Хамгийн алдартай 9 илбийн нууцыг дэлгэж байна

6

Дэлхий дээр тийм ч их илбэчин байхгүй гэж хэлж болно – 25,000 хүнээс 1 нь л илбийн үзүүлбэрийн цаад учрыг мэддэг. Одоо та мэддэг цөөн хүмүүсийн нэг нь болох гэж байна.

Бид алдартай илбийн нууцуудыг мэдэж авсан юм, олж мэдсэнээ тантай хуваалцахад бэлэн. Энэхүү нийтлэлийг уншиж дуусаад доорх илбүүдийн нэгийг хийж ойр дотныхоо хүмүүсийг алмайруулаарай.

9. Дарси Оукийн тагтаатай илбэ

“Авьяаслаг Британичууд”-ын 8 дугаар шоун дээр канадын илбэчин Дарси Оук үзэгчдийг байлдаг дагуулсан, тэр тагтаатай илбэ үзүүлжээ. Үзүүлбэр дээр бараг нэг ширхэг өдийг үзэгчдийн нүдэн дээр шатааж тагтаа гаргаж ирсэн юм. Тэр энэ үзүүлбэрийг яаж хийв ээ? Маш амархан.

Шатаахаар үзүүлж байгаа тэр өдийг флеш-цаасаар хийсэн. Энэ төрлийн цаасыг илбийн үзүүлбэрт зориулан ашигладаг, өөрөөр хэлбэл дүрс хийсэн галыг дөл асааж үзэгчдийн анхаарлыг сарниулах зорилготой. Энэ аргыг л Дарси ашигласан хэрэг: галын дөлөөр үзэгчдийн анхаарлыг сарниулж байгаад л ханцуйд байгаа нууц халааснаас тагтаагаа нууцаар сугалж гаргаж иржээ.

 

8. Өргөгдөж байгаа хөзөр

Энэ илбийн үеэр үзэгчийг нэг хөзөр сонгож авахыг хүснэ, тэгээд дараа нь буцаагаад байранд нь хийлгүүлнэ. Илбэчин “ид шид”-ийн хэд хэдэн хөдөлгөөн хийсний дараа үзэгчийн сонгосон хөзрийг аажим өргөж гаргаж ирдэг. Энэ илбийн нууц юунд оршино вэ?

Үзэгч сонгож авсан хөзрөө буцааж хийхэд илбэчин үзэгчид мэдэгдэхгүйгээр хөзрөнд нь тусгай механизм наачихдаг – жижигхэн соронз. Тэр соронзны тусламжтайгаар сонгож авсан хөзрийг дээш өргөж гаргаж ирдэг ажээ.

 

7. Хөзөр дээр тогтох лааз

Илбэчин хөзрөө босоогоор нь байрлуулна, тэгээд байж боломгүй зүйлийг хийнэ дээ: хөзөр дээрээ ундааны лаазыг тавина. Ийм байж болох уу даа? Үнэндээ энэ бол түгээмэл болоод байгаа илбүүдийн нэг.

Хэрвээ босоогоор нь байрлуулсан хөзрийг өөр өнцгөөс харвал хөзөр Т-хэлбэртэй байгааг та олж мэднэ. Ийм хөзрийг та өөрийн гараар ч хийчихнэ шүү дээ, хоёр хөзрийг цэвэрхэн наахад л хангалттай. Түшүүртэй хөзөр дээр лааз амархан тогтох нь мэдээж.

 

6. Шилэн саван дахь утас

Гудамжны энэхүү алдартай илбийг хийхэд: илбэчин шилэн сав эсвэл өөр ямар нэгэн хуванцар сав гартаа барьж байна, үзэгч олонд сав нь хоосон гэдгийг харуулаад л, аль нэг үзэгчид хүртэл бариулна. Дараа нь үзэгчдийн дундаас утсаа өгөхийг хүснэ. Нэг, хоёр, гурав – үзэгчийн утас ид шидийн байдлаар савны ханыг нэвтлээд дотор нь орчихлоо.

Яагаад ийм зүйл болов? Энэ илбийг үзүүлэх хэд хэдэн аргууд байх бөгөөд бүгдэд нь тусгай төхөөрөмж ашигладаг байна. Илбэчин аль нэг хуруундаа хурц иртэй хиймэл хуруувч угласан байгаа. Үзэгч олонд бүтэн саваа үзүүлсний дараа савыг цэвэрхэн гэгч нь хурц үзүүртэй хуруувчаараа зүснэ. Гар утас багтахаар зүсэлт хийгээд л боллоо. Үүнд ямар ч ид шид байхгүй. Хамгийн гол нь гарын хурдан шаламгай хөдөлгөөн л хэрэгтэй.

 

5. Эргэлдэх iPhone

Алдартай илбэчин Динамо энэ илбийг гудамжинд үзүүлдэг бөгөөд харсан болгон л ам нь ангайдаг юм. Үзэж байгаа хүмүүсээс iPhone утсыг нь аваад утасны нэг хэсгийг 180 хэмээр эргүүлнэ. Тэр яаж ингэж чадаад байна вэ?

Үнэн хэрэгтээ энэ илбэ маш амархан. Илбэчинд урьдчилан бэлдсэн тусгай наалт байгаа – утсанд маш хурдан наалдах iPhone-ы тал. Дараа нь хоёр гарын алгандаа утсыг бариад наалтаа нуучихна, үүний дараа үзэгч бүтэн болсон iPhone-ыг л олж харна. Үзүүлбэрийг хөндлөнгөөс харж байхад iPhone үнэхээр 180 хэмээр эргэсэн мэт харагдана, үнэн хэрэгтээ тэр айфон ямар ч нөлөөнд ороогүй гэдгийг та ойлгосон биз ээ.

 

4. Жейми Рэйвений нимбэгтэй илбэ

“Авьяаслаг Британичууд” шоуны бас нэгэн оролцогч Жейми Рэйвен бол чадварлаг илбэчин болно. Түүний үзүүлсэн илбэ – шүүгчдийн нэг болох Алиш Кизийг мөнгөн тэмдэгт дээр гарын үсэг зурахыг хүсдэг, цаасыг алгандаа хийгээ буцаагаад дэлгэхэд мөнгөн тэмдэгт нэгэнт алга болсон байна. Дараа нь Алишаг бэлэгтэй хайрцгийг нээхийг хүснэ, тэр хайрцгийг шоу эхлэхээс өмнө түүнд өгсөн байжээ. Хайрцагт нимбэг бий, харин дотор нь дуучны гарын үсэг зурсан мөнгөн тэмдэгт байх ажээ. Тэр энэ илбийг яаж хийв?

Алиша мөнгөн тэмдэгт дээр гарын үсэг зурсны дараа үзэгчдэд үзүүлээд мэдэгдэлгүйгээр солино. Тэгээд гарын үсэгтэй цаасыг гартаа нуудаг, бэлгийн хайрцагт байгаа нимбэгээ гаргаж ирээд дундуур нь зүснэ. Үнэн хэрэгтээ нимбэгийг нүхэлсэн байгаа юм, тэр нүхээр Жейми нуусан цаасаа мэдэгдэлгүйгээр шургуулна. Тийм учраас тэр зүссэн нимбэгээ маш хурдан хурааж авч байгаа юм. Илбэчин хүн өөрийнхөө илбийн нууцыг хадгалах ёстой биз дээ?

 

3. Секундын дотор усыг мөс болгон хувиргах

Илбэчин шилэн аяганд бага зэргийн ус хийнэ, хэсэг хормын дараа хийсэн ус нь мөс болж хөлдөнө. Энэ илбийн нууц юунд оршино вэ?

Үнэндээ аяганд мөс байсан юм, бас аяганы өнгөтэй адилхан ус шингээх порлон бий. Порлонд илбэчний хийсэн ус шингэнэ, харин дараа нь илбэчин аягыг доош харуулахад аяганаас мөс унана. Ус нь порлонд шингэчихсэн шүү дээ.

 

2. Хана нэвтэлж гарах

Тайзан дээр байрлуулсан хана үнэхээр бодит харагдана. Илбэчин ханын нэг талаас дөхөж очно, харин туслагч нь дугуйтай тусгай дэлгэцийн тусламжтайгаар илбэчнийг нууна. Энэ үеэр ханын нөгөө талаас бас адил төстэй төхөөрөмж гарч ирнэ. Хэдхэн секундын дараа гэхэд илбэчин ханыг нэвтлээд гараад ирсэн байна.

Ингэхээр үнэхээр ид шидийн юм шиг л санагдана, үнэндээ энэ илбэ маш энгийн. Ханын доор V хэлбэрийн нарийн хонгил бий. Тайзан дээр байрлуулсан хана бол үнэхээр зузаан хана, харин шал нь – үгүй. Илбэчин ханын нөгөө талд гарч ирэхийн тулд  хонгилоор шургаад гарахад л хангалттай – хэдхэн секундын дотор.

 

1. Дэвид Копперфильдийн үхлийн хөрөө

Дэвид Копперфильд – цагийг эзэлсэн алдартай илбэчин. Түүний хамгийн алдартай илбүүдийн нэг бол – аварга том хөрөөний тусламжтайгаар өөрийгөө хоёр хэсэг болгон хөрөөддөг илбэ юм.

Копперфильд уг илбийг үзүүлэхийн тулд туслагч ашигладаг буюу өөрийн биеийн доод хэсгийг орлох “дүр”-ийг ашиглана. Үзэгч олонд бол нэг хүний хоёр хуваагдсан бие шиг л харагдана. Энэ илбийн нууц нь – ширээний бүтцэд оршиж байгаа юм: ширээ нь хоёр хэсгээс бүрдэнэ, хөрөө дундуур нь явах нарийхан заагтай. Копперфильдийн хөл болон туслагчийн биеийн дээд хэсэг нуугдаг тусгай хайрцаг ч ширээнд бий.

Энэ бүхнээс харахад илбэ гэдэг чинь төсөөлж байснаас маш амархан байгаа биз дээ? Хэд хэдэн удаа сайтар дадлага хийгээд л – та илбэчин болчихно.

192
ТэнэглэлТэнэглэл
71
Ха ХаХа Ха
42
ГайхмаарГайхмаар
37
ГоёГоё
35
БахархмаарБахархмаар
17
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
15
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tserenjargal Batdeleg

    Tserenjargal Batdeleg

    2018/11/25 at 17:20

    Rentsenjugder Jugee

  2. Bymba Tsetseg

    Bymba Tsetseg

    2018/11/26 at 00:50

    Ганхүрэл Ганчулуун

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *