Хүн төрөлхтний төлөө өдөр бүр хөдөлмөрлөж, маш их ач тусаа өгдөг хорхой шавжууд

0

Хорхой шавж – Дэлхий дээр амьд организмын төрөлд хамгийн их түгээмэл төрөл нь. Бид тэдэнтэй мөр зэрэгцэн олон зуун жил амьдарч байна, ямар сайндаа л тэднээс ашиг тус хүртдэг болох вэ дээ.

Энэ их ундаргыг ашиглахаас өөр аргагүй. Бидний ч зөв. Ингээд та бүхэнд хүн төрөлхтний төлөө өдөр болгон хөдөлмөрлөж байдаг хорхой шавжийг танилцуулахаар бэлдлээ.

Бумбокс торгоны эрвээхэй

dzeninfra.ru

Торгоны эрвээхэйг хүн 5000 жилийн тэртээ гэршүүлжээ. Торгоны үйлдвэрлэлийг Хятадууд олон зуун жилийн турш нууц хэвээр хадгалж чадсан юм. Нууц ил болсны дараа торгыг энэ төрлийн эрвээхэй амьдардаг олон улс оронд үйлдвэрлэж эхэлжээ. Авгалдай нээгдсэний дараа хаядаггүй харин хоол хүнс болгон ашигладаг улс орнууд ч цөөнгүй байна.

 

Кошениль

dzeninfra.ru

Кошениль – энэ хорхойноос байгалийн цэвэр гаралтай хурц өнгийн будаг гаргаж авдаг. Уг будгийг гаргаж авахын тулд кошенилийг тусгайлан үржүүлдэг бөгөөд будгийг даавуу, хүнсний бүтэгдэхүүнд өнгө оруулахад ашигладаг ажээ.

 

Зөгий

dzeninfra.ru

Зөгий – хүн төрөлхтөн эрт дээр үеэс зориудаар үржүүлж ирсэн амьтдын нэг. Дэлхий дээр ойролцоогоор 20 мянган төрлийн зөгий байдаг, гэхдээ ердөө 20 орчим төрлийг л зөгийн бал гаргаж авахад ашигладаг ажээ.

 

Дрозофил ялаа

dzeninfra.ru

Шинжлэх ухаанд хамгийн их хүчин зүтгэсэн амьтныг ялаа гэхэд болно. Ялаан дээр генийн маш олон төрлийн судалгаа, туршилтуудыг хийжээ.

 

Шоргоолж

dzeninfra.ru

Амттан төдийгүй мөн эмийн үйлдвэрлэлд хорыг нь орц болгон ашигладаг. Мөн газар тариалангийн салбарт ч туслагчаар ашиглах нь элбэг. Зарим нэг төрлийн шоргоолжийг тариан талбай дээр зориудаар үржүүлж хортон шавжтай тэмцдэг байна.

 

Тогосон нүдэт

dzeninfra.ru

Тогосон нүдэтийн авгалдай нь Хойд Африкт идээний дээжид тооцогддог ба үхрийн махнаас даруй дөрөв дахин үнэтэй борлуулагддаг байна. Үүнээс гадна, торгоны үйлдвэрт ашигладаг. Дэлхий дээр 2 гаруй мянга төрлийн хорхой шавьжийг уургийн өндөр агууламжтай хэмээн хоол хүнсэнд ашигладаг байна.

 

Алтан хорхой

dzeninfra.ru

Алтан хорхой – 15 мянга гаруй төрөлтэй хорхой юм. Хатуу далавчаар нь бугуйвч, хүзүүний зүүлтний чимэг, даашинзны гоёл зэрэг чимэглэл хийдэг. Олон төрөлтэй тул хорхойны далавчаар хийсэн гоёл болгон давтагдашгүй өвөрмөц болдог ажээ.

 

Аалз

dzeninfra.ru

Аалзны тор – дэлхий дээрх хамгийн үнэтэй материал. Мөн шинжлэх ухааны судалгаанд өргөн ашигладаг, харин аалзыг өөрийг нь гэрийн тэжээвэр амьтан эсвэл хоол хүнс болгон ашиглаж болно. Үүнээс гадна, аалзны хорыг эмийн үйлдвэр зэрэгт өргөн ашигладаг ажээ.

 

Гэрэлт цох

dzeninfra.ru

Өмнөд Америкийн уугуул иргэд одоо ч гэсэн энэ цохоор гэр орноо гэрэлтүүлж байна. Олон зуун жилийн тэртээ хөлөндөө уяагаар уядаг байжээ: харанхуйд замаа гэрэлтүүлэх зорилгоор. Мөн баяр наадмаар өөрийгөө гэрлээр чимэглэж гоёдог уламжлал байв.

 

Цох

dzeninfra.ru

Таны цэцгийн мандал, тариалсан хүнсний ногоог хортон шавжаас хамгаална. Ямар нэгэн химийн бодис ашиглахгүйгээр л хортонтой үр дүнтэй тэмцэнэ гэсэн үг юм. Цохны ганц авгалдай гэхэд л 50 хүртэл өт иддэг, тийм учраас хүлэмжинд ногоо тарьж байгаа хүмүүс цох үржүүлэх дуртай байдаг ажээ. Энэ зориулалтаар тусгайлан үржүүлж зарж борлуулдаг хүмүүс ч цөөнгүй.

11
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *