Олон эмэгтэйчүүд турахыг хүсдэг бөгөөд өдөрт шатааж байгаа калорийнхоо хэмжээг нарийвчлан тооцно. Гэхдээ нойрсож байхад их хэмжээний калори шатааж болдгийг тэр болгон мэддэггүй. Хүн бүрийн жин харилцан адилгүй, мөн нойрны шаардага, үргэлжлэх хугацаа ч адилгүй. Үүнээс гадна шөнө нойрсож байхдаа хэдий хэмжээний калори шатаасныг тооцож гаргаж ирэх томьёо ч байхгүй. Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр илүүдэл калорио шатааж байгаа гэдгийг мэдэж байх нь чухал.
Хурдан нойрны үе дээр бие махбод илүү их калори шатаадаг байна. Та хэдий хэр сайн нойрсож байна, төдий чинээ л калори шатааж байгаа юм. Төдий чинээ гэдэг үг өөрөө сайн хэрэг. Гэхдээ бас хэт их хугацаагаар унтвал эргээд муу үр дагавартай болохыг анхаарна уу, яагаад гэвэл хүн өөрийн бие махбодыг л сонсож дагах ёстой. Шөнийн цагаар илүүдэл калорио шатаахад тань төрөл бүрийн ундаа тус болно.
Турах мөн элгээ цэвэрлэхэд туслах ундаанууд
Алтан товч цэцгийн цай
Энэ цай эрүүл мэндэд тусгай гэдгийг хүн болгон сайн мэднэ. Бие махбодыг тайвшруулна, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Мөн бидний ярьж байгаа сэдэвтэй холбоотой өөр бусад эерэг үйлчилгээтэй ажээ. Бие махбодыг гүн цэвэрлэнэ, хаван хөөнө, давхар шээс хөөх үйлчилгээтэй.
Гаатай ногоон цай
Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ. Унтахаасаа өмнө хоол идчихсэн бол шөнийн турш хоолыг бүрэн шингэхэд тусалдаг. Ходоод гэдсийг цэвэрлэхийн зэрэгцээ элгийг хорт бодисоос цэвэрлэдэг байна.
Нимбэгтэй бүлээн ус
Цэвэрлэх үйлчилгээтэй, мөн бие махбодын үйл ажиллагааг бүхэлд нь сэргээнэ. Чухам бүлээн ус уухыг анхаараарай, хүйтэн биш. Хүйтэн ус бие махбодыг цочирдуулж болзошгүй.
Нимбэг, цагаан гаатай цай
Бие махбодод бүхэлдээ сайнаар нөлөөлдөг, мөн турах үйлчилгээ үзүүлнэ. Орцод нь С амин дэм, бодисын солилцоог идэвхжүүлэх өөр бусад төрлийн антиоксидантууд оржээ. Цагаан гаа нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, тухайлбал целлюлитэй тэмцэнэ, мөн биеэс хорыг гадагшлуулдаг. Нимбэг мөн л бие махбодыг цэвэрлэнэ, гэдэс дүүрэлтийг арилгадаг байна. Энэхүү ундаа нь өөх тоос хайлуулахад үр дүнгээ сайн өгдөг.
Алимны цуугаар хийх детокс
Бэлдэх дүрмийг чандлан сахих зайлшгүй шаардлагатай. 1-2 х.х шүүгээгүй алимны цуу, 240 мл цэвэрлэсэн эсвэл шүүсэн ус, 1-2 х.х амт оруулагч (зөгийн бал, агч модны сироп зэрэг). Уг ундаа нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ, биеэс хорт бодис гадагшлуулна, бие махбодод шаардлагатай ферментүүдийг өгдөг. Шууд л ид шидийн мэт үр дүн гарна гэж найдах утгагүй, гэхдээ гаж нөлөөгүй тул туршаад үзэхэд илүүдэхгүй.
Анхаар: Нимбэг-цагаан гааны цай болон алимны цуутай детокс ундааг уухаас өмнө өөрийн гэдэс, ходоодны хүчиллэг чанарыг бодох шаардлагатай. Эс бөгөөс ходоодны шарх зэрэг өвчнийг сэдрээж болзошгүй.
Эдгээр бүх ундаанууд эрүүл мэндэд тустай, гэхдээ нэг чухал зүйлийг мартаж болохгүй. Ус нь өөрөө шилдэг анагаагч ундаа билээ. Таны бие махбодод ус зайлшгүй шаардлагатай. Өдөрт 2 орчим литр ус уух ёстой гэсэн ойлголт байдаг. Энэ хэмжээний усыг өдрийн турш бага багаар эсвэл ам цангасан үедээ ууж болно. Гэхдээ уух ёстой гээд өөрийгөө хүчилж огт болохгүйг анхаараарай. Өөрийн бие махбодыг эзэн хүн шиг хайрлаарай.
Амарзаяа Батмягмар
2020/06/14 at 18:36
Dark_mode_on
Muugii Muugii
2020/06/14 at 23:35
gaatai nogoon tsaig haanaas awch bolhuu haaguut zardag yum bol
Erdenetsetseg Monhjargal
2020/06/15 at 07:00
Хаанаас авах вэ
Baigalmaa Saidan
2020/06/15 at 08:11
Haanaas awah ym be
Baigalmaa Saidan
2020/06/15 at 08:11
Utasaa
Урангоо Урангоо
2020/06/15 at 10:32
Р. Сарангоо
Лантуу Долгоржав
2020/06/15 at 14:52
Utasaa haanaas awah yum
Tvmentsereg Ydamsvren
2020/06/15 at 15:22
Dugaara
Otgoo Otgoo
2020/06/15 at 16:05
Vne hd yum bl hana bdg be
Bayr Batsukh
2020/06/15 at 16:26
Баярлалаа❤
Oyungerel Batochir
2020/06/15 at 18:52
Буу