Би өдөр бүр 8 цаг унтдаг болсноос хойш миний биед 9 гайхамшигтай өөрчлөлт гарсан. Хүн бүр үүнийг заавал уншаасай!

3

Судалгаагаар тогтмол 8 цаг унтах нь тэгтлээ тав тухтай биш боловч, эрүүл амьдралын хамгийн чухал хүчин зүйл болохыг баталжээ. Нойр дутуу явах нь оюун ухаан, сэтгэл санаа болон бие физиологийн эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлнэ. Судлаачид АНУ-ын нийт ард иргэдийн 40% нь хангалттай нойроо авч чаддаг гэсэн үр дүнд хүрчээ. Хэрэв та тогтмол заасан хугацаанд унтаж хэвшвэл, юу болохыг хамтдаа мэдэж авцгаая.

Бид та бүхэнд сайн сайхан амьдралын тухай өгүүлэх бүхий л төрлийн мэдээллийг хүргэхийг зорьдог билээ. Дараах мэдээлэл ч бас танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Та шинэ зүйлсийг хурдан сурна

Хэрэв та хангалттай унтахгүй бол таны шинэ зүйл дээр төвлөрөх болон сурч, мэдсэн шинэ зүйлээ эргэн санахад сөрөг нөлөө үзүүлнэ. Эрдэмтэд биднийг унтаж байхдаа, шинэ мэдээллийг боловсруулж байдаг болохыг олж тогтоожээ. Өөрөөр хэлбэл таны оюун ухаан болон бие махбодь сайн амарсны дараа буюу орой дэрээ дэрлээд унтахаас илүү өглөө сэргэг, эрч хүчтэй байна гэсэн үг юм. Энэ нь шинэ чадварууд эзэмшихэд нөлөөлнө, тухайлбал их сургуульд сурахаас авахуулаад шинэ спортоор хичээллэж эхлэх гэх мэт.

© Depositphotos.com

 

Та илүү ухамсартай байна

Та тогтмол сайн унтаж амарснаар, таны төвлөрөх, анхаарал хандуулах болон асуудлуудыг шийдвэрлэх чадварууд дээшлэх болно. Та урьд өмнөхөөсөө илүү сэргэг байж, хурдан хугацаанд зөв шийдвэр гаргаж чадна.

© Joe Skipper / Reuters © Joe Skipper / Reuters

 

Та жингээ маш амархан хянана

Судалгаагаар, бид унтаж байхдаа лептин гэх нэртэй гормоныг идэвхжүүлдэг ба энэ нь биед цадсан гэх мэдээллийг дамжуулж, дахин хоол идэх дур хүсэлгүй болгодог байна. Харин бид хангалттай унтаж, амраагүй нөхцөлд дээрх гормоны тэнцвэр алдагдаж, илүү их хоол идэхэд хүргэдэг.

© Depositphotos.com

 

Таны эрүүл мэнд сайжирна

Эрдэмтэд хангалттай унтаж амрах нь дан ганц стрессээс ангижрахад туслаад зогсохгүй, давхар цусны даралт болон холестерин ихсэхээс сэргийлдэг болохыг олж тогтоосон байна. Нойрны дутагдалд орсноос болж зүрх судасны олон өвчин тусах эрсдэлтэй байдаг.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

Та чихрийн шижин өвчний тархалтаас сэргийлнэ

Судалгаагаар, хэр зэрэг нойр авснаас хамаарч, цусан дахь сахар тогтворжих болон инсулинд нөлөөлөх, цаашлаад үр дүнд нь хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчин тусахаас сэргийлдэг болохыг олж тогтоожээ. Тэгэхээр та та сайн унтаж амрах тусам, чихрийн шижин өвчнөөр өвчлөхгүй байх боломж бий болох юм.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

Та ханиадыг хурдан эдгээнэ

Та өвдсөн үедээ нойрмог байдаг уу? Тэгэхээр үүнд учир шалтгаан бий. Судалгаагаар бидний бие эдгэрч, тэнхрэхийн тулд нойрмог төрөлд шилждэг болохыг баталжээ. Энэ нойрмог төрөл идэвхжихэд, бидний дархлааны систем бактериудтай тэмцдэг байна.

© Ilya Naymushin / Reuters

 

Таны арьс илүү гоё болно

Бидний арьс бол эрүүл мэнд болон сайн сайхан байдлын гол шалгуур үзүүлэлт юм. Та магадгүй маск тавьж, аргалж болох ч бодит байдлыг хуурч дөнгөхгүй. Бидний арьс бол бидний хамгийн том эд эрхтэн бөгөөд цаг агаар, нарны хурц туяа, шороо тоос болон гэрлээс болж үргэлж цочирдог ба сайн унтаж амарвал, арьс өөрийгөө нөхөн төлжүүлж, дээрх асуудлаас сэргийлж чаддаг гэнэ.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

Та илүү аюулгүй байдлаар машинаа жолоодно

Дийлэнх жолооч нар, дор хаяж нэг удаа жолоо барьж байхдаа маш их ядарч байсан удаа байгаа байх. Харин энэ үзэгдэл олон удаа давтагдаж байвал, унтах цагтаа анхаарах хэрэгтэйг сануулж буй хэрэг юм. Судалгаагаар нойр дутуу жолоо барьж буй жолооч нар согтуугаар машин жолоодож буй жолооч нараас илүү их аваар осол гаргадаг болох нь тогтоогджээ.

© EAST NEWS © Depositphotos.com

 

Таны тэнцвэр сайжирна

Таныг хангалттай унтаж амрах үед, биеийн тэнцвэр чинь илүү сайжирч, бүх төрлийн бие физиологийн гэмтэл бэртэл, ослоос хамгаалагдана.

© Depositphotos.com © Depositphotos.com

Та тогтмол хэдэн цаг унтдаг вэ? Та 8 цаг унтсан үедээ илүү дээр байж чаддаг уу? Бидэнтэй санал бодлоо солилцоорой.

22
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Chimgee Khandmaa

    Chimgee Khandmaa

    2019/08/19 at 12:01

    Anand Avirmed

  2. Otgoo Oogii

    Otgoo Oogii

    2019/08/19 at 22:10

    Ytgrtrtrrercdcgggcrtrggghg thfyjkjfjfh fgd eujbvrtyruryeyvvv ctttfe??????????????

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *