Холливудыг хөлдөө “сөгдүүлсэн” Хятадын кинонууд

2

1.4 тэрбум гаруй хүн амтай Хятадын асар том зах зээлд өндөр хөгжилтэй бүхий л улс орнууд нэвтэрч, бизнесээ өргөжүүлэх гэж хошуурдаг. Гэхдээ хүссэн болгон нь Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ зарж, киногоо борлуулж чадахгүй нь гагцхүү үнэн. Хятад улс өөрсдийн гэсэн өндөр стандарттай, тавигдах шаардлага, хориг саад ихтэй тул холливуд хүртэл тэдний сонирхол, шаардлагад нийцүүлэхийн тулд хичээн ажилладаг. Тэгвэл Хятад улс Холливудын киног эх орондоо гаргахдаа ямар шаардлага тавьдаг, тэдний тавьсан хориг саадыг Холливудын кино студиуд хэрхэн давдаг талаар танд сонирхуулъя.

1. Хятадын кино театруудад жилд ердөө 34 гадаадын кино гардаг

Хятадын Засгийн Газар жилд ердөө 34 гадаадын шилдэг бүтээлд кино театруудаар гарах эрх өгдөг. Энэ эрхийн төлөө Холливудын томоохон кино студиуд хоорондоо өрсөлдөж, хятадын үзэгчдэд өөрсдийн бүтээлээ үзүүлж ашиг орлого олох гэж, зарим нь шархаа нөхөх гэж зүтгэдэг байна. Энэ тоо 1994-2002 оны хооронд 10 байсан бол, 2002 онд 20, 2016 оноос эхлэн 34 болж өсжээ. Энэхүү шалгуур, ширүүхэн өрсөлдөөний дунд Хятадад томоохон амжилт олно гэгдэж байсан “Deadpool” ч хүртэл шалгарч чадаагүй юм.

 

2. Холливуд Хятадад кино нээлтээ хийхийн тулд тохиромжтой цагийг хүлээдэг

Хятадын Засгийн газар зуны улиралд 60 хоног гадаад кино гаргахыг хориглодог бөгөөд энэ үеэр зөвхөн түүхэн, эх орны сэдэвт кино гаргадаг аж. Ингэж Хятад нь гадаадын кинонуудад саад тавьсныг Холливудын зарим студи овжиноор ашигладаг болжээ. Учир нь тэд зуны хоёр сар гадаад кино үзээгүй Хятадууд энэ хоригийн дараа ямар ч кино байсан үзэх болно гэж тооцоолоод киноны нээлтээ есдүгээр сард хийдэг болов.

 

3. Хятадын кино цувралууд Холливудын үнэнч фенүүдийг ч өөртөө урвуулж байна

Хятадад төдийгүй гадны зах зээлд кино контентийн маш их эрэлт, хэрэгцээ байдаг тул өрсөлдөөнд ялгарахын тулд Хятадын кино продакшнууд зохиол, жүжигчид, тайз, хувцаслалт төдийгүй кинонд үзэгдээд өнгөрөх деталь үзэгдэл бүрд өндөр ач холбогдол өгч бүх зүйлийг төгс байлгахыг хичээдэг. Энэ нь эргээд үзэгчдийн хүсэл сонирхолд нийцэж, дэлхий даяар олон сая фенүүдийг бий болгожээ. Эдгээр цувралууд нь Netflix-д эхнээсээ орж, IMDb-с өндөр үнэлгээ аваад байна.

Тэгвэл та эдгээр Хятадын алдартай цуврал кинонуудыг эх хэл дээрээ үзэх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулж, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан Хятадын олон ангит кино цувралуудыг Юнивишн Монголд анх удаа, албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та сард ердөө 9’900₮-өөр Хятад кино багцад байгаа бүх киног хязгааргүй үзэх боломжтой.

 

4. Хятадад киногоо гаргахын тулд зураг авалтаа Хятадад хийж, туслах жүжигчнээр тус улсын жүжигчдийг тоглуулах болсон

Тэрбум гаруй үзэгчтэй энэ том зах зээлийн төлөө Холливуд ямар ч буулт хийхэд бэлэн байгаагийн нэг илрэл нь энэ. Жишээ нь, тэд туслах дүрүүдэд хятад эмэгтэйчүүдийг тоглуулж эхэлсэн бөгөөд энэ нь амжилт олохгүй тохиолдолд киноныхоо үйл явдлыг Хятадад болж байгаагаар өөрчилдөг. Ингэснээр Хятадын зах зээлд нэвтрэх эрх авахад хялбар болж, нутгийн хүмүүс ч ихээр үздэг гэнэ. Жишээ нь: “Трансформерс”-ийн сүүлчийн анги Хонконгод өрнөдөг бол “Now You See Me 2” киноны үйл явдал ихэнхдээ Макаод өрнөдөг.

 

5. Холливуд Хятадын кино театруудаар гаргасан киноныхоо ашгийн ердөө 25%-ийг авдаг

Америкийн кино үйлдвэрлэгчдийн холбоо болон Хятадын кино группийн 2015 онд байгуулсан гэрээний дагуу БНХАУ-ын дэлгэцнээ албан ёсны эрхтэйгээр гарах кинонууд цэвэр ашгийнхаа 25 хувийг тухайн киноны дистрибьютер буюу студи авах эрхтэй болсон байна. Харин дэлхийн бусад орнуудаас ашгийн 40-50 хувийг авдаг тогтолцоотой аж.

29
ТэнэглэлТэнэглэл
19
ГайхмаарГайхмаар
11
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
7
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.