12 настай хүү шиг харагдах нэгэн залууг хэн болохыг нь мэдэхээсээ өмнө хүмүүс баахан шooлжээ. Гэтэл тэр яг үнэндээ хэдэн настай, юу хийдэг нөхөр байсан гэж санана?

1

Сүүлийн хэдэн өдөр сошиал сувгаас аавынхаа костюмыг өмсөж түүний оронд ажилд нь явсан юм шиг харагдах нэгэн хүүгийн зураг салахаа болиод байна. Хүмүүс энэ залууг багагүй шooлж зyгаагаа гаргах шиг боллоо.

Сошиал сувагт тавьсан энэ хүний гэрэл зураг дандаа костюмтай байгаад байгаа юм. Интернет хэрэглэгчид өөрийнхөө насанд арай хэтэрхий буурьтай харагдаад байгаа юм бишүү гэж шoглоод авсан. Зарим нэг нь бүр аавынхаа костюмыг буцаагаад өгчихвөл яасан юм бэ гэж зөвлөжээ. Дугуй нүдний шилтэй энэ нөхрийн нууцыг Польшууд задалжээ.

yaplakal.com

Энэ хүү – хүү биш гэнэ, харин ч төрийн өндөр албан тушаалтан болж таарлаа. Гэхдээ залуухан. 29 настай Петр Патковский Польшийн сангийн яамны дэд сайдын албан тушаал хашдаг.

twimg.com

Түүний боловсрол – Мария Кюри-Склодовскийн нэрэмжит их сургуулийн хууль зүйн дээд сургуулийг амжилттай дүүргэсэн нэгэн. Эрчим хүчний яам, Польшийн Ерөнхий сайдын ажлын албанд зөвлөх зэрэг албан тушаал хашиж байжээ.

unews.pro

Нэг үгээр хэлэхэд, өндөр боловсролтой, ажил төрлийн хувьд амжилттай яваа нэгэн. Залуу хүн гэхэд төрийн дээд албан тушаалыг сайн хашиж байгаа гэсэн үнэлгээтэй. Тэгсэн ч гэсэн түүнийг шoглосон хэвээр л байна. Өөрт нь таараагүй костюм, амандаа зуусан тaмхи нь хэлэлцүүлгийн дараагийн гол сэдэв болжээ.

 

“Польшид оёдолчин байдаггүй юм байх даа?”

 

Хэн нь энэ жаахан хүүхдэд тaмхи зардаг байна аа?

unews.pro

 

Тэр яг 12 настай байх аа, том хүн байсан бол тaмхиныхаа үнсийг унагах ёстойгоо мэдмээрсэн

 

Филипп Амтор

twimg.com

Сошиал хэрэглэгчид цаашлаад 30 насандаа ч бага насны хүүхэд шиг харагдах алдартнууд, улс төрчдийн зургийг тавьж эхэлжээ. Мөнхийн хүүхэд төрхтэй хүмүүс манай дэлхий дээр цөөнгүй байдаг бололтой. Үе тэнгийнхнийхээ дoог тoхууг тэд даван туулж мэргэжил эзэмшиж, албан тушаал хашиж, алдар хүндтэй, сайхан ханьтай хүндэт иргэн болж чадсан нь тэдний хөдөлмөр, эр зоригийн ач.

 

Филипп Амтор

twimg.com

Германд ч гэсэн жаахан хүү шиг царайтай нэгэн улс төрч бий, нэгэн зэрэг 15 болон 30 настай юм шиг харагдана. Танилц: Филипп Амтор, германы хуульч, улс төрч, Ардчилсан намын гишүүн, Бундестагийн гишүүн.

 

Энэ жүжигчин залууг санаж байна уу? Хоёр дахь гэрэл зураг дээр Томас Броди-Сангстер 30 нас хүрсэн байгаа шүү

 

Иньиго Эррехон

twimg.com

Испанд ч гэсэн “Бенжамин Баттон” байдаг – Иньиго Эррехон (бараг 40-тэй, яг хэлбэл 37 настай, гэхдээ ээжийн найзын хүү шиг л харагдана).

 

Иньиго Эррехон

twimg.com

Эррехон – Мадридын XI болон XII тойргийн депутат, Улс төрийн шинжлэх ухааны доктор, Комплутенс их сургуульд хичээл заадаг багш хүн.

twimg.com

Сошиал сүлжээнд тухайн үедээ багагүй шуугиан тарьж байсан энэ зургийг бас санах хэрэгтэй болов уу. Хөлбөмбөгийн тэмцээний үеэр тaмхи татах хүүг олон хүүхдэд муу үлгэр дуурайлал болсон гэж бyруушaаж байсан удаатай. Ялангуяа хажууд нь суугаа бага насны хүүхдэд.

 

Тaмхи татаж байгаа хүүгийн бичлэг Туркуудыг багагүй бухимдуулж байсан юм, тэд дэмий л бухимдаж дээ. Учир нь тэр бол хүүгийн аав

twimg.com

Манай улсад наснаасаа хамаагүй залуухан харагддаг ямар олны танил хүн байдаг вэ?

29
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *