Үрэвсэлтэй тэмцэж хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах шим тэжээлтэй ундаа

2

Халуун өдөр амны цангаа тайлна, бие махбодийг электролитоор хангана. Уг ундааг алимны уксус, шинэхэн цагаан гаа, ус болон агч модны сиропоор хийдэг. Эрүүл мэндийн хувьд маш их шим тэжээлтэй ундаанд тооцогдоно.

1. Үрэвсэл дарна

Ундааны орцод багтах цагаан гааны тусламжтайгаар үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд шингэний дутагдалд орохоос хамгаална. Цагаан гаа нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, мөн өвчин дарах үйлчилгээтэй болохыг олон удаагийн шинжлэх ухааны судалгаагаар баталсан. Зарим нэг өвчин дарах эмнээс илүү үр дүнтэйгээр үйлчилдэг байна.

 

2. Электролитийн урсгалыг хангана

Электролит нь зүрхний цохилтыг тэнцвэржүүлэхэд тусалдаг бөгөөд бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Электролитын тэнцвэрт байдал алдагдахад толгой өвдөх, ядрах, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Уг ундааны давуу тал бие махбодийг электролитоор хангахад оршино.

 

3. Бие махбодийн рН түвшинг тэнцвэржүүлнэ

Тогтмол ууснаар алимны уксусны үр нөлөөг мөн үзүүлнэ. Уг ундаа нь пробиотик, магни болон кали агуулсан тул ходоодны үйл ажиллагааг дэмжинэ.

 

4. Хоол боловсруулах асуудлыг тайвшруулна

Бас нэгэн давуу тал нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Ундааны орцод орж байгаа цагаан гаа нь ходоодны хямралыг тайвшруулж шинж тэмдгийг арилгадаг, мөн гэдэс дүүрэхэд ч тустай.

 

5. Байгалийн цэвэр гаралтай амтлагч

Агч модны сироп нь байгалийн цэвэр гаралтай амтлагчид тооцогддог. Эрдэс бодисоор баялаг бөгөөд насны өөрчлөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн чихрийн нишингийг бодвол бага боловсруулалтад орсон. Агч модны сиропыг модны шүүсээр нь хийдэг байна. Уг сиропыг нарийн боов, төрөл бүрийн десерт зэргийг хийхэд сахарыг бүрэн орлох байгалийн гаралтай бүтээгдэхүүн болно.

 

Уламжлалт ундааг хэрхэн бэлдэх вэ?

Ундааны орц:

  • 4 стакан ус
  • ½ стакан алимны шүүс
  • 3 х.х агч модны цэвэр сироп
  • 170 г шинэхэн цагаан гаа

Бэлдэх арга:

Цагаан гааг үрүүлээр үрж эсвэл шүүс шахагчаар шахна. Цагаан гааг бусад орцуудтай томхон саванд хийж хутгана. Агч модны сиропыг бүрэн уустал нь сайтар хутгана. Мөс нэмээд уугаарай.

2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *