Биднийг өөрийн эрхгүй хөгширч байгааг мэдрүүлэх 15+ гэрэл зураг. Цаг хугацаа хэтэрхий хурдтай өнгөрөөд байна уу даа?

0

Цаг хугацаа хэтэрхий хурдтай өнгөрч байгаа юм шиг танд санагддаг уу? Саяхан л бид “Harry Potter”-ийн сүүлчийн ангийг үзэж байх шиг санагдсан чинь тэр цагаас хойш 10 жил өнгөрсөн байх юм. Үнэндээ цаг хугацаа хурдаа нэмээд байгаад биш, харин бид нас ахих тусам эрчимтэй хөдөлгөөнийг мэдэрч байгаатай холбоотой.

Дэлхий ертөнц нэг байрандаа зогсдоггүйг батлах гэрэл зургуудыг бид интернетээс олсон юм. Хуучны сайхан мөчийг дурсах боломж бидэнд бий.

Виктория болон Дэвид Бекхэм нарын том болцгоосон хөвгүүд

© cruzbeckham / instagram, © romeobeckham / instagram, © brooklynbeckham / instagram

 

Түүний хүүхдүүд өөрөөс нь өндөр болсон ч гэлээ дуучин бүсгүйг бид Spice Girls-ийн Виктория-гаар нь л дурсдаг

© East News, © brooklynbeckham / instagram

 

TikTok-ийн нэгэн хэрэглэгч бүсгүй өөр өөр үеийн хүмүүсийг нэг ижил хөдөлгөөнийг хийхийг хүсжээ. Туршилтын үр дүнд 20-иос дээш насныхан өөрсдийгөө хөгшинд тооцоход хүрсэн байна

© depositphotos, © depositphotos

TikTok-ийн блогер бүсгүй өөр өөр үеийн хамаатнуудаасаа камераар зураг дарж байгааг хөдөлгөөнөөр дүрслэн харуулахыг хүсжээ. Ахимаг насны хүмүүс нь гартаа яг л камер барьж байгаа мэт хөдөлгөөн харуулсан байна. Харин өсвөр насныхан нь гартаа ухаалаг утас барьж байгаагаар илэрхийлжээ. Тэр нь ч аргагүй биз, орчин үеийн хүүхдүүд хальсны бүү хэл тоон фото аппарат ч хараагүй байж болох юм. Тэгэхээр залуучууд ч гэсэн өөрсдийгөө хөгшинд тооцоод эхэлж байна даа.

 

“Док, Марти хоёр”-ын дээд талынх нь зургийг харж сайхан үеэ дурсаарай. Энэ хугацаанд тэдний насны нийлбэр аль хэдийн 141 хүрчээ

© Back to the Future / Universal Pictures, © mrchristopherlloyd / instagram

 

Арагорны дүрийг бүтээсэн жүжигчин Вигго Мортенсен өдгөө 62 насыг зооглож байна. Өөрөөр хэлбэл тухайн үед Гэндальфын дүрийг бүтээсэн Иэн Маккелленаас нэгээр ах болсон гэсэн үг юм.

© The Lord of the Rings: The Two Towers / New Line Cinema, © Gael Colliguet/KCS/East News

 

Харин энэ бол Шон Эстинийн охин, Сэмийн охины дүрийг бүтээсэн залуу жүжигчин. Аль хэдийн 24 нас хүрчээ.

© The Lord of the Rings: The Return of the King / New Line Cinema, © ali_astin / instagram

 

Харригийн тухай киноны сүүлчийн анги – “Harry Potter and the Deathly Hallows: Part II”-ийг бид 10 жилийн өмнө үзэж байжээ

© Harry Potter and the Deathly Hallows: Part 2 / Warner Bros. Pictures

 

Харин энэ бол Рэйчел, Жо хоёр 15 жилийн дараа. Жүжигчид 2016 оны NBC-гийн шоун дээр таарчээ

© Friends / Warner Bros. Television, © WCBD NEWS 2 / youtube

 

“The Walking Dead” киноны нэгдүгээр улирлын анги дээр гардаг бяцхан охин зураг авалтын үеэр болон 5 жилийн дараа бас өнөө цагт

© theaddymiller / instagram, © theaddymiller / instagram

 

Өчигдөрхөн л дэлхийн поп дууны одод Бейонсе, Бритни байсан мэт санагдаж байна. Харин тэдний алдартай дуунууд болох «Single Ladies» болон «Womanizer» нь 12 жилийн өмнө гарч байжээ

© Beyoncé / youtube, © Britney Spears / youtube

 

Харин эдгээр залуучууд өнөөдөр дэлхийн хамгийн алдартай хамтлаг болоод байна. Солонгосын поп-хамтлаг BTS, хамтлагийн ганц ч гишүүн 30 хүрээгүй байгаа шүү

© ICHPL Imaginechina/Associated Press/East News

 

Тилль Линдеманн 2002 онд «Mutter» клипний зураг авалтын үеэр ийм л сайхан залуу байж (зүүн гар талын гэрэл зураг). Гоцлол дуучин одоо ч байраа тавьж өгөхөөргүй чадалтай хэвээр

© Rammstein Official / youtube, © Gonzales Photo/Thomas Rungstrom/Photoshot/East News

 

Хайртай кинонуудын цуглуулга бүгд нэг стриминг сервист багтдаг болж дээ, тусдаа шкаф ч хэрэггүй. Эвтэйхэн хэдий ч нэг л сайхан санагдахгүй л байна

© Slavemaster2 / Pikabu, © Vantage_DS / shutterstock

 

Харин зарим нэгнийх нь цуглуулга музейд хадгалагдахаар болжээ. Тийм ээ, зарим нэг музейнүүдэд үнэхээр ийм үзвэр тавигдсан байна лээ. Залуу нас минь, чи хаашаа алга болоо вэ?

© Achjo / Pikabu

 

Заримдаа цаг хугацаа нааштайгаар өөрчлөгддөг нь аштай юу? Хотын гудамж хямдхан зар сурталчилгааны самбаргүйгээр ямар цэвэрхэн харагдаж байна гээч

© google.ru / maps, © google.ru / maps

Та гэрэл зургийнхаа альбомыг хааяа нээж залуу үеэ дурсдаг уу? Өнгөрсөн үеийн түүхээсээ бидэнтэй хуваалцаарай.

3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *