ. Хавдар байгааг дуулгахад харамсалтай байна…”

Ийм гэнэтийн муу мэдээ сонссон азгүй хүмүүс утасны цаана сэтгэлээр унаж эрүүлээр бодох чадвараа алддаг. Настай хүмүүс насан туршдаа хуримтлуулсан мөнгөө хэдхэн минутын дараа хаалга тогшиход бэлэн “эмч”-д өгнө.

Ийм нөхцөл байдалд хамгийн түрүүнд хийх зүйл гэвэл – утсаа тавиад өөрийн эмчлэгч эмч рүү залгаад шинжилгээний хариуны учрыг мэдэх хэрэгтэй. Туршлагатай эмч танд ямар ч хавдар байхгүйг мэдэгдэнэ, таныг зүгээр л хуурч мэхлэхийг хүсжээ гэдгийг та ойлгоно.

 

2. Дүүргийн эмнэлгийн лаборант таны шинжилгээний хариуг хараад “Пөөх, та чинь хавдартай юм байна” гэж дуу алдах

Хавдрын онош тавих – 5-хан минутад хийдэг ажил огт биш. Маш удаан хугацаа зарцуулах нарийн шинжилгээ шаарддаг. Шинжилгээнээс өвчтөний онош, цаашлаад баримтлах эмчилгээний арга барил тодорхойлогдоно. Эцсийн оношийг зөвхөн гистологийн шинжилгээний үр дүнгээр л тавьдаг учиртай. Рентген, КТ, эндоскопи зэрэг нь анхан шатны шинжилгээ бөгөөд эмч эдгээр шинжилгээний хариуг хараад өвчтөнд шууд хавдрын онош тавих боломжгүй.

 

3. Хувийн эмнэлэгт шинжилгээ өгөөд л шууд онош тавих

Харамсалтай нь гадуур зогсоо зайгүй өөрийгөө сурталчилж байгаа хувийн эмнэлгүүд ч гэсэн мөнгө олох зорилгоор худлаа онош тавьдаг байна. Өвчтөн шинжилгээ өгсний дараа түүн рүү залгаад таагүй мэдээ дуулгана. Тус эмнэлэг аюулт өвчнийг дарахаа амлаж яаралтай эмчилгээ эхлүүлэхийг хүсдэг.

“Хамгийн гол нь хойшлуулах хэрэггүй” гэж утасны цаанаас ятгах өнгө аястай ярина. Хэрвээ та тавьсан оношт эргэлзэж байгаа бол өөр хэд хэдэн лабораторид шинжилгээ өгч болно, хавдрын эмчтэй ярилц. Дараа нь эцсийн шийдвэрээ гаргах хэрэгтэй.

 

4. Үзмэрч хэлсэн юм

Сэтгэл санааны байдал нь өвчтөний эрүүл мэндэд шууд нөлөөлдгийг та бид сайн мэднэ. Ардын уламжлалт анагаах ухаанд та итгэдэг үү? Эрүүл мэндээ бодож байна гээд өвс ургамал ууж, үзмэрчээр явж байна уу – эдгэрнэ гэсэн бүрэн дүүрэн итгэлтэйгээр.

Хэрвээ таны оношийг хэн нэгэн үзмэрч хэлснээс хойш хагас жилийн дараа ид шид, далдын хүчээр бүрэн эдгэрсэн бол танд ямар ч хавдар байгаагүй юм, зүгээр л байгаагүй гэдэгт итгээрэй. Итгүүлэх урлаг гэж гайхалтай зүйл байна шүү дээ.

 

5. “Сайн байна уу? Бид шинэ дэвшилтэт төхөөрөмж ашиглаж байгаа. Төхөөрөмжөөр таны тархийг шинжлэхэд”

Ийм ч зүйл байна. Саяхан даа, Москвагийн оршин суугчид нэгэн дуудлагаас залхсан “Бид саяхан шинэ төхөөрөмж хөөргөсөн юм. Уг төхөөрөмж танай дүүргээр нисэж хүмүүсийн биеийг сканердлаа. Танд хавдар байгааг илрүүлсэн…”. Хэн ийм зүйлд итгэх вэ дээ гэж та бодож байна уу? Харин азгүй итгэсэн хүмүүс сүүлчийн зоосоо шавхан гаргаж өгсөн тохиолдол бий. Тэд хөөрхийс аюулт өвчнөөсөө салахыг л хүссэн юм.

Нэг л зүйлийг байнга санаж яваарай! Зөвхөн хавдрын эмч л эцсийн онош тавина, мэдээж бусад мэргэжлийн эмчийн тусламжтайгаар шүү. Хавдрын онош тавихад гематолог, бас гистолог нар оролцоно. Жишээ нь, мэдрэлийн эмч аюулт өвчний шинж тэмдэг байгааг юуны түрүүнд тогтоогоод дараагийн нарийн шинжилгээ хийлгэх мэргэжлийн эмчид чиглүүлж өгнө.

Хамгийн ухамсартай арга хэмжээ – өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө хариуцахад л оршино (эмчлэгч эмчээс бусдыг бүү сонс). Өвчнийг анхан шатан дээр илрүүлэх – хурдан, бүрэн эдгэрэх боломж нэмэгдэж эрүүл урт насалж чадна.

Анагаахын чиглэлээр хууран мэхлэгдэж байсан тохиолдол танд бий юу? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр заавал хуваалцаарай.

3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *