Дасгалжуулагч нарын хэзээ ч бидэнд хэлдэггүй фитнес төвүүдийн 8 нууцаас

1

Фитнес төв – энэ бол зүгээр ч нэг гуалиг биетэй болгодог газар бус бас жинхэнэ бизнес хийдэг газар юм. Тиймээс маркетингийн өөрийн гэсэн арга зальтай байж таарна.

Шинэ жилийн дараа та амьдралын хэв маягаа өөрчлөхөөр өөртөө амлалт өгч байгаа байх. Бид “El Mundo” сэтгүүлийн сэтгүүлч бүсгүй Марта Гарсия Айерийн спорт заалны маркетинг хийх арга залийг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Орох үүднээсээ л татна

Та тэр болгон анзаарахгүй байх л даа, гэхдээ л фитнес төвүүдийн үүдээр оронгуут л үйлчлүүлэгч хөлрөх л ёстой гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Том зөөлөн буйдан, тайвшруулах уран зураг, хаа нэгтээ камин зуух ч дүрэлзэж байх шиг эсвэл том аквариум байрлуулжээ. Энэ бүгд үйлчлүүлэгчийг тайвшруулах зорилготой, түүнийг тав тухтай орчинд амраахын тулд хамгийн үнэтэй багцыг сонгоход нөлөөлнө.

 

Супер санал – нэг жилийн эрхтэй карт

Дараагийн нэг арга заль бол – маш өндөр үнэтэй сарын карт. Сарын өндөр төлбөрийг харахад жилийн төлбөр нь бурхны бэлэг гэлтэй л санагдана. Жилийн төлбөр нь таныг шагнаж байгаа мэт л хямдхан санагдах тул та элдэв зүйл бодолгүй авна.

Ихэнх үйлчлүүлэгчид “бурхны бэлэг”-ээ тэр болгон бүрэн ашиглаж чадахгүй, тэд богино хугацааны үнэтэй эрх авсан хүмүүс шиг тасралтгүй явж дийлдэггүй. Энэ тохиолдолд үйлчлүүлэгч мөнгөө дэмий үрж байгаагаа ойлгоно. Зарим нэг үйлчлүүлэгч нар мөнгөө алдахгүйн тулд идэвхтэй явж эхэлдэг ажээ.

 

Үйлчлүүлэгч бага байх тусам илүү сайн

Тав тухтай орчинд сууж байгаад жилийн эрх авчихлаа, амьдралын эрүүл хэв маягийг баримтлахаар шийдсэн тул ажлын дараа нэг хэсэгтээ тасралтгүй явж хөлсөө гаргана … итгэл дүүрэн хичээллэсний дараа танд хангалттай хугацаа байгаа юм гэсэн бодол төрнө. Танд баяр хүргэе, та фитнес төвийн үлгэр жишээ үйлчлүүлэгч боллоо. Ийм төрлийн үйлчлүүлэгч нарын ачаар спорт заалууд хүлээн авах чадлаасаа 10 дахин их хүн хүлээн авдаг байна.

 

“Бүгд багтсан”

Бүлгээр хичээллэх заал, 2 бассейн, саун, жакузи, спа-бүс, спиннинг, төрөл бүрийн бэлтгэл хийх танхим – зүгээр л диваажин гэсэн үг. “Бүгд багтсан” гэх боловч сургагч багш байхгүй. Үгүй ээ, байх нь байгаа л даа, гэхдээ танд нэг удаа л туршилтын хичээл орно, эмч ч мөн адил – албан ёсны нэг уулзалт хийгээд л боллоо.

Дараа нь хамгийн сонирхолтой зүйл эхэлнэ – бүгд нэмэлт төлбөртэй. Мэдээж та мэргэжлийн зөвлөгөөгүйгээр булчинлаг болж чадахгүй. Өөрөөр хэлбэл нэг жилийн төлбөр нь зөвхөн талбай ашигласны л төлбөр юм шүү дээ.

 

Хязгаарлагдмал эрхтэй үйлчлүүлэгч

Жишээ нь, зөвхөн амралтын өдөр эсвэл өглөө, орой явах эрх. Ийм төрлийн үйлчилгээ нь 20-30% хямд байдаг, энэ бол өглөө эрт босож чадах хүмүүст л зориулагдсан. Харин амьдрал тэднийг ийм нүдээр харна:

 

Бүгдэд зөвлөгөө өгөх булчинлаг залуу

Зарим нэг клубууд нэг ийм арга барил ашигладаг: хаанаас ч юм бүү мэд нэгэн ид шидийн шинэ үйлчлүүлэгч гарч ирээд л хүн болгонтой туршлагаа хуваалцаж эхэлнэ – Шварценеггерийн биетэй болохын тулд ямар бэлдмэл уух вэ гээд л ярьж өгнө. Азын тохиолдлоор тэр бэлдмэл нь одоо цүнхэнд явж байгаа болохоор та худалдаж авах боломжтой. Тэр бол хувиараа бизнес эрхлэгч биш – клубын удирдлага дор ажиллаж байгаа нэгэн ажилтан юм.

 

Кафед зарж байгаа бүхэн тураана

Клубын кафед зарж байгаа бүтээгдэхүүн тураах уу гэж асуухад – тийм л гэж хариулна. Харамсалтай нь эдгээр бүтээгдэхүүний ганц нь ч тураахгүй – энэ бол таны итгэл үнэмшлээр л тоглож байгаа хэрэг.

Кафегаас худалдан авалт хийхдээ үнийг нь анхаараарай: хэрвээ дэлгүүрийн үнээс 20 дахин илүү үнэтэй байвал бодох л хэрэгтэй.

 

Дасгалжуулагч танд үнэнийг тэр болгон хэлэхгүй

Харамсалтай нь орчин үеийн фитнес төвийн дасгалжуулагч нар үйлчлүүлэгч нарыг Шварценеггер шиг биетэй болгоход туслах бус спорт зааланд ирүүлэх л зорилготой болжээ. Ихэнх дасгалжуулагч нар хувийн бэлтгэл сургуулилт хийх шаардлагатай байгааг хэлнэ. Эсвэл хэсэг бүлэг хүмүүстэй цуг бэлтгэл сургуулилт хийхийг зөвлөх бөгөөд зарим нэгд нь шат ахиулах болсныг тусад нь хэлж тусгаарлах ажээ. Булчинлаг болох хүсэлдээ автсан үйлчлүүлэгч дасгалжуулагчийн үгийг дагахгүй өөр яалтай билээ. Зөвхөн дасгалжуулагчдаа л итгэнэ. Тиймээс бидний танд өгөх зөвлөгөө –шударга, сайн дасгалжуулагч ол.

Дээр дурдсан арга залиа хэрэгжүүлэхийн тулд бидний хүсэл мөрөөдлийг ашиглаж байгаа юм. Харин америк эдийн засагчид асуудлаас гарах арга замыг олжээ: фитнес төвтэй гэрээ байгуулсныхаа дараа найз эсвэл төрөл садантайгаа гэрээ байгуул. Хоёр дахь гэрээнд тодорхой мөнгөн дүн зааж өгнө, таны бэлтгэл сургуулилт үр дүнтэй бол мөнгөө буцааж авахаар зохицуулалт хийгээрэй. Гэрээний нөхцлийг биелүүлж чадахгүй бол гэрээнд тусгасан мөнгөн дүн сайн санааны үйлсэд хандивлах эсвэл гэрээний нөгөө талын хувийн хэрэгцээнд шилжүүлнэ. Энэ бол таны спорт зааланд тасралтгүй очих түлхэц болж өгнө. Заавал туршиж үзээрэй.

4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/12/22 at 16:00

    haha

  2. Зочин

    2017/12/22 at 16:00

    haha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *