Хэлбэр, хэмжээнээсээ хамаарч хүн бүрийн хамар өөр өөр байдаг. Таны хамар өөрийн чинь талаар их зүйлийг хэлж өгнө

3

Нүүрэн дээрх эд эрхтэн бүр бидний талаар олон зүйлийг хэлж өгөх боломжтой. Тухайлбал, бие организмын эрүүл байдал, хувийн зан чанар болон амьдралын хэв маяг гэх мэт. Эд эрхтэн бүр хувийн зан чанарын талаар их зүйлийг хэлж өгнө. Жишээ нь, уруул гэхэд таныг романтик эсвэл нээлттэй төрлийн хүн эсэхийг хэлж өгөх болно.

Үүнтэй нэгэн адил таны хамар хэлбэр, хэмжээ болон байрлалаас хамаарч хувийн зан чанарын тань талаар их зүйлийг хэлж өгнө. Түүнчлэн таны амьдралдаа хийж чадах зүйлсийг ч хэлж өгөх бүрэн боломжтой юм. Хэдийгээр энэ нь 100% үнэн биш боловч, ийм байх хандлагатай гэдгийг дуулгах байна. Ингээд хамтдаа хамрынхаа тусламжтай өөрийнхөө талаар их зүйлийг мэдэж авцгаая.

1. Жижиг хамар

Энэ төрлийн хамартай хүмүүс ажилдаа үр бүтээлтэй байдгаас гадна хүнд хэцүү байдлаар биш ухаалаг ажиллаж чаддаг. Багаар ажиллахдаа гаргууд ба бүтээлч сэтгэхдээ хамгийн шилдэг нь. Заримдаа тэвчээргүй, бухимдсан хандлага гаргадаг боловч өөрийгөө ямар ч асуудалгүй хянах чадвартай. Мөн тэд үргэлж бусдад туслахыг эрмэлздэг ба хошин шогийн мэдрэмж өндөр хөгжсөн хүмүүс байдаг.

 

2. Урт, ясархаг хамар

Том хэмжээ төгс төгөлдрийг эрхэмлэгч нэгэн гэдгийг илтгэх ба өөрийгөө хянах дуртай. Таны хамрын ясархаг байдал нь таныг бусдын бодол санааг төвөггүй унших чадвартай гэдгийг батална. Гэвч ихэнх цагт та ганцаардмал байдаг ба амархан ядрах хандлага ажиглагддаг. Бизнест амжилт гаргах бүрэн чадавхтайгаас гадна амбиц ихтэй бас зөн совин нь өндөр хөгжсөн. Таны хамгийн том сул тал бол өөрийнхөө нөөц бололцоог дутуу үнэлэх явдал юм.

 

3. Богино хамар

Хэрэв та богино бас зөөлхөн хамартай бол та нөхөрсөг, сайхан сэтгэлтэй хүн гэж өөрийгөө үзэхэд гэмгүй. Та амьдралдаа сэтгэл хангалуун байдаг ба гэр бүлийнхэндээ цаг зарцуулахыг хэзээд эрхэмлэдэг. Өөрийгөө зовоох зүйл хийхээс илүүтэй амар амгалан байх нь танд таалагддаг. Мөн та үнэнч, бусдад санаа тавьдаг боловч заримдаа хүүхэд шиг амархан гомддог.

 

4. Шулуун хамар

Энэ төрлийн хамартай хүмүүст их хэмжээний хүч чадал оршдог байна. Урт бас шулуунаас гадна, нарийн ховилтой энэ хамар сэтгэл татам харагддаг. Эх сурвалж дээр үндэслэж ярьдаг, зорилготой, хөдөлмөрч, шударга болон асуудлыг нухацтай хүлээж авдаг хүмүүс ийм хамартай байдаг. Мөн маш ухаалаг бас тусч зан чанар шулуун хамартай хүмүүсийн цусанд байдаг байна. Ийм хамартай хүмүүс эрт оройгүй амжилтад хүрэх болно.

 

5. Том хамар

Энэ төрлийн хамартай хүмүүс төгс төгөлдөр рүү тэмүүлэгчид бас өөртөө хэтэрхий их ач холбогдол өгдөг ба цаг наргүй хөдөлмөрлөх нь бий. Маш их ёс суртахуунтай ба бусад хүмүүст сайхан сэтгэлээр ханддаг. Том хамартай хүмүүсийн 40-өөд насны амьдралд хамгийн сайн сайхан зүйлс тохиолдоно. Тэд урт хамартай хүмүүсийн адилаар маш зоримог боловч заримдаа энэ зан чанараа хэтрүүлэн ашиглах сул талтай байдаг. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд шантардаггүй ба бусдын заавар зөвлөгөөг авахыг тэгтлээ таашаадаггүй.

 

6. Үзүүр нь эргэсэн хамар

Энэ хамар урт бас мушгиралдсан ба үзүүр нь бага зэрэг эргэсэн байдаг. Хэрэв таны хамар ийм хэлбэртэй бол энэ нь эмзэг хүн болохыг илтгэнэ. Ийм хамартай хүмүүс баяр ёслол тэмдэглэх, гэр бүлээрээ мартагдахааргүй, дурсамж дүүрэн цагийг өнгөрөөх дуртай байдаг. Өөртөө итгэлтэй, сайхан сэтгэлтэй. Бусдыг хайрлаж энэрэх, дэмжих, халамжлахдаа гаргууд хүмүүс ийм хамартай байх нь бий.

 

7. “Nubian” хамар

Энэ хамар бол урт эсвэл богино боловч, үзүүр хэсэг нь өргөн байдаг. Ийм хамартай хамгийн алдартай хүмүүсийн нэг бол АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама юм. Хүсэл тэмүүлэлтэй, бүтээлч хүмүүс ба өөрийгөө сэтгэл хангалуун болгохын тулд юуг ч хийхээс буцдаггүй гэж хэлэхэд болно. Энэ төрлийн хамартай хүмүүс ихэнхдээ шинэ зүйлийн араас эрэл хайгуул хийдэг ба адал явдалд дуртай, нээлттэй хүмүүс байдаг.

 

8. “Hawk”хамар

Ийм хамартай хүмүүсийн хамар нь урт бас үзүүр нь ялимгүй унжсан байдаг. Үзүүр нь доош эргэсэн байх ба түгээмэл гэж хэлэхэд буруудахгүй. Энэ төрлийн хамартай хүн бусдын юу гэж бодож байгаад огтхон ч анхаарал хандуулдаггүй. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ханцуй шамлан зүтгэдэг ба урд нь тааралдсан саад бэрхшээлийг ажрахгүй давж чаддаг.

 

9. Долгиотсон эсвэл тахир хамар

Энэ төрлийн хамрыг танихад маш амархан ба учир нь тахир, долгиотсон харагддаг. Ийм хамартай хүмүүс ихэнхдээ хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулж, эцэст нь зөв амьдралыг сонгосон байдаг. Хэрэв та тахир хамартай төрөөгүй ба гэмтэл бэртлээс болж ийм хамартай болсон бол энэ нь ирээдүйд таныг сорих ямар ч сорилд та бууж өгөхгүй, тэмцэх чадвартайг илтгэнэ.

 

10. Шөвгөр үзүүртэй хамар

Хэрэв таны хамрын үзүүр шөвгөр бол энэ нь таныг сэтгэл татам хүн болохыг илэрхийлдэг байна. Та байгалиасаа адал явдал эрэлхийлдэг ба үр дүнд нь хүмүүс таны тухай үргэлж ярьж байх болно. Мөн сэтгэл хөдлөл ихтэй, хүсэл тэмүүлэлтэй, хөгжилдөх, цэнгэх дуртай хүмүүс ийм хамартай байдаг. Түүнчлэн шинэ зүйл нээж илрүүлэх, зугаацах хүсэл эрмэлзэлтэй.

17
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *