Харахад тийм ч сүртэй зүйл биш юм шиг боловч ажил муутай гэрийн эзэгтэйг илтгэх, гал тогоонд үзэгдэх 11 дүр зураг

2

Гал тогоо бол гэрийн хамгийн их хүн ордог газар. Зарим нэг гэрийн эзэгтэй нар гал тогооныхоо өнгө төрхөнд нүд нь дасчихдаг тул муухай харагдуулж байгаа зүйлийг анзаарахаа больдог. Их цэвэрлэгээ ажил ихтэй, цаг ч их орно. Гэхдээ өдөр тутмын жирийн дүрмүүдийг баримтлаад байвал гал тогоо байнга гялалзах боломжтой. Гал тогоогоо шүүмжлэлтэй нүдээр нэг хараад үзээрэй, гал тогооны өнгө төрхийг гутааж байгаа зүйл харагдвал бушуухан шиг засаж залруулаарай.

1. Хүнс, элдэв хэрэгслийг ил тавиур дээр хадгалах

Том талбайтай гал тогооны хувьд элдэв гал тогооны хэрэгслийг хадгалахад ямар ч асуудал байхгүй, харин жижиг гал тогооны хувьд асуудалтай тулгарна. Гарах цорын ганц гарц бол аливаа зүйл хадгалах сав суулга адил загвартай байна. Амтлагч болон өөр бусад хуурай хүнсний сав, эмийн сав зэрэг нь бүгд ил, гэхдээ бүгд нэг өнгийн бөгөөд хэлбэр загвартай савнууд. Мөн гал тогооны тавилга, засалтай тохирсон байх ёстой. Таглаатай сав хортон шавьж, хүнсний бүтээгдэхүүнийг өтөхөөс хамгаална. Мөн том мөртлөө цөөхөн тавиуртай гал тогооны тавилгад нэмэлт тавиур хийж болно шүү.

 

2. Сав суулга

© AntonMatyukha / depositphotos

Гал тогооны сав суулгыг шинэчлэх эсвэл бүр шууд гаргаж хаясан нь дээр. Хэрвээ та мухар сүсэггүй бол ядаж гал тогооны өнгө үзэмжийг гутааж байгаа гэдэг талаас нь бодоорой. Цуурсан, хонхойсон сав суулганд нян ихээр үрждэг, тэгэхээр ариун цэврийн шаардлага хангахгүй байгаа сав суулгыг гэртээ ашиглаад байх хэрэг байна уу даа. Мөн өнгө үзэмжээ алдсан хуванцар сав, ёроол нь шатаж түлэгдсэн хоолны савнууд, удаан хэрэглэсэн модон хутгуур, халбага гэх мэт энэ бүгдээс сал. Энүүхэндээ гэж хэлэхэд модон хутгуур, халбагыг тогтмол сольж байх ёстой гэнэ.

 

3. Угаалтуур

© belchonock / depositphotos © ajafoto / depositphotos

Угаалтуурт овоорох бохир сав суулга, хоолны хэрэгслээс салахын тулд танай гэр бүлд бодитоор хэдэн халбага, сэрээ, таваг, аяга хэрэгтэй байгааг тооцоорой. Бусдыг нь шууд цаашаа хураа. Угаах аяга таваг бөөгнүүлж өөртөө төвөг удахгүй, байгаагаа л хэрэглэж сурахад тус болно. Хоолны сав мөн угаалтуурыг угааж цэвэрлэсний дараа хуурай алчуураар аль болох хаттал нь арчиж байх хэрэгтэй. Угаалтуурт үлдсэн хоолны үлдэгдэл, чийгтэй орчин нь нян болон мөөгөнцөр үржих таатай орчин болно. Тиймээс долоо хоногтоо 2-3 удаа угаалтуурыг ариутгалын бодисоор цэвэрлэж заншаарай.

 

4. Угаалгын бодис хадгалах

Жижигхэн ариун цэврийн өрөөтэй айлууд гал тогоондоо угаалгын машинаа ихэвчлэн байрлуулдаг. Хажууд нь угаалгын нунтаг, зайлагч, цайруулагч зэрэг бодисууд байрлах нь ойлгомжтой. Угаалгын бодис үнэр ихтэй, тиймээс амьсгалахад хүний биед хортой. Угаалтуурын доод хэсэгт угаалгын бодисуудыг хадгалж болох юм, даанч зай багатай. Гэхдээ хогийн сав, угаалгын бодисыг хаа нэгэн газар тавихаас өөр аргагүй.

Хогийн хувин том биш эсвэл өөр газар байрладаг бол угаалтуурын доод хэсэгт угсардаг тавиур тавиад угаалгын бодисуудаа эмх цэгцтэй хадгалах боломжтой. Мөн өлгүүр суурилуулж болно. Шүршдэг бодис, алчуур, бээлий зэргийг өлгөөрэй. Ингэснээр угаалгын бодис хадгалах илүү хоосон зай гарч ирнэ.

 

5. Гал тогооны ширээ

Жижиг ваар, элсэн чихрийн сав, хүргэлтийн хоолноос үлдсэн амтлагчууд, амны цаас, халуун данхны суурь, ууттай жигнэмэг гээд олон зүйл ширээн дээр ил харагдана. Энэ мэт дүр зураг нь ширээний хоолыг уйтгартай, бохир газар болгож хувиргадаг. Хүргэлтийн хоолноос үлдсэн амтлагчийг тагтай шилэн саванд хийгээд хадгалж болно. Жигнэмэг, талхыг шууд шүүгээнд хийчих. Илүү сав суулгыг бүгдийг байх ёстой байранд нь хурааж тавь, элсэн чихрийн сав зэргийг байнга цэвэрхэн байлга. Үүнд маш бага цаг зарцуулна, гэхдээ үр дүн нүдэн дээр ил, эмх цэгцтэй харагдана.

 

6. Аяга таваг угаадаг порлон, гал тогооны алчуур

© garry64ru / depositphotos

Аяга таваг угаадаг порлон болон гал тогооны алчуур бол ямар ч айлын гал тогоонд байх зүйл. Аяга таваг угаадаг порлонд савангийн гоёмсог цэмцгэр тавиур байж болно. Алчуурыг заавал хатаана, гэхдээ лав угаалтуур дээр биш шүү. Нэгдүгээрт, муухай үзэмжгүй харагдана, хоёрдугаарт, супер чанартай бөгөөд дээд зэрэглэлийн сантехник биш л бол тун удахгүй толботож зэвэрч эхэлнэ.

Угаалтуурын хатаагчны хэсэгт тусгай жижиг тасалгаа гаргаж болох юм. Хэрвээ боломжгүй бол порлон, алчуурыг байнга угааж, хатааж бас тогтмол сольж байх шаардлагатай. Нэгэн судалгааны үр дүнгээс харахад, порлон, алчуурны 86%-д нь мөөгөнцөр, нян байдаг ажээ. Ялангуяа порлоныг долоо хоногтоо нэг удаа сольж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

 

7. Шкафны хаалга

© kellkinel / depositphotos

Гал тогоонд хүчтэй хиншүү, утаа сорогч байхгүй бол зуухан дээр тосны толбо ихээр үлддэг, ялангуяа шарж хуурсан хоол хийсний дараа. Цаашлаад гал тогооны тавилганы хаалганд ч тос хуримтлагдаж эхэлнэ. Энэ мэт бохирдол гялгар гадаргуун дээр их мэдэгдэнэ. Амралтынхаа өдрийг гал тогооны тавилга цэвэрлэж өнгөрөөхийг хүсээгүй бол тогтмол арчиж цэвэрлэж байгаарай.

Хогийн сав байгаа шкафны хаалга ялангуяа хамгийн их амархан муудна. Хаалга өөрөө онгойхгүй, ихэвчлэн бохир эсвэл нойтон гараараа л онгойлгож байгаа. Нэг бяцхан нууцыг дэлгэе. Байнга онгойлгодог хаалгаа бага зэрэг унжуулчих, хөлөөрөө бас онгойлгох боломжтой болно.

 

8. Гал тогооны даавуун хэрэгсэл

Шинэлэг нүдээр даавуун хэрэгслүүдээ нэг хар даа. Тосны толбо болсон эсвэл шарж хуурсан дайнаас шархтай үлдсэн байвал шууд л хаях хэрэгтэй. Өөрөө оё эсвэл шинийг худалдаж ав. Хөрөнгө оруулалт бага боловч гал тогооны өнгө үзэмжийг эрс өөрчилнө шүү.

 

9. Тэмдэглэл

© borusikk / depositphotos © EnzoArt / depositphotos

Гэрийн гишүүн болгонд зориулсан тэмдэглэл, тэр бүгдийг хөргөгч эсвэл өөр бусад тавилгын хаалган дээр соронздож, нааж үлдээнэ. Зарим нэг зурвас цавуунаасаа болоод салахгүй, цаг хугацааны эрхэнд шаргалтана, энэ бүгд гал тогоог гутаана. Цаасны оронд соронзтой маркерийн жижиг самбар ашиглаж болох юм. Хөргөгч зэрэг өөр бусад тавилга дээр тогтооно. Бүх зурвас нэг дор.

 

10. Гал тогооны цонх

© Khan_risk / depositphotos © fotogal / depositphotos

Гал тогооны цонхыг чөлөөл. Тавцан дээрээс нь элдэв хог новшоо ав. Жишээ нь, ном, үзэг бал, цэнэглэгч, тамхи… гэх мэт. Цонхны тавцан дээр савтай цэцэг байдаг бол байнгын усалгаа шаарддаггүйг л тавьсан нь дээр, учир нь чийгтэй орчинд хөгц ургаж мэднэ. Гал тогооны цонхноос тухайн өрөөний өнгө үзэмж үнэхээр их шалтгаалдаг юм.

 

11. Цэвэр агаар

© hrabar / depositphotos

Гал тогооны өрөөний агаарыг аль болох байнга сэлгэж байхыг хичээгээрэй, ялангуяа хоол хийж байхдаа. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хийх үед, агааржуулагч залгаагүй үед гал тогооны хаалгыг хаагаад цонхыг томоор нээнэ. Агаар сэлгэсэн гал тогоо нь ариун цэврийг сахиж байгаагаас гадна өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж байгаа хэрэг юм.

Та гал тогооны ариун цэврийг хэрхэн сахидаг вэ?

51
ГоёГоё
25
ТэнэглэлТэнэглэл
19
Ха ХаХа Ха
17
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Гэгээн Туул

    Гэгээн Туул

    2020/05/27 at 08:19

    Урангоо Б.

  2. Зочин

    2020/05/27 at 10:39

    bad not understand

  3. Сувд Сувд

  4. Г. Эрдэнэбаяр

    Г. Эрдэнэбаяр

    2020/05/27 at 15:41

    Uyanga Tuwshinjargal 🤥🤣

  5. Zul Zulu

    Zul Zulu

    2020/05/27 at 15:58

    Emegtei Hun zaawal geriin ajil hiideg baih ajildag baih albagui. Ene niigemd ajil hiij orlogoo adilhan olj bgaa bol ger ornoo tsewerleh Ur huuhdee humuujuulehee er nuhurteiguu hamt hiih heregtei. Manaihaan ert ueiin ulamjlalt setgelgeeneesee Salah heregtei deer ued er ni Hun aduu malandaa ywj em ni ger ornoo ajlaa hariutsdag bsan. Odoo tsagt aduu malgui Ene hotod er ajlaa taraad gertee ireed udirdlaga baron hewtseer bgaad 30 hureegui gedes suuj ohid huuhen shig hov yrij bn. Emegtei ni arhi pivo uuj eruuljuulehdej bn neg ysondoo er em humuusiin bair ni soligdood bh shig bn.
    Tiimees er em 2 adilhan ajillaj hudulmurluj Ur huuhdee usguj ijil tegsh oroltsootoi baih ni uuregtei yum shuu. Er Hun l geheeree uildaggui em Hun geheerei ger tsewerledeg gedeg balar ertnii setgelgeeneesee Salah heregtei shuu .

  6. Aagii Gantig

    Aagii Gantig

    2020/05/27 at 16:59

    Ajilgvi ee kkkk

  7. Namsrai Renchinsengee

    Namsrai Renchinsengee

    2020/05/27 at 17:09

    Tumee Gunjhenmanaih dandaa sain tald ni bn tiimaa

  8. Vanchindorj Maagii

    Vanchindorj Maagii

    2020/05/27 at 23:02

    Ajiltai shvv

  9. Бат Маа

    Бат Маа

    2020/05/27 at 23:32

    Ysn utgagui ymdee🤣

  10. Deegii Benn

    Deegii Benn

    2020/05/28 at 00:19

    Б. Минжин

  11. Хаос Хаос

    Хаос Хаос

    2020/05/28 at 10:06

    Нөхөр нь бас ажилгүй юм бн тээ😀

  12. Flower Flower

    Flower Flower

    2020/05/28 at 12:26

    Soliortsiin ajilgvi geriin ezegtei gej baidag ymuu hiih ymaa olj yadah ym. emegtei hvn bolgon l edgeeriig emh tsegtstei bailgadag

  13. Tserendejid Gerel

    Tserendejid Gerel

    2020/05/28 at 13:18

    зөв зөвлөгөөг сонс

  14. Б. Батжаргал

    Б. Батжаргал

    2020/05/28 at 14:00

    Х. Уянгатөгөлдөр

  15. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2020/05/28 at 15:35

    zarim neg hvmvvst harulah ymsan

  16. Aska Rose Aska Rose

    Aska Rose Aska Rose

    2020/05/28 at 22:54

    Hiih yumaa olj ydtsii nuhuruud ni tgd geriin ajilaa hiij boldoggui horwoo yu emegteichuud ymar erchuudiin zarts barlag bish gail bndaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *