Арьсны гоо сайханд зориулсан ундаа – таны залуу насыг уртасгана

2

Шингэний дэглэм барих ёстой гэж та урьд өмнө сонсож л байсан байх. Уг дэглэм нь биеийн шингэний тэнцвэрт байдлыг дэмжинэ, цус өтгөрөлтөөс хамгаалж гоо сайхнаа хадгалахад тусалдаг. Гэхдээ усыг өөр бусад төрлийн хүнстэй хослуулан хэрэглэхэд гоо сайхан, залуу насаа уртасгаж чадах ажээ. Тэр хүнс нь усыг амттай бөгөөд ашиг тустай болгодог, байдаг л нэг зөгийн бал, нимбэг төдий биш юм.

Гэрийн нөхцөлд гоо сайхны арчилгаа болох устай хольж уух хүнсний бүтээгдэхүүнийг танд танилцуулахаар бэлдлээ. Бидний танилцуулах ундаа нь арьсны асуудлыг шийднэ. Жорын хувьд маш энгийн – усандаа ганц л орц хийнэ.

Усны ашиг тус

1. Хавангийн эсрэг

Өглөө босоход гоо сайхныг эвдэх хавантай тэмцэхийн тулд аяга усандаа гималайн давс хийж уугаарай. Ягаан давс нь жирийн давсыг бодвол биед шингэн хуримтлуулахгүй харин ч илүүдэл шингэнийг хөөж хаван үүсэхээс хамгаалдаг. Үүнээс гадна ягаан давстай ус нь нимбэгтэй уснаас илүү амны цангаа тайлдаг байна.

Гималайн давс нь эрдэс бодисоор баялаг, бактерийн эсрэг үйлчилгээтэй. Тийм учраас хоолойн өвчний үед нэн тустай. 1  литр цэвэр усанд ¼  ц.х давс хийнэ.

 

2. Амттанд дурлах дуршлыг бууруулна

Цинамон – амттанд татагдах дур хүслийг дарна. Турах хүсэлтэй хүмүүст нэн тохиромжтой, мөн сахарын оронд ч хэрэглэнэ. Цинамон нь усны шим тэжээлийг нэмэгдүүлнэ: бодисын солилцоог идэвхжүүлж цусан дахь глюкозын хэмжээг багасгадаг.

Шилтэй усанд (1,2-2 л) 5 савх цинамон хийж хонуулна. Өглөө амттай бас шим тэжээлтэй усаа уугаарай. Амттан идмээр санагдвал цинамонтой усаа ууна.

 

3. Батганы эсрэг

Шингэн хлорофиллтой ус нь батга үүсгэгч Propionibacterium acnes нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.  Мөн шархны эдгэрэлтийг хурдасгах, коллагены ялгаруулалтыг нэмэгдүүлдэг байна. Цэвэрхэн арьстай болохыг хүсэж байгаа бол уг уг коктейль танд тохиромжтой: 1 ц.х хлорофиллыг аяга усанд найруулна.

 

4. Үрчлээний эсрэг

Куркума нь антиоксидант бөгөөд С амин дэмээр баялаг тул үрчлээнээс урьдчилан сэргийлдэг. Уг амтлагчтай ус нь зөвхөн арьсны өнгийг сэргээгээд зогсохгүй шинэ үрчлээ гарахаас хамгаална. Мөн хоол идэх дуршлыг ч бууруулна.

Шим тэжээлтэй ус бэлдэхийн тулд аяга бүлээн усанд ½ ц.х куркума хийнэ. Амтлагчтай усаа 3 сарын турш өглөөдөө ууж нэг курс болгоно. 2 долоо хоногийн завсарлага аваад үргэлжлүүлж болно.

Эдгээр орцуудаас гадна өөрийн дуртай жимс, ногоог ч нэмж хэрэглэж болно. Усыг амттай болгохоос гадна сэтгэл санаа сэргээж өгдөг байна. Усаар зөвхөн амны цангаагаа тайлаад зогсохгүй  бие махбодио эрдэс бодис, амин дэмээр хангаарай. Усны шим тэжээлийг бүрэн авахыг хүсэж байвал хэзээ ууж байх ёстойгоо ч сайн мэдэж байх ёстой.

Усандаа шим тэжээлтэй хүнс нэмж ууж заншарай. Мөн уг хэрэгтэй нийтлэллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *