Хөгшрөлтийн тухай хүмүүсийн дунд тархсан 7 буруу ойлголт. Эдгээр зүйлсэд итгэхгүй байх хэрэгтэй шүү!

0

Олон хүмүүс өөрийн буруу ойлголтоос болоод настай хүмүүст өөрөөр хандаж эхэлдэг. Ялангуяа 60-аас дээш насны хүмүүст хандах хандлага эрс өөрчлөгдөнө. Тэдний бусдад болон өөртөө итгэх итгэл багасна, бие дааж ямар нэгэн зүйл хийнэ гэдэгт итгэхгүй, ихэвчлэн бага насны хүүхэдтэй харьцуулж үздэг. Ерөнхийдөө кино болон олон нийтийн хэвлэл мэдээллээр явж байгаа буруу мэдээллээс эдгээр буруу ойлголтууд эхтэй. Итгэхгүй байвал зохих 7 буруу ойлголтын тухай танд танилцуулахаар бэлдлээ.

1. Хөгшрөлт хүнийг ухаан муутай болгодог

Kaspars Grinvalds / Shutterstock.com

Хөгшрөлт хүний суралцах чадварт өөрчлөлт оруулдаг нь эргэлзээгүй, гэхдээ тэр болгон үнэн байдаг зүйл биш юм. Хариу үйлдэл удааширч болно, гэхдээ тархины үйл ажиллагаа нь хэвийн ажиллаж байгаа. Настай хүмүүс амьдралын арвин их туршлага хуримтлуулсан байдаг. Тиймээс ямар ч насны хүнээс хамаагүй илүү баялаг үгийн сантай болж таарна.

 

2. Хөгшрөлт хүнийг дарамттай байдалд оруулдаг

Pretty Vectors / Shutterstock.com

Уг ойлголт буруу болохыг нь аль эрт олон удаагийн судалгаа шинжилгээгээр баталсан төдийгүй харин ч өндөр настнууд бусдаас илүү аз жаргалтай байдгийг тогтоожээ. Санаа зовоод байх зүйл багасна, ажил төрөлд ч санаа зовох юм алга. Аз жаргалыг мэдрэхэд өөр юу хэрэгтэй юм бэ?

 

3. Хөгшрөлт ганцаардалд хүргэнэ

Vectors bySkop / Shutterstock.com

Нийгмийн тусгаарлалт өндөр настай хүмүүст асуудал үүсгэж болзошгүй, гэхдээ өөрийн насанд тохирсон сэдэвчилсэн арга хэмжээ, сонирхлынхоо дагуу клуб, дугуйланд явбал харин ч нийгмийн идэвхтэй амьдралаар амьдардаг. Мэдээж гэр бүлээрээ тогтмол цугларах нь тэдний хувьд хамгийн том аз жаргалтай үйл явдал болно.

 

4. Хөгшрөлт хүнийг санаачлагагүй болгодог

Pretty Vectors / Shutterstock.com

Энэ бол үнэхээр буруу ойлголт, хүн энэ насан дээрээ харин ч чөлөөтэй сэтгэх эрч хүчтэй байдаг юм. Өтөл насандаа хэчнээн зураач, зохиолч зэрэг уран бүтээлчид өөрийн урлагийн алдартай бүтээлүүдээ туурвиж байсныг та сана л даа.

 

 

5. Настай хүмүүс хуучинсаг үзэлтэй

Anna Violet / Shutterstock.com

Тухайн хүнээсээ л шалтгаална, хэрвээ та амандаа үглэж байгаа таягтай өвгөнийг хараад хөгшчүүл бүгд ийм гэж дүгнэсэн бол та буруу бодож байна. Өтөл насандаа хүн улам л ухаантай болдог. Тэд шинэ зүйлийг амархан ойлгож хүлээн авдаг, мөн залуучуудтай ч хэл амаа амархан ойлголцоно.

 

6. Хөгшрөлтөөс зайлсхийж чадахгүй, энэ бол удамшдаг зүйл

Үнэний хувьтай, гэхдээ хөгшрөлтийг удаашруулж болно. Зөв хооллолт, амьдралын эрүүл хэв маяг нь өөрийгөө залуу байгааг мэдрэхэд тусална. Хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж өтөл насандаа залуу насаа хадгалж үлдэхийг хичээгээрэй.

 

7. Хөгшрөлт бүтээлч сэтгэлгээг үгүй болгоно

Meilun / Shutterstock.com

Өндөр настай хүмүүс маш их чөлөөт цагтай байдаг. Тэр цагийг хэрхэн өнгөрөөх вэ гэдэг нь хүмүүс өөрийнхөөрөө шийдэх асуудал. Судалгаанаас харахад, тэтгэвэрт гарсан хүмүүсийн 24% нь сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болохыг тогтоожээ. Тиймээс бүтээлч сэтгэлгээгээ гээнэ гэдэг ойлголтыг няцааж байгаа хэрэг юм.

Энэ мэт буруу ойлголтыг засаж залруулснаар бид хөгшрөлт гэдэг зүйл тийм ч аймшигтай зүйл биш гэдгийг ухаарлаа, энэ бол амьдралын бас нэгэн үе шат юм. Аливааг хүлээн авах өөр арга барил, тархины өөр үйл ажиллагаа, энэ бүгд дэлхий ертөнцийг өөр өнцгөөс харах боломжийг олгоно. Өөртөө зохих анхаарлыг тавьж чадаж байсан, хайртай хүмүүсээрээ хүрээлүүлсэн байхад хөгшрөлтийг ямар ч асуудалгүйгээр угтан авч болох нь ээ.

10
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *