Нимбэгийн шүүс хэрэглээд эрүүл мэндтэй холбоотой дараах 5 асуудлыг эм уухгүйгээр шийдэж болно

3

Хүн болгоны өглөөг угтах арга барил адилгүй. Нэг нь шууд угаалгын өрөөндөө орж шүршүүр дор зогсдог бол нөгөө нь цай эсвэл кофе ууж өглөөг угтана. Бидний өглөө идэж уусан болгон өдрийн эрч хүчийг өгдөг. Нимбэгийн шүүс эрүүл мэндийн хэд хэдэн асуудлыг шийдвэрлэнэ, энэ бол олон өвчнийг гэрийн нөхцөлд эмгүйгээр эмчлэх шалгарсан арга юм. Үнийн хувьд ч хямд, мөн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө байхгүй.

Нимбэгийн шүүсийг уух хэд хэдэн давуу талуудыг бид энэхүү нийтлэлээр танилцуулах гэж байна.

1. Арьсны асуудлыг шийдвэрлэнэ:

Нимбэг нь байгалийн гаралтай нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Арьсны асуудалд батга, түлэгдэлт, мөөгөнцрийн халдвар зэрэг багтдаг байна.

Та энэ жижигхэн жимсний тусламжтайгаар гялалзсан эрүүл арьстай болж чадна. Нимбэгийн шүүсийг өлөн дээрээ уухад таны арьс эрүүлжиж ирэх ажээ.

 

2. Бөөрний чулуу үүсэх эрсдэлээс хамгаална

Нимбэг нь нимбэгийн хүчил агуулдаг бөгөөд энэ нь бөөрний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлдэг байна. Шингэний дутагдал болон стрессийн нөхцөл байдал бөөрний чулуу үүсэхэд нөлөөлдөг, дэлхийн олон сая хүн энэ асуудалтай нүүр тулгарч байна. Хэрвээ та мөн ийм асуудалтай учирсан бол нимбэгтэй ус асуудлыг шийдвэрлэхэд танд тусална.

 

3. Цусны өндөр даралтыг багасгана

Цусны өндөр даралт болон айдас нь стресс, аливаа өвчний үндсэн шалтгаан болж өгдөг. Ажлын хүнд ачаалал, шахуу хуваарь таны оюун санааг туйлдуулж бие махбодь ядарч сульдахад хүргэнэ.

Цай эсвэл кофе уухад асуудлыг түр зуур л шийдэж чадна, мөн дасал болдог гаж нөлөөтэйг мартаж болохгүй. Өдөрт нэг эсвэл хоёр удаа нимбэгийн шүүс, нимбэгтэй ус уухад та эерэг өөрчлөлтийг мэдэрч эхэлнэ.

 

4. Үрэвслийг багасгахад тусална

Хэрвээ таны цээж байнга хорсдог эсвэл ходоодны шарх таныг зовоогоод байвал танд нимбэгийн шүүс л тус болно. Нимбэг нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул үрэвслийг дарахад тусална.

1 ширхэг нимбэгийг 1 стакан усанд хийж сайтар хутгаад шингэнийг аажим ууж дуусгана. Хэдэн минутын дараа таны цээж хорсож байгаа мэдрэмж алга болох нь мэдээж.

 

5. Хоол боловсруулах системийг эмчлээрэй

Нимбэгийн шүүс нь хоол боловсруулах системийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж өгнө. Хэрвээ та хоол боловсруулах системийн асуудалтай тулгарсан бол, жишээ нь хоол идсэний дараа гэдэс тань хийгээр дүүрээд байвал өнөөдрөөс эхэлж нимбэгийн шүүс ууж эхлээрэй.

12
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *