Интерьер дизайнерууд хүртэл хараад атаархмаар, нэгэн хэвийн дасал болсон гал тогоог эрс өөрчлөх 10 догь санаа

0

Өдрийг бид гал тогооны өрөөнөөс эхлүүлдэг. Анхилуун үнэртэй кофегоо шимэн ууж шинээр эхлэх өдрийн төлөвлөгөөгөө гарган сууна. Жижигхэн талбайтай өрөөг ч тав тухтай орон зай болгон зохион байгуулах боломжтой. Тав тухтай орчинг бий болгохын тулд бүх тавилга, эд хогшлыг шинээр солих ч шаардлага алга. Одоогийн тохижилтыг сэргээх жижиг сажиг чимэглэл нэмэхэд л хангалттай.

Уг асуудлыг судалж чухам ямар эд зүйл бидний гал тогоонд тав тухыг бий болгож байгааг олж мэдсэн юм. Гэхдээ гэр бүлийн санхүүд дарамт учруулахгүйгээр шүү дээ.

Гал тогооны тавилгын давтагдашгүй бариулууд

© Depositphotos.com

Энгийн ч гэсэн хамаагүй гал тогооны тавилгын жижиг эд зүйлийг солиод л уг өрөөг амилуулж болно. Жишээ нь, жирийн бариулыг нь хурц өнгийн гоёмсог бариулаар сольж үзээрэй. Шинэ бариул сольмоор санагдаад байсан тавилгыг эрс шинэчилж өгнө, магадгүй гал тогооны хэв маягийг ч сэргээж мэднэ.

 

Нүдэнд ил харагдах алчуур

© Depositphotos.com, © N1NJ4 / Flickr

Зуухны шарах шүүгээний хаалганы бариул дээр тохсон эсвэл өлгүүрт өлгөсөн хурц өнгийн алчуур гал тогоог чимдэг. Тэгээд ч хоол хийж байхад алчуур гар дор бэлэн байх болно. Тааран алчуур бусад төрлийн алчуураас илүү гоёмсог харагддагаас гадна сав суулга, аяга таваг арчихад хамгийн тохиромжтой. Яагаад гэвэл даавууны ширхэг бага үлддэг ажээ. Гарын алчуурт бол хөвөн даавуун алчуур илүү тохиромжтой.

Гал тогооны даавуун чимэглэл сонгохдоо хурц өнгийг эрхэмлээрэй, ингэснээр гал тогоог илүү амилуулж өгөх юм. Гэхдээ гал тогооны засал чимэглэл өөрөө хурц өнгөтэй бол орон зайг хүндрүүлэхгүйн тулд зөөлөн өнгийн даавуун алчуур сонгоорой.

 

Хивсэнцэр

Жижигхэн хивсэнцэр хоол хийх ажлыг таатай болгоно. Хүйтэн шалан дээр зогсож байхаар дулаахан зөөлөн хивсэн дээр зогсоно гэхээр л цаанаасаа сайхан мэдрэмж төрж байгаа биз дээ? Мөн шал зэрэг гадаргууг зурагдахаас хамгаална, гарнаас гулгаж унасан аяга ч гэсэн хагарахгүй.

 

Сандлын зөөлөвч

Гоёлын зөөлөвч зөвхөн тав тухыг бий болгоод зогсохгүй мөн сандлыг муудахаас хамгаалдаг. Үүнээс гадна муудаж зурагдсан сандлын суудлыг нуун далдалж шинэ мэт харагдуулна. Сандлын зөөлөвч сонгохдоо гулсахааргүй материалтайг сонгоорой.

 

Ганбанз

© Depositphotos.com, © Depositphotos.com

Шкафанд гал тогооны хэрэглэл багтахгүй байвал өрөөг чимэглэх байдлаар ашиглах болох юм. Гал тогооны хэрэглэлийг бид ил тавиур дээр хадгалдаг, гэхдээ нэг л замбараагүй байрлуулсан байх нь элбэг. Хана түшүүлж тавьсан сайн чанарын модон ганбазны цуглуулга өөр бусад эд зүйлтэй нийцвэл гал тогооны өрөөг чимнэ. Жишээ нь, ганбанзы наана амьд цэцэг, жимстэй сав, хурц өнгийн аяга таваг тавьж туршаарай.

 

Ханын зураг

© ppa / Shutterstock, © Gohipang Official Store / AliExpress

Тод зураг эсвэл зурагт хуудас нь гэрийн хооллох хэсгийг чимнэ. Жирийн тохижилттой гал тогоо хүртэл сэргээд ирдэг юм. Хамгийн гол нь өлгөх зураг гал тогооны хэв маягтай нийцэж байх ёстой.

Гал тогооны тохижилтын тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд хана, тавилга эсвэл ахуйн цахилгаан хэрэгслийн өнгөтэй дүйхүйц зураг сонгохыг хичээгээрэй. Мөн зургийн хэмжээ ч чухал: том хэмжээтэй зураг гал тогоог жижигхэн болгож харагдуулна, харин хэтэрхий жижигхэн зураг нүдэнд харагдахгүй тул үүргээ гүйцэтгэхгүй ажээ.

 

Ширээн дээрх даавуун бүтээлэг

© Depositphotos.com, © DUNXDECO Store / AliExpress

Наалддаг-ширээний бүтээлэг – гал тогоонд хэрэглээний хувьд хамгийн тохиромжтой ч гэлээ үзэмжгүй харагддаг. Ширээний бүтээлэг дээр даавуун зам эсвэл гоёмсог салфетка тавьж болох юм. Ингэсэн тохиолдолд цаанаа л нэг баярын уур амьсгал ордог.

 

Амьд ургамал

Гал тогоонд хэмийн огцом өөрчлөлтөд тэсвэртэй, арчилгаа бага шаарддаг ургамал илүү тохиромжтой. Мөнхрөө цэцэг буюу сансевиерия, ногоодой-хлорофитум нь агаар цэвэршүүлдэг, ногоодой нь мөн эвгүй үнэр дарна. Авиргана цэцэг мөөгөнцөртэй тэмцдэг бол зуун настыг түлэгдсэн шарх дээрээ тавьж боож болно. Мөн зуун настын шүүсээр салат амтлах, цээж хорсох, хоол боловсруулах эрxтний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэдэг.

 

Нүдэнд ил тавьсан хоолны ном, сэтгүүлүүд

Нүдэнд ил тавьсан хоолны ном гал тогоог чамин бас илүү сонирхолтой болгодог. Үүнээс гадна хааяа ч болов амттай шинэ хоол хийх хүслийг төрүүлж таныг эрэлд гаргахад хүргэдэг ажээ. Ном, сэтгүүлийг шкафанд далд хийчихвэл тэндээ хэрэглэгдэхгүй хадгалагдсаар байх нь ойлгомжтой.

 

Эмх цэгцийг бий болгох органайзер

© Mashed potatoes Store / AliExpress

Загварлаг бас хэрэглээ өндөртэй органазайр – орон зай хэмнэх хамгийн шилдэг арга. Хоосон байгаа хананд наагаад зогсохгүй мөн талбай жижигхэн гал тогооны булан тохой болгоныг ашиглахыг хүсэж байгаа шкаф, хөргөгчний хажуугийн хананд ч нааж болно.

Таны гал тогооны тав тухыг юу бүрдүүлж байна вэ?

7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *