Япончууд яагаад шалан дээр сууж хооллодог вэ? Газар сууж хооллохын 7 ач тусыг танилцуулж байна

0

Бид ажил дээрээ, гэр лүүгээ харих замдаа машин дотроо, гэртээ ирээд хооллох үедээ гээд өдрийн ихэнх цагийг сандал дээр сууж өнгөрүүлдэг. Харин япончуудын хувьд хооллох үедээ зөвхөн шалан дээр сууж хооллодог. Бүр 5 одтой, тансаг зэрэглэлийн зочид буудлууд ч ийм зохион байгуулалттай үйлчилдэг нь ямар шалтгаантай бол? Манай сайт уншигч танд шалан дээр сууж хооллохын ач тусын талаар хүргэхээр бэлдлээ.

1. Хоол боловсруулах эрxтэн тогтолцооны үйл ажиллагааг дэмжинэ

Хөлөө нугалж шалан дээр суугаад хооллох нь мөн хугацаанд йог хийсэнтэй ижил эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг ажээ. Хөлөө ийнхүү нугалж суухыг “сухасана” гэж нэрлэдэг бөгөөд ходоод руу чиглэлтэй цусны урсгалыг нэмэгдүүлж, хоол боловсруулах эрxтэн тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, шим тэжээлийг сайн ялгаруулж авах нөхцлийг бүрдүүлдэг хэмээжээ. Түүнчлэн хөлөө нугалж суугаад урагш тонгойж хоолоо идэх нь гэдэсний булчинг хөгжүүлэх давуу талтай.

 

2. Жин хасахад тань туслана

© Shutterstock.com

Шалан дээр сууж хооллох үед хүн хамгийн зохистой хэмжээгээр хооллох нөхцөл бүрддэг аж. Учир нь ийн хооллоход лептин буюу цадах мэдрэмжийг төрүүлдэг даавар зөв цагтаа ялгарч эхэлдэг тул хэт их идэж, жин нэмэх эрсдлийг бууруулдаг байна.

 

3. Таныг илүү уян хатан болгоно

Сандал дээр хэт удаан суух нь нурууны диск ясыг гэмтээх эрсдлийг дагуулж байдаг бол шалан дээр хөлөө нугалж суух нь хөл, гуяны булчин, шөрмөсийг сунгаж, илүү уян хатан байдлыг бий болгох давуу талтай. Түүнчлэн ийн суух нь нурууг бөгтөр болохоос сэргийлээд зогсохгүй нуруу, мөрний булчинг тэсвэртэй болгодог ажээ.

 

4. Нас уртасгана

© Album / Prisma/EAST NEWS

Хөлөө нугалж сууж байгаад ямар нэгэн зүйлийн тусламжгүйгээр босч чаддаг бол та урт наслах магадлал ихтэй гэж тэд үздэг ажээ. Иймээс өдөрт хооллох бүртээ ийн сууж босох нь эрүүл мэндэд тустай гэж япончууд үздэг байна.

 

5. Үе мөчний холбоос хэсгийг эрүүл байлгана

© Depositphotos.com

Сандал дээр удаан хугацаагаар суух нь хөлний булчинг бүрэн амрааж, гуяыг хөшингө байдалд орох шалтгаан болдог. Харин шалан дээр суух нь хөлний үе мөчийг хөдөлгөөнтэй байлгаж, булчинг сунгаж, үе мөчийг илүү уян хатан байлгах тустай.

 

6. Нурууг цэх болгоно

© Shutterstock.com

Шалан дээр суух нь нурууны булчинг зөв ажиллуулж, нурууны өвчин тусах эрсдлийг бууруулдаг.

 

7. Сэтгэл санааг амаржуулна

© Pexels.com, © Pexels.com

Шалан дээр сууж хооллох нь йог хийхэд сэтгэл санаа амирлангуй болдог мэт хүний сэтгэлзүйд нөлөөлдөг ажээ.

Та шалан дээр сууж хооллодог уу?

16
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *