Артрит буюу үений үрэвслийг анагаах нь: гэрийн нөхцөлд үе мөчний өвчнийг намдаах зөвлөгөө

0

Тулгуур хөдөлгөөний эрхтний өвчин хэд хэдэн төрөл байх бөгөөд өдөр тутмын хэвийн амьдралд хүндрэл учруулна. Үүний дотор “артрит” гэх үений үрэвсэл голлох ажээ. Артрит тулгуур хөдөлгөөний эрхтний өвчнүүд дундаас хамгийн түгээмэл нь, бүх насныханд илэрч болно. Хатуурах, хавагнах, үе мөч орчмоор өвдөх, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг.

Артрит хэрхэн үүсдэг вэ?

Хэрвээ ямар нэгэн хөдөлгөөн хийхэд үе мөчөөр өвдөж байгаа бол энэ нь артриттай холбоотой байж болох юм. Гэхдээ өвчнийг зөвхөн мэргэжлийн эмч үзэж онош тавих ёстой. Үүнээс гадна, артрит нь хүн болгонд харилцан адилгүй илэрдэг. Зарим нэгэнд нь өглөөгүүр өвчин их мэдрэгдэх бол зарим хүмүүст өдрийн турш ч өвдөх тохиолдол бий. Үе мөч болон булчин чангардаг тул өдөр тутмын амьдралын хэвийн байдлыг алдагдуулахад хүрнэ.

 

Үе мөчдөө хэрхэн анхаарал тавих ёстой вэ?

Үе мөчөөр өвдөх мөн үе мөчний үрэвслээс болж булчин чангарах нь маш таагүй мэдрэмж төрүүлнэ. Гэмтсэн үе мөч эрүүл эрхтнийг бодвол ачаалал даахгүй сул болдог. Хэрвээ танд үе мөчний үрэвсэл гэх онош тавьсан бол өвчнийг даамжруулахгүй байхад анхаарах ёстой. Таны хөдөлгөөн, хийж байгаа зүйл, эмчийн зааврыг хэрхэн биелүүлж байгаа байдал бүгд таны үе мөчний үрэвслийн эдгэрэлтэд нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй.

 

Сайтар амарч байгаарай

Гэрийн ажил хийж байхдаа өөртөө заавал амралт гаргаж байгаарай.

 

 

Өөрийнхөө хил хязгаарыг мэдэр

Өвчин намжиж сайжиртал өөртөө хэтэрхий их ачаалал огт авч болохгүй. Яг одоо бие хөнгөн байж болно гэхдээ дараа өдөр нь хүндэрч болохыг бүү март.

 

Дасгал

Байнгын дасгал сургуулилт маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Үе мөчний уян хатан чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ булчингийн чангарлыг сулруулдаг байна.

 

Нуруугаа эгц бас зөв хөдөлж байгаарай

Ямар нэгэн ажил хийж байхдаа нуруугаа зөв байрлалд байлгахыг байнга хичээж яваарай. Жишээ нь, зогсож байна гэж бодъё. Биеийн жинг хоёр хөл дээр адилхан авна, шалан дээр унасан зүйл авах гэж байгаа бол өвдгөөрөө нугалж доош сууна, шууд бөхийж огт болохгүй.

 

Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэ, үе мөчийг дэмжих хэрэгслүүд ч бий

Нэмэлт бүтээгдэхүүн болон үе мөчийг дэмжих хэрэгсэл нь таны амьдралыг хөнгөвчилнө. Эдгээр зүйлс нь ирээдүйн гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилготой. Өнөөгийн зах зээл дээр эдгээр бараанууд маш өргөн сонголттойгоор зарагдаж байна. Жишээ нь, савтай ус өргөх тусгай бариул, ребер-граббер (бөмбөг), үе мөчний үрэвслийн үед өвчин дарах бээлий, товч гэх мэт. Эдгээр бараа бүтээгдэхүүн нь стрессийг багасгана, өвчнийг намдаана. Эрч хүчийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үе мөчний эрүүл мэндийг сэргээхэд тусалдаг ажээ.

4
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *