Технологийн хөгжил, инноваци гэх үг хаа сайгүй хэрэглэгдэх болсон орчин цагт компаниуд хэрэглэгчдийнхээ төлөө өрсөлдөцгөөж байна. Тэрхүү өрсөлдөөн 3 саяхан хүн амтай монголын зах зээлд нөлөөлөөд хэдийн эхэлчихсэн. Саяхныг хүртэл компаниуд өөрсдийн вэбсайт болон аппликейшнээ хүмүүст хүргэхийн тулд чамгүй хугацаа туулах шаардлагатай байсан. Энэ нь бараг ёс юм шиг л байлаа.

Гэтэл энэ ёсыг “Монгол чат” нэрээр цахим ертөнцөд шуугиулж байгаа нэгэн аппликейшн эвдээд байгаа сурагтай. Хүн болгоны амнаас утсан түрийвч, монгол чат, шидэт код гэх үг гарах болжээ. Тиймдээ ч сэтгүүлч миний сонирхлыг энэ сэдэв өөрийн эрхгүй татсан юм.

Эхлээд би утасныхаа APPSTORE-оор “Монгол чат” аппликейшнийг татав. Өнгө алагласан сонирхолтой, орчин үеийн мэдрэмж шингээсэн лого нь минималист хэрнээ хоосон мэдрэмж төрүүлсэнгүй. Миний нүдэнд өнгө нь монголын томоохон таван банкны брэнд өнгө шиг харагдсан. Дуслан хэлбэртэй байгаагийн учир нь “Дуслыг хураавал далай” гэх үгнээс үүдэлтэй юм боловуу гэж би хувьдаа бодлоо… Энэ дуслууд нийлж Монгол гэх үгний М үсгийг бүтээж байлаа.

Фэйсбүүк, твиттер хоёроос өөр зүйл хэрэглэдэггүй надад монгол заавартай монгол аппликейшн хэрэглэх цаанаа л дотно санагдаж эхэлснийг нуух юун.. Заавар нь монгол хэлээр бичигдсэн болохоор би хэдхэн минутын дотор бүртүүлчихлээ. Дараа нь “Утсан Түрийвч” идэвхжүүлэх хэсэг гарч ирлээ. Утсан түрийвч… сонирхолтой нэр байна шүү. Түрийвч нь бидний өдөр тутамдаа авч явдаг зүйл. Утсан гэж тодотгосныг бодоход бидний түрийвчийг орлох эд бололтой шүү. Ингээд түрийвчээ идэвхжүүлж, картаа баталгаажуулахад 5 минут шаардагдав.

Танил нөхөд маань картаа баталгаажуулахын тулд заавал хуулгаа харах шаардлагатай болохоор хэцүү санагдсан гэж хэлснийг санаж байна. Үнэндээ надад эсрэгээрээ санагдсан. Тухайн хүнийг интернэт банкны хуулгаа шалгаж баталгаажуулах код авахуулж байгаа нь картны аюулгүй байдлыг хангасан хамгийн ухаалаг шийдэл. Аюулгүй байдлыг эрхэмлэдэг хүн бүхэн надтай ижил бодолтой байгаа гэдэгт итгэлтэй байна.

Ингээд би монгол чатын хэрэглэгч болчихлоо… Найзууд хэсэгт аймар олон найзууд маань зурайгаад байж байна шүү. Би бараг хамгийн сүүлд бүртгүүлж байгаа бололтой. Бусад сошиал аппликейшнууд шиг найзуудаа нэг нэгээр нь нэмэхгүйгээр contacts дээрх хүмүүс автоматаар ороод ирдэг нь амар санагдсан. Энэ аппликейшн миний сонирхлыг улам татсаар л байна..

Саяхан л “Монгол чат” аппликейшн 2 сарын дотор 150 мянган хэрэглэгч татсан гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугилдаад байсныг санаж байна. Харин энэ тоо 4 хэн өдрийн дотор 300 мянга болсныг албан ёсны эх сурвалжаас олж мэдсэн юм. Итгэмээргүй байгаа биз?.. Монголын технологийн салбарт ийм амжилттай олон хэрэглэгчийг татсан монгол аппликейшн түүхэндээ байхгүй шүү дээ. Гайхалтай !!

“Монгол чат”-ын талаар судлах тусам итгэмээргүй зүйлс ар араасаа гарч ирсээр л байлаа. Уг аппликейшн нь зах зээлд нэвтрээд хэдхэн сар болж байгаа юм байна. Гарсан өдрөөсөө эхлээд APPSTORE-ийн нэгдүгээрт бичигджээ… Би дотроо “Ийм амжилттай яваа аппликейшний цаана томоохон компани байгаа” гэж бодтол миний бодсон буруу байлаа.. “Монгол чат” аппликейшн цэвэр монгол залуусын санаагаар монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн ажээ. Монголын маань залуус улам л сүрхий болсоор байна шүү… Мундаг !!

Би “Шидэт код”-ын талаар бичихгүй бол алдас болох байлгүй дээ.. Картаа баталгаажуулсны дараа “Шидэт код” гэх хэсэг гарч ирлээ. Дээр нь дартал залуусын дунд “моод”-нд байгаа дугариг хар шилтэй, баруун гараа өргөсөн дээлтэй ямаа мөнгө шидэж байгаа зураг гарч ирлээ…. Доор нь кодоо шэйрлэх болон код оруулах гэсэн хоёр товч байлаа. Би бусдын кодыг оруулж урамшуулалын 1000 төгрөг бэлэглэж, аль эсвэл өөрийн кодоо хэдэн ч хүн рүү явуулж 1000 төгрөгөө үржүүлж авч болно гэсэн шүү.

Найздаа тэр хөөрхөн ямааны зургийг явуултал өөдөөс юу гэсэн гээч… “Наадах чинь монгол чатын скитер шүү дээ” гэдэг байгаа. Бурхан минь, би яагаад энэ стикерийг судлаагүй юм бол оо… Шууд л чат хэсэг рүүгээ ороод стикерүүдийг сонжин харж эхэллээ. Бүгд монгол ахуй, монгол үгстэй байв. Ёстой хөөрхөн ! Цахим ертөнцөд шуугиан тарьсан хөөрхөн хүүхдүүд, тренд үгс гээд л ямар олон төрлийн стикер байсан гээч… Янзтай !!

Өө нээрэн энэ нийтлэлийг уншиж байгаа та монгол чат аппликейшнд бүртгүүлээгүй бол миний шидэт кодыг…. За за наргисан юм. Нэг хүн нэг л удаа шидэт кодоо оруулж болдог юм байна лээ. Харин өөрийн кодоо хэдэн ч хүн рүү явуулж мөнгө олж болно. Би хувьдаа  12.000 төгрөгтэй болсоон…. Уунана !

За би мөнгөтэй болчихлоо. Одоо яах вэ? Монгол чатаар төлбөр тооцоогоо хийж үзэхээр шийдэв. Томоохон газрууд, дэлгүүрээр хайтал “Уучлаарай одоохондоо манайх монгол чатаар тооцоо хийхгүй” гэх эелдэг хариу авав. Гэхдээ тэд удахгүй монгол чатаар тооцоо хийдэг болно гэсэн шүү. Тэгэхээр хүлээх л үлдлээ.. Бусдаар бол бидний өдөр бүр ордог газруудад “Монгол чат”-ын QR код байнга тааралдаж байлаа. Байрны маань доод талын жижигхэн дэлгүүрт хүртэл байв. 50 орчим насны худалдагч эгч надад яаж төлбөр төлөхийг зааж өгсөн. Ээж аавын үеийнхэн залуус биднээс ч илүү технологийг мэдээд байхад бид дутаж болохгүй биз дээ? Дэргэдэх хүмүүс данс шивээд л, эсвэл мөнгөө тоолоод мунгинаж байх зуур ганцхан товч дараад төлбөрөө хийчихсэн би дэлгүүрээс сугалаанд хожсон мэт додигор алхаад гарав…

Технологийн салбарт рекорд эвдсэн Монгол чат аппликейшнтэй танилцсан түүх маань ийм бөлгөө. Өдөр тутмын маань амьдралыг улам сонирхолтой болгож байгаа уг аппликейшний ард хэдэн аавын хүү ажилладаг бол? Миний төсөөлөлд хэдэн зуун залуус өдөр шөнөгүй ажиллаж байгаа зураглал бууж байлаа. Гэтэл энэ асуултын хариу дахиад л намайг гайхшруулж орхив….. Хорь хүрэхгүй хорь гучаад насныхнаар дүүрэн шижигнэсэн залуусын бүрдэл энэ аппликейшнийг хөгжүүлдэг ажээ. Солиотээээ !!!

“Монгол чат” аппликейшнийг эндээс татаж аваарай !!

iOS: http://bit.ly/mchatios

Android: http://bit.ly/mchatAndroid

Сэтгүүлч: М.Маргад-Эрдэнэ

2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.