Уушгиа цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр цэвэрлэцгээе. Урьд нь тамхи татдаг байсан хүн ч гэсэн туршиж үзэх хэрэгтэй!

1

Хэрвээ таны уушги эрүүл бус бол зүрх, тархи, бөөр болон элэг зэргийг эрүүл гэж та хэлж чадахгүй байх.

Уушги нь бидний биеэр хүчилтөрөгчийг тээвэрлэдэг, нүүрсхүчлийн хийгээс цэвэрлэж нүүрс усны диффузийн гаж нөлөөнөөс бие махбодийг хамгаална.

Таны уушги ямар ч байдлаар бохирдсон байж болно, жишээ нь байгаль орчны бохирдол уу эсвэл өөрийгөө хорт хийгээр хордуулж байна уу (тамхи татах эсвэл химийн бодистой ажилладаг бол). Хамгийн гол нь та уушгиа хамгаалах ёстой.

Юуны түрүүнд та гүнзгий амьсгал авч сурах хэрэгтэй. Энэ бол уушгинаас хорт бодисыг гадагшлуулах шилдэг арга техник, ялангуяа хэрвээ та тамхичин бол.

Үүнээс гадна таныг бэлтгэл сургуулилт хийхийг зөвлөж байна. Яагаад гэвэл гүйлт эсвэл хүндийн өргөлтийн бэлтгэл сургуулилтын үед хүн гүнзгий амьсгалахад хүрдгийг анхаараарай.

Дараа нь та амьдралынхаа хэв маягийг өөрчлөх шаардлага гарна, ялангуяа хоолны дэглэм. Уушгиа хамгаалахын тулд дараах арга хэмжээг авна уу.

1. Усан үзэм буюу ресвератрол

Усан үзэмд агуулагдаж байгаа бодис нь таны эрүүл мэндийг бүхэлдээ дэмжинэ мөн уушгины хорт хавдар, эмфизема/уушгины архаг бөглөрөлт болох эрсдэлийг бууруулна.

Үүнээс гадна та гуурсан хоолойн багтраа буюу астмтай тэмцэж байгаа бол усан үзэм танд тусалж болохыг шинжлэх ухаан батлаад байна. Усан үзэмд агуулагдах проантоцианин гэх химийн бодис энэ тохиолдолд сайн үйлчилгээ үзүүлэх ажээ.

Ресвератрол нь усан үзэмд агуулагддаг бөгөөд антиоксидант үйлчилгээгээрээ алдартай, тийм учраас усан үзэм тогтмол идсэнээр та уушгины үрэвсэл болон өөр бусад төрлийн өвчнийг эмчлэх эсвэл өвчин тусах эрсдэлийг бууруулж чадна.

 

2. Цоохор майлз болон органик натри

Натрийн дутагдал нь бронхийн болон уушгины өвчлөлд хүргэж болзошгүй, яагаад гэвэл уг бодис нь бие махбодиос нүүрсхүчлийн хийг гадагшлуулдаг ажээ.

Цоохор майлз нь таны натрийн хэрэглээг бүрэн хангаж чадах буюу уушгины эрүүл мэндийг хангах чадалтай. Шүүслэг амттай ногоо нь гуурсан хоолойн багтраа өвчтэй хүнд нэн тустай ногоо болдог байна.

Цоохор майлз нь мөн С амин дэмийн агууламжаар баялаг тул уушгины үрэвслийг дарах үйлчилгээ үзүүлнэ.

 

3. Хан боргоцой болон бромелайн

Хэрвээ та томоохон үйлдвэрийн ойролцоо амьдардаг бол таны уушги их хэмжээгээр хохирч байгаа гэж үзнэ. Дээрээс нь хэрвээ та өөрөө тамхи татдаг эсвэл химиийн бодистой ойр ажилладаг бол нөхцөл байдлын дүр зураг улам л дордох ажээ.

Энэ тохиолдолд уушги ямар болох вэ – уушги уян хатан чанараа алдаж илүү эмзэг болсон. Хан боргоцой хэрэглэснээр та өөрийгөө бромелайн ферментээр хангана – уушгинаас хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээ үзүүлэх бодис.

 

4. Багваахай болон магни

Эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсэж байгаа хүн болгонд багваахай зохино. Энэ нь натри, кальци болон калийн өндөр агууламжтай шууд холбоотой. Багваахай нь мөн төмөр болон магнигаар баялаг ургамалд тооцогддог.

Эрүүл мэндэд нэн хэрэгтэй эдгээр элементүүд дундаас магни уушгинд бүр ч тустай. Уг элемент нь биеийн эд эсийг төлжүүлдэг, ялангуяа уушги болон мэдрэлийн системийн эд эсийг сэргээдэг байна.

 

5. Цоор буюу пастернак

Цоорын тусламжтайгаар та бронхийн үйл ажиллагааг дэмжинэ, уушгины цусан хангамжийг сайжруулна. Үүний зэрэгцээ гуурсан хоолойн багтраа өвчний шинж тэмдэг багасдаг байна.

Цоор нь фосфор болон хлорын нэгдэл агуулдаг тул уушгины эрүүл мэндийг бүхэлдээ дэмжих ажээ.

 

6. Лууван болон А амин дэм

Лууван А амин дэмээр баялаг тул уушгины өвчлөл тусах эрсдэлийг эрс бууруулдаг. Хулгана дээр хийсэн хэд хэдэн туршилтуудаас харахад энэхүү баримтыг нотлоод байгаа юм.

 

7. Кинза болон хүнд металл

Биеэс хүнд металлыг гадагшлуулах хэрэгтэй бол кинза танд тус болно – уушгины аливаа өвчлөлийг анагаах чадалтай ногоо гэж тооцогддог.

Кинзаг хоол хүнсэндээ хэрэглэхэд уушгины эд эсэд агуулагдаж байгаа хорт металл гадагшилдаг.

Уушгиа дараах шүүс ууж хамгаалаарай:

Орц:

  • 2 лууван
  • 3 иш цоохор майлз
  • Цагаан гаа
  • 1 хан боргоцой
  • Боодол кинза
7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *