Өмнөд Солонгосын нэгэн алдартай YouTuber бүсгүй өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг хиймэл оюун ухаан ашиглан өөрчилж, олон мянган дагагчтай болсон байжээ

0

Орчин цагт хиймэл оюун ухаанд суурилсан дүрүүдээр Инстаграм хуудас хөтлөх, мэдээний хөтлөгч хийлгэх зэргээр ашиглах болсон нь нууц биш. Энэ мэтчилэн хиймэл оюун ухаан маш хурдацтай хөгжиж буй энэ үед хүмүүс энэхүү аргыг ашиглаж бусдын анхаарлыг татахуйц хиймэл дүр төрхийг бүтээж мөнгө олох хэрэгсэл болгон ашиглах нь олширчээ.

Тэгвэл Өмнөд Солонгост ихээр алдаршсан RuiCovery нэртэй YouTuber бүсгүй саяхан өөрийнхөө царайг хиймэл оюун ухаан ашиглан өөрчилсөн гэдгээ олон нийтэд зарлажээ. Гэхдээ тэрээр зөвхөн царайгаа л хувиргасан бөгөөд бие, дуу хоолой, үс гэх мэт бусад зүйлс нь бодит гэдгийг мэдэгдсэн байна.

Ийнхүү өөрийн үнэнийг илчилсэн явдал нь түүний үзэгчдийг тун ихээр гайхшруулсан бөгөөд олон хүмүүс өөрсдийгөө хууртсан хэмээн гомдолложээ. Нөгөөтэйгүүр энэ үйл явдал нь орчин цагийн техник технологийн хөгжил хүний нүүр царайг төгс өөрчлөх хэмжээнд хүрч чадсан гэдгийг мөн харуулсан юм.

ruuui_li / Instagram

Rui бүсгүй энэхүү нууцаа олонд сарын өмнө дэлгэсэн ч азийн цахим сүлжээнд энэ үйл явдал хүмүүсийн анхаарлыг маш ихээр татсаар байгаа ажээ. Тэрээр уг бичлэгтээ өөрийгөө яагаад энэхүү царайгаа өөрчлөх аргыг ашиглах болсон талаар нээлттэй ярьсан бөгөөд цахим орчинд нэр хүндээ өсгөхийн тулд ийм шийдвэр гаргаж байсан хэмээжээ.

ruuui_li / Instagram

Гоо сайхан байдал хэнийг ч, хаанаас ч өөртөө татах увдистай байдаг нь мэдээж. Харин Өмнөд Солонгосчуудын хувьд зөвхөн гоо сайхан төдийгүй нүүрний өөгүй төгс хэлбэрийг чухалчлан авч үздэг гэдгээрээ алдартай билээ. Түүнчлэн тус улсын гоо сайхны зах зээл дэлхийд тэргүүлэгч болоод нилээдгүй хэдэн жилийг ардаа үджээ.

Ийм оронд Rui бүсгүй өөрийн царай төрхөөрөө бусдыг татах боломжгүй гэж дүгнэсэн учраас хиймэл оюун ухаан ашиглаж бусдыг өөртөө татах арга сэдсэн аж.

ruuui_li / Instagram

Тэрээр YouTube сувагтаа ковер дуу дуулж, влог бичлэгүүд оруулдаг байжээ. Тэрээр өөрийн дагагчид нь зөвхөн түүний хиймэл оюун ухаанаар бүтсэн царайнаас болж бус түүний авъяас чадварт мөн татагдсан гэж итгэж байгаагаа мөн илэрхийлжээ. Мөн хиймэл оюун ухаан ашиглаж царайгаа өөрчилж бусдыг өөртөө татсандаа харамсахгүй байгаа гэдгээ ч мөн ярьжээ.

 

DOB студи

Түүний хуурамч төрхийг DOB хэмээх нэгэн студи бүтээжээ. Энэ студи нь төгс царай төрхийг бүтээж, цахим орчинд алдартай болохыг хүссэн хүмүүст тусалдаг ажээ. DOB студи нь олон улсын жишиг хэв маягаас өөрөөр, хэн нэгний царайн дээр суурилж бус цоо шинэ дүр төрхийг бүтээж өгдгөөрөө онцлогтой хэмээн тус компанийн захирал ярьжээ.

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *