Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд

2

Байгаль дэлхийд бидний мэдэхгүй, бидний гайхашруулдаг зүйлс үй олон бий. Хүн төрөлхтний нууцыг нь тайлсан, тайлаагүй байгалийн элдэв үзэгдлүүдийн дундаас нэн ховор бөгөөд сонин гайхамшигтай байгалийн үзэгдлүүдийн зургуудыг сайтынхаа Байгаль булангийн шинэ нийтлэлээр сонгон оруулж байна. [tweetable]Байгалийн эдгээр үзэгдлүүд нь үнэхээр алмайран гайхмаар ер бусын дүр төрхийг бий болгодог ч маш ховор тохиолддог аж[/tweetable]. Онцгой содон эдгээр үзэгдлүүдийг нүдээр үзэх боломжгүй байж болох ч гэрэл зураг хэлбэрээр харж, түүний тухай тодорхой хэмжээний мэдлэгтэй байх нь боломжгүй зүйл биш юм.

1. Brinicle: Маш хүйтэн, давстай ус тэнгисийн усанд орж ирэх үед тэнгисийн усан доор хөндий сталактит эсвэл мөсөн хонгорцог бий болдог.
Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд 2
2. Tubular үүлс: Тодорхой температурт бүрэлддэг хур тунадас бүхий үүлсийн жин доош унжих маягаар ийм хэлбэрийн үүлс бүрэлддэг.
Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд 3
3. Цагаан солонго /манан нум/: Агаар дахь усан дуслууд 0,02 мм орчим хэмжээтэй болох үед энэ солонго үүсдэг.
Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд 4
4. Catatumbo цахилгаан: Венесуэль дэх атмосферийн үзэгдэл. Энэ үзэгдэл зөвхөн Кататумбо голын эхэнд болдог. Хүйтэн болон халуун фронтууд нийлэх үед энэ цахилгаан үүсдэг. Үүгээр ч зогсохгүй ойролцоох намагт метаны хий ялгардаг.
Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд 5
5. Moonbow: Энэ солонго яг л ердийн солонго шиг агаарт манан тогтох үед бий болдог. Гэхдээ зөвхөн сарны гэрэлд бий болдог бөгөөд өнгө нь маш бүдэг байдаг.
Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд 6
6. Gloria: Үүл эсвэл манан дундах гэрлийн хугарлаас үүсдэг энэ үзэгдэл юм.
Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд 7
7. Каппучино эрэг /далайн хөөс/: Далайн хөөс нь усан дахь замаг болон хаягдлаас үүсдэг. Эдгээр бүрдлүүд нь яг шампунь шиг бөмбөлөг үүсгэн хөөсөрдөг.
Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд 8
8. Sprites, elves, blue jets: Оройн эсвэл шөнийн тэнгэрт харагдах гэрлэн гялбаа, дүрс бөгөөд үндсэндээ хөх, улаан өнгөтэй байдаг.
Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд 9
9. Усан хүрхрээ: Усан хүрхрээ нь усан дээр үүсдэг багана хэлбэрийн хүчтэй усан хуй бөгөөд ердийн хар салхи шиг аюултай биш юм.
Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд 10
10. Галт эргүүлэг: Энэ өвөрмөц байгалийн үзэгдэл хүчтэй хуйларсан салхи, хэт халалт нэгдэх үед үүсдэг.
Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд 11
11. Өглөөний туяа: Morning Glory үүл нь агаар мандлын ховор үзэгдэл юм. Энэ үзэгдлийн ховор тохиолддог учрыг хараахан тайлаагүй байгаа ба төв Австрали болон Умард Австралид өндөр даралт үүсэх үед ихэвчлэн үүсдэг.
Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд 12
12. Галт уулын цахилгаан: Галт уул дэлбэрэх үед энэ үзэгдэл бий болдог.
Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд 13

Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд 14

59
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. хэн нэгэн

    2016/04/19 at 08:35

    баас

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *