Өдөр бүр xөхний даруулга зүүж хэвшвэл таны биед гарах 6 эерэг нөлөө

0

Орчин цагт xөхний даруулга нь зөвхөн xөхийг халхлах бус олон янзын хэлбэр хэмжээтэй, дахин давтагдашгүй байдлаараа онцлогтой, загварын нэгэн хэсэг болоод буй билээ. Харин xөхний даруулга зүүх нь сайхан харагдуулахаас гадна ямар эерэг нөлөөг хүний биед үзүүлдэг талаар мэдээлэл тун хомс байдаг. Тэгвэл манай сайт уншигч танд энэхүү нийтлэлээрээ xөхний даруулга зүүхийн ач тусын талаар мэдээлэл бэлдлээ.

1. Хүзүү өвдөх магадлал багасна

© Depositphotos.com

Том xөхтэй бүсгүйчүүдийн хувьд xөхний даруулга зүүхгүй байх нь нуруу, хүзүү, мөрөнд хэт ачаалал үүсгэж байдаг ажээ. Иймээс өөрт тохирсон xөхний даруулга зүүж эдгээр ачааллыг хөнгөвчлөх боломжтой.

 

2. Нурууны байрлал зөв болно

Xөхний даруулга зүүхгүй байх нь нурууны байрлалд сөргөөр нөлөөлж, бөгтийлгөх магадлалтай байдаг. Харин xөхний даруулга зүүж, xөхөө өргөж өгснөөр нурууны асуудал үүсэхээс сэргийлэх боломжтой.

 

3. Дасгал хөдөлгөөн хийх үед xөхийг гэмтэхээс сэргийлнэ

Гүйх, үсрэх, биеийн хүчний дасгал хийх зэрэг бэлтгэл хийх үед xөх орчмоор тань өвддөг бол спорт загварын xөхний даруулга зүүж хэвшихийг зөвлөж байна. Энэ нь дасгал хөдөлгөөн хийх үеэр өвдөх, гэмтэх эрсдлээс бүрэн хамгаалах болно.

 

4. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ

© MISSGUIDED/ MEGA/Mega Agency/East News, © ProofTourist409/ Reddit

Нэрт загвар өмсөгч, бизнес эрхлэгч Дита фон Тиз нэгэнтээ, “Дотуур хувцсыг хэн нэгэнд зориулж хадгалах биш өөртөө тохируулж өмсөх хэрэгтэй” хэмээсэн байдагчлан өөрт таалагддаг, зохидог хувцсаа өмсөх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй.

 

5. Xөхний даруулга зүүснээр илүү загварлаг харагдах боломжтой

© Darla Khazei, PacificCoastNews/EAST NEWS, © PacificCoastNews/East News

Xөхний даруулгаа хувцсаар нуухыг оролдсоор л байна уу? Хэрэв тийм бол xөхний даруулгаа ил гаргах нь илүү загварлаг, шинэ хэв маяг болон гарч ирж байгааг танд дуулгах байна. Иймээс загварлаг xөхний даруулга, бэлхүүс хүрсэн өмд эсвэл банзалтай хослуулж өмсвөл чамгүй загварлаг харагдах болно.

 

6. Хөxүүл үед нэн тустай

© Wiese/face to face/FaceToFace/REPORTER/East News

Хөxүүл үедээ биед эвтэйхэн xөхний даруулга зүүх нь xөх идээлэх эрсдлээс хамгаалах эерэг талтай. Харин xөхний толгой хагарсан бол зориулалтын xөхний сүү шингээгч хөвөн хэрэглэж хэвших нь зүйтэй.

Таны хувьд xөхний даруулга тогтмол зүүдэг үү? Хэрэв тийм бол xөхний даруулга зүүх нь ямар давуу талтай байдаг вэ?

8
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *