Уух дуртай кофегоор нь хүний зан чанарыг тодорхойлж болно

2

Таны нөхөр яагаад дандаа американо захиалдаг, аав тань яагаад зөвхөн эспрессо уудаг, таны сайн найз яагаад капучино уух дуртай талаар бодож үзэж байсан уу? Хүний зан чанар болон уух дуртай ундных нь хооронд ямар нэгэн холбоо байдаг байна. Хүнтэй юм ярингаа ямар кофе захиалж байгаагаар нь түүний зан чанар, өөрийн үнэлэмж, сонирхлын талаар олон зүйл мэдэж болох нь. Шалгацгаах уу?

Стандарт кофе уудаг хүмүүсийн зан чанар

Энэ төрлийн хүмүүс амьдралд шууд байдлаар ханддаг ба бүх зүйлд минималист байдлаар ханддаг. Ийм хүмүүс чимээгүй, эрх эсвэл олон зантай байдаг. Иймэрхүү хүмүүстэй харьцахад хэцүү боловч ийм хүмүүс өөрийн найз нөхөд, хамт олон, ойр дотныхоо хүмүүсийн хувьд ашигтай хүмүүс нь байдаг.

Эспрессо-нд дурлагсдын зан чанар

Жеймс болон Мур эспрессог «кофе уух ертүнцийн шүүлтүүргүй тамхи» хэмээн тодорхойлдог. Эсперессонд дурлагчид эрх эсвэл олон зантай байх хандлагатай боловч маш тэсвэртэй, ажилласаг хүмүүс байдаг. Тэд сайн удирдагч, тавьсан зорилгодоо хурдан хүрдэг. Тэд шөнөөр зугаацах хандлагатай болохоор энэ нь тэднийг маргааш өглөө нь ажилдаа гарахаасаа өмнө гадаад байдалтайгаа ажиллах ёстой болгодог. Эспрессонд дурлагчид туршлагатай, сонирхолтой, дахин давтагдашгүй амрагууд байдаг. Гэвч ийм хүмүүс найдвартай, үнэнч эсэх нь эргэлзээтэй л юм.

Уух дуртай кофегоор нь хүний зан чанарыг тодорхойлж болно 2

Латте-нд дурлагсдын зан чанарын онцлогууд

Латтег metrosexual-ууд болон өөртөө анхаарал тавьдаг, өөрийн гадаад үзэмжээ байнга хянах донтой хүмүүс ихэвчлэн сонгодог. Ийм хүмүүс ихэвчлэн зальтай ба байгаагаасаа өөр хүн болж харагдах гэж хичээдэг. Ийм эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс ямар нэгэн юм хүсэхээрээ хүүхдийн хоолойгоор ярьж эхэлдэг. Латтенд дурлагчид өөрсдийгөө хайрлуулж, бишрүүлэхийг туйлын ихээр хүсдэг.

Капучино-г илүүд үздэг хүмүүсийг зан чанар

Ийм кофенд дурлагчид extrovert-ууд болон өөдрөг үзэлтэй хүмүүс байдаг. Тэд хөгжилтэй, бусдын хайр энэрлийг татдаг. Капучинод дурлагчид дотно харилцаанаас таашаал авч чаддаг боловч нэг хамтрагчаасаа хурдан залхаж эхэлдэг.

Фраппучино-д дурлагсдын зан чанар

Фраппучино сонгодог хүмүүс салхи шиг, жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулдаг хүмүүс. Тэд алдартай хүмүүсийн биеэ авч яваа байдал, гадаад байдлыг дуурайх дуртай. Тэд өөрийгөө загварын мэргэжилтэн хэмээн төсөөлдөг. Тэд амьдралын чухал нөхцөл байдлуудад тусламж авч чаддаггүй. Фраппучинод дурлагчид тэдний хайртай одынх нь найз залуу юмуу бүсгүйтэй адил хүнийг сонгосон тохиолдолд д удаан харилцаа тогтоодог.

 

 

Шар буурцагны сүүтэй, кофеингүй кофе уудаг хүмүүсийн зан чанар

Ийм хүмүүс өөртөө сэтгэл хангалуун хувиа хичээгчид ба тэд сандруу, өө сэв хайх дуртай, унтлагын өрөөндөө маш сэжигч байдаг. Үүнээс гадна ийм кофег хэзээ ч авч чадахгүй зүйлээ дэмий л мөрөөддөг хүмүүс сонгодог. Бас ийм хүмүүс өөрийн үнэн дүр төрхөө (хувь хүнээ) нуун далдлах дуртай.

Кофег нэг амьсгаагаар ууж дуусгадаг хүмүүс, тэдний зан чанар

Энэ бол хөгжилтэй, шулуухан зантай хүмүүс. Тэд инээх дуртай, амьдралд хайртай. Тэдэнд өөрийгөө бүрэн нээхэд хэцүү байдаг. Тэднийг ойлгохын тулд тэдний нууцлагдмал хувь хүнийх нь гүнд нэвтрэн орохыг хичээх хэрэгтэй. Ийм хүмүүс маягтай занд дургүй. Аягүй бол нөгөө ажлын үеэр ч оймсоо тайлах талаар бодох ч үгүй байж мэдэх л хүмүүс.

Кофе уудаггүй хүмүүс

Кофеноос айдаг хүмүүс бол амьдралаас ч айдаг хүмүүс юм. Тэд өөрийн эрүүл мэндээ хэтэрхий бөөцийлсөн байдлаар ханддаг. Ийм хүмүүс  50 нас хол давсан гэдгээс үл хамааран аль болох удаан хугацаанд хүүхдээрээ үлдэхийг хичээдэг.

7
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Otgonshar Chultemsuren

    Otgonshar Chultemsuren

    2016/12/11 at 15:07

    Минийх таарч байна оо

  2. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/11 at 15:09

    Сонирхолтой мэдээлэл байнаа. Баярлалаа Амжилт хүсье. Минийх бас таарч байнаа.

  3. Uyangaa Tse

    Uyangaa Tse

    2016/12/11 at 15:35

    Miniih taarahgui bna oo

  4. Baynjargal Naranbaatar

    Baynjargal Naranbaatar

    2016/12/11 at 15:39

    Shokoladtai

  5. Зочин

    2016/12/11 at 19:08

    Starbucksiin songolt iluu arvin baidag. minii uudag mocha baihgui baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *