2015 оны хамгийн их хүлээлт үүсгэж буй аймшгийн кинонууд

0

Кинонд дургүй хэн байх билээ, хүн бүр л кино үзэж гэр бүл найз нөхөдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг. Инээдмийн кинонууд хөгжилтэй байдаг ч зарим тохиолдолд аймшгийн кино түүнээс ч илүү хөгжилтэй байх тохиолдол байдаг. Энэ жилийн тухайд хийгдэж буй зарим аймшгийн кинонууд аль хэдийн үзэгчдийн хараанд өртсөн байгаа ба тэдгээр хүлээлт үүсгээд байгаа кинонуудыг сонирхоцгооё.

1. Crimson Peak

2015 оны 10-р сарын 16-наас гарч эхлэх Миа Васиковска, Том Хидлстон, Чарли Хуннам, Жессика Кастайн зэрэг жүжигчдийн тоглосон энэхүү кино нь хамгийн их хүлээлт үүсгээд байгаа аж. Кинонд нэгэн залуухан бүсгүй нөхрөөсөө айж болгоомжилж байгаа тухай гардаг. Найруулагч Дэл Торо кинонд оролцон тоглогсод болон уг киноны дизайныг гайхалтай хослуулж чадсан нь жагсаалтыг тэргүүлэхэд хүргэжээ.

2015 оны хамгийн их хүлээлт үүсгэж буй аймшгийн кинонууд 1

2. It Follows

Найруулагч Давид Роберт Мишелийн бүтээл юм. Уг кинонд Майка Монро хараал хийсэн хэмээн буруутгагдсанаар гэм зэмгүй харилцаанд татагдан ордог. Секс болон айдсыг гайхалтайгаар хослуулсан ба найруулагч сексийн бэлэг тэмдэг, вирус тээгч зэргээр төлөөлүүлэн хосломол байдлаа гаргасан байна. Хуучны ярианы хэв маягийг ашигласан нь ухаалаг алхам болсон байна. Энэхүү кино нь “The cabin in the woods”-н өөр нэг хувилбар болж ч магадгүй бөгөөд удахгүй нээлтээ хийх юм.

2015 оны хамгийн их хүлээлт үүсгэж буй аймшгийн кинонууд 2

3. Krampus

Крисмас ба аймшиг хоёр хоорондоо холбоотой байж болох уу? Хар зул сар, Чимээгүй шөнө, Үхлийн шөнө гэх мэт олон кинонуудад зул сарын босгон дээр найзууд нь алуурчин болж хувирч байгаа тухай гардаг. Гэхдээ энэ удаад найруулагч Доугерти уулын домгоос санаа аван үүнийгээ одоогийн мангасны тухай кинотой холбожээ. Ерөнхийдөө энэ кино нь найруулагчийн удаан хугацааны дараа хийгдэж буй сайн бүтээл байж болох юм. Яагаад найруулагч Доугерти дараагийн киногоо яагаад удаан хугацааны дараа хийв? гэсэн асуулт үзэгчдийн дунд байсаар л байна. Уг кино нь 2015 оны 11 сарын 27-нд нээлтээ хийхээр болсон байна.

2015 оны хамгийн их хүлээлт үүсгэж буй аймшгийн кинонууд 3

4. Victor Frankenstein

Игор (Даниел Радклифэ)-н бодит түүх 2015 оны 10 сарын 02-нд нээлтээ хийнэ. Бяцхан хүүхдүүдийн шүтээн Харри Поттер гэдгээрээ алдаршсан Даниел Радклиф тал бүрийн авьяастай жүжигчин гэдгээ нотлохоор аймшгийн киноны төрөлд хүч үзсэн байна. Paul McGuigan-ы найруулсан уг кинонд McAvoy , Радклифтэй хамтран гол дүрд нь тоглосон ба Downton Abbey, Scott, Gatiss нар туслах дүрийн жүжигчнээр ажиллаж зохиолыг Max Landis бичсэн байна. Гайхалтай сонсогдож байгаа биз, одоо хүлээх л үлдлээ.

2015 оны хамгийн их хүлээлт үүсгэж буй аймшгийн кинонууд 4

5. Insidious

Insidious-н ээлжит цуврал. 3-р бүлэг нь хийгдсэн байгаа ба 2015 оны хамгийн их хүлээлттэй байгаа кино юм. Insidious –н цувралууд нь Paranormal Activity, The Amytiville зэрэг аймшгийн киноны араас явж байна. 2013 онд хийгдсэн Incidious-н цуврал 2 нь их амжилт олсон ба IMBD-д 6.6-аар үнэлэгдсэн. 2015 онд хийгдэж байгаа гуравдугаар цувралд Жеймс Ван, Роуз Бирнэ болон Патрик Вилсон нарын гол дүрийн жүжигчид оролцон тоглоогүй байна. Хэдий тийм ч өмнөх хоёр цувралынхаа адилаар шуугиан тарих болов уу? Хүлээх л үлдлээ.

2015 оны хамгийн их хүлээлт үүсгэж буй аймшгийн кинонууд 5

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. gfgf

    2015/04/27 at 13:17

    arai l dendu aldaatai bichhiimaa
    insidious der james wan togloogui gej yu soliorood bgan be james wan chiin ugsa nairuulagch ni shdee tstststs

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *