Робот тогооч таны хүссэн хоолыг хийж өгнө

0

Хоол хийдэг робот тогооч бүтээгдэж байна 1

Лондонгийн роботын компани таны гал тогоонд таньд хоол хийж үйлчлэх роботыг зохион бүтээсэн байна. Уг роботны санааг Молей Роботикоос авсан ба Мастер тогоочдын аварга Тим Андерсоны сургалтанд хамрагдаж дууссаны дараа 2017 онд худалдаанд гарахаар болжээ. Робот тогоочид 2000 жор програмчлагдсан байх ба аппликейшныг суулгаснаар дуртай хоолоо сонгох боломжтой болох юм байна.

Хоол хийдэг робот тогооч бүтээгдэж байна 2

Та өөрийн хэрэгцээнд тохируулан жороо сонгох ба цагаа тохируулах, хэр зэрэг калори зарцуулахыг хүсч байгаагаа мөн ямар төрлийн хоол идэх цаашлаад хэрэглэх төхөөрөмжөө хүртэл сонгох боломжтой гэнэ.

Андерсон BBC-д өгсөн ярилцлагандаа “Энэ бол дээд зэргийн тогооч. Та ямар нэг хоол хийхийг хүслээ гэж бодоход эхлээд дуусах хүртлээ хэд хэдэн алхам хийгдэх хэдий ч  таньд хийж өгөх л болно” гэжээ.

Хоол хийдэг робот тогооч бүтээгдэж байна 3

Энэ долоо хоногт  Германд болсон  үйлдвэрлэлийн үзэсгэлэн дээр уг роботны туршилтын загвар ол хавч, стек хийж олны гайхашралыг төрүүлсэн байна.

Энэ үзэсгэлэн дээр Вормерк компаны Термомикс зэрэг гал тогоонд зориулагдсан дэвшилтэт технологууд олон байсан ч робот тогооч хоол-боловсруулагч гэдгээрээ ялгарч байсан байна. Уг робот бидний гартай адилаар гал тогооны хэрэгслүүдийг  ашиглах чадвартай учраас ямар ч хоолыг хийж дөнгөнө.

Хоол хийдэг робот тогооч бүтээгдэж байна 4

Хоёр гар нь Shadow Robot-р тоноглогдсон ба хүний гартай хэмжээгээрээ ижил  бөгөөд 129 мэдрэгч, 24 судал ба 20 мотортой. Тэд хүний хоол хийж байхыг хараад суралцсан ба даалгавруудыг гартаа комманд болгон суулгасан юм байна.

Shadow Robot-н Rich Walker, BBC-д  роботны мэдлэгт найдаад  нарийн төвөгтэй бүх ажлаа түүнд даатгаад үлдээх хэцүү. Өндөг болсон эсэхийг робот яаж мэдэх вэ?  Гашилж ээдсэн зүйлийг тэр хэрхэн ялгах болж байна аа ? Вокер хэлэхдээ :

“Зарим нэг зүйлийг өөрчлөх хэрэгтэйг бид өгөгдөл мэдрэгчээс харж болохоор байна. Магадгүй хатуу эсвэл зөөлөн зүйл байлаа гэж бодоход бид үүнийг мэдрээд дараагийн хийх алхмаа өөрчилдөг байж болох юм ” гэжээ.

Хоол хийдэг робот тогооч бүтээгдэж байна 5

Хэрвээ энэ зүйл хэрэгжвэл  одоогийн байгаа хувилбарнь хоолны орцуудыг байрлуулж бэлтгэсэн байхыг шаардах юм. Одоогийн байдлаар роботууд нь хутгыг ашиглаж сураагүй байгаа учраас худалдаанд гарах хүртэл  нилээд их ажил хийгдэх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.

Бид  роботны эхэн үеийн загваруудыг л ахуйн хэрэглээнд ашиглаж байгаа хэдий ч робот машины хэрэглээ улам ихэссээр байна. Энэхүү робот тогооч нь 2000 онд гарч байсан бичил долгионы зуухыг шинэчилсэн бүтээгдэхүүн  болж магадгүй ба $15.000 орчим үнэтэй байх юм байна.

Хоол хийдэг робот тогооч бүтээгдэж байна 6

Компаны ажилчдын хэлснээр бүтээгдэхүүний  санал болгох үнэ уян хатан байх ба хөлдөөгч, аяга угаагч зэргийг багтаасан учраас гал тогооны ихэнхи хэрэгслийг орлоно хэмээн үзэж байгаа аж.

Иймээс хэрвээ та хоол хийхийг төвөгшөөж үздэг нэгэн бол, одоо таньд өөрийн робот тогоочтой болох боломж гарч ирлээ.

1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/04/27 at 09:54

    ямар ч сэтгэлгүй хоол иддэг болох нь дээ

  2. Зочин

    2015/05/04 at 20:50

    Хоолны жоруудыг нь суулгасан байх ёстой байхаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *