Хамт ажилласан багийнхандаа үнэтэй бэлэг бэлэглэж, өөрийн талархал, хүндэтгэлийг илэрхийлж байсан алдартнууд

0

Зарим нэг алдартнууд зураг авалтын багийн гишүүд, туслахууд, тэр ч бүү хэл орлон тоглогч нартаа хүртэл үнэтэй бэлэг бэлэглэдэг ажээ. Үүгээрээ өөрийн талархал, хүндэтгэлийг илэрхийлж байгаа юм. Одод энэ тухайгаа тэр болгон дэлгээд байдаггүй тул олон нийтийн дунд төдийлөн мэдэгдэхгүй өнгөрдөг, гэхдээ зарим нэг тохиолдлууд нь сошиал сүлжээний тусламжтайгаар задраад байна.

Харри Стайлз

Дуучин, жүжигчин Харри Стайлз “Don’t Worry, Darling” гэх нэртэй шинэ сэтгэл зүйн триллер кинонд жүжигчин бүсгүй Флоренс Пьюгийн хамтаар тоглож байгаа юм. Саяхан цар тахлаас болоод зураг авалтын ажлаа түр завсарлажээ. Энэ үеэр жүжигчид завсарлагын үеэр ч цаг наргүй ажиллаж байгаа зураг авалтын багийнханд цэцэг болон бэлэг илгээсэн байна.

 

Опра Уинфри

instagram.com

Хөтлөгч Опра Уинфри туслах болон ажилтнууддаа харамгүй бэлэг өгдөг гэдгээрээ алдартай. “A Wrinkle in Time” киноны зураг авалтын багийн гишүүн бүрд 399 орчим долларын үнэтэй шүүс шахагч бэлэглэжээ.

 

Том Круз

instagram.com

Зураг авалтын багийнхан одоогийн байдлаар “Mission: Impossible” киноны наймдугаар хэсгийн зураг авалтын ажилдаа ороод байгаа билээ. Том Круз болон жүжигчин Пом Клементьефф нар саяхан жүжигчид болон зураг авалтын багийнханы хүнд хүчир ажил, тэдний хичээл зүтгэлийг үнэлж бэлэг бэлэглэхээр шийджээ. Багийн зарим нэг гишүүд бэлэг авсан зургаа хуваалцсан ч дотор нь юу байгааг нууж чадсан байна.

 

Зендая

nme.com

25 настай жүжигчин Зендая “Malcolm & Marie” шинэ киноныхоо орлогоос зураг авалтын багийн гишүүддээ бэлэг өгөхөөр шийдсэн юм. Тэдний хүч хөдөлмөрийг өндрөөр үнэлж хүндэтгэл үзүүлэх нь зөв гэж тэр боджээ. Зураг авалтын багийн гишүүд кино бүтээлийг Netflix-д зарангуут нийт 30 сая ам.долларын орлогоос тодорхой хувь хүртэнэ. Жүжигчин бүсгүйн хэлснээр зураг авалтын багийн ачаар л уг бүтээл дэлгэцээр гарч чадаж байгаа нь үнэн юм.

 

Кардашяны гэр бүлийнхэн

citizen.co.za

“Keeping Up with the Kardashians” реалити-шоу дэлгэцээр гарч эхэлсний дараа Кардашяны гэр бүл зураг авалтын багийн 30 гишүүдэд нийт 300,000 ам.долларын үнэтэй Rolex бугуйн цаг бэлэглэжээ. Тэд тусгайлан талархлын үдэшлэг зохион байгуулж арга хэмжээний төгсгөлд шоу дээр ажилласан бүх гишүүдэд үнэтэй цагаа бэлэглэсэн юм.

 

Киану Ривз

instagram.com

Киану Ривз цуг ажилласан хүмүүстээ үнэтэй бэлэг өгөх дуртай. “John Wick: Chapter 5” киноны зураг авалтын дараа тэр дөрвөн орлон тоглогчдоо тусгай захиалгын дагуу үйлдвэрлэсэн Rolex Submariner цаг бэлэглэжээ. Цаг болгон дээр орлон тоглогчийн нэрийг сийлж Кианугийн зүгээс талархаж байгаагаа бичсэн байна. Нэг цаг нь ойролцоогоор 10,000 ам.долларын үнэтэй ажээ.

4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Munkhiin Tuya

    Munkhiin Tuya

    2021/12/04 at 13:11

    Manaihnaas Undarmaa l ih uguumur

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *