Автомашиныг тань цэвэр цэмцгэр, сайхан харагдуулахад туслах 7 зөвлөгөө

2

Энэхүү амархан бөгөөд супер аргуудын тусламжтайгаар таны машин цэвэрхэн бас гоёмсог харагдах болно.

1. Цэнэглэгчний кабель утас

Цэнэглэгчийн кабель утас хянах самбараас унжиж гар тормоз болон хурдны арааны завсар орооцолдож багагүй бухимдал үүсгэдэг. Гэхдээ энэхүү нөхцөл байдлыг бид амархан шийдэж чадна, кабель утсыг бид спираль болгоё.

Танд хэрэгтэй зүйл:

  • Цэнэглэгч кабель утас
  • 2 пружин
  • Харандаа
  • Лент
  • Үсний сэнс

Хийх арга:

  • Кабель утсыг пуржинд орооно, залгуур хүртэл нь явуулаарай.
  • Кабель утсаа урт харандаанд ороогоод дараа нь хоёр талыг нь лентээр тогтооно.
  • Одоо ороосон кабель утсаа хоёр минутын турш үсний сэнсээр үлээлгэнэ. Дараа нь кабель утсаа салгаад ав.
  • Одоо санаа зовоох зүйлгүй боллоо, юунд ч тээгэлдэж уурыг чинь хүргэхгүй.

 

2. Бохирдсон гэрэл

Шүдний оогоор  та бохирдсон гэрлээ амархан цэвэрлэж болно. Шүдний оогоо гэрлэндээ түрхээд алчуураар арчаарай. Дараа нь чигйтэй цэвэрхэн алчуураар арчиж цэвэрлэнэ.

 

3. Аяганы суурийг цэвэрлэх

  • Аяганы суурийг бохирдлоос нь цэвэрлэхийн тулд стаканы ёроолд оймс углаарай.
  • Оймсондоо цэвэрлэгээний бодис шингээсэн байна.
  • Оймстой стаканаа аяганы сууринд хийгээд тэр хэсгийг сайтар цэвэрлэнэ.

 

4. Агаар цэвэршүүлэгчээ анхилуун болгох

Хэрвээ автомашины агааржуулагчаас таагүй үнэр үнэртээд байгаа бол эсвэл зүгээр л автомашины бүхээгийг сэнгэнэсэн гоё үнэртэй болгохыг хүсэж байгаа бол хэдхэн дусал эфирийн тосыг модон хавчааранд дусаагаад агааржуулагчдаа хавчаад үлдээгээрэй.

 

5. Гэрийн тэжээвэр амьтны үс ноосыг цэвэрлэх

Автомашины суудал дээр үлдсэн амьтны үс ноосыг цэвэрлэхийн тулд эхлээд багахан ус цацна, дараа нь резинэн шил угаагчаар хусаж авна. Үс ноосыг бөөгнүүлж байгаад хогийн саванд хаяарай.

 

6. Агааржуулагчийн сараалжийг цэвэрлэх

Агааржуулагчийн нээгдэж хаагддаг хэсгийг цэвэрлэхийн тулд сэрээний ишинд цаасан салфетка углаад завсруудыг нь арчиж цэвэрлэнэ.

 

7. Тропик маягийн агаар цэвэршүүлэгч

Хан боргоцойн хальсыг томоор нь аваад хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Дараа нь гялгар уутанд хийгээд хянах самбараасаа дүүжлээрэй. Хормын дотор л таны автомашины бүхээг анхилуун үнэртэй болно.

4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *