Компьютерын замбараагүй олон утсыг хэрхэн далдлах вэ: танд хэрэгтэй энгийн арга

4

Орчин үеийн гэр орныг элдэв техникгүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд үүнтэй холбоотойгоор гэрийн тав тухтай байдлыг эвдэн тоос шороо цуглуулах цахилгааны утас дүүрэн байдаг. Ялангуяа энэ бэрхшээл нь компьютер болон нөүтбүүк бүхий ажлын ширээний орчинд их тохиолдоно. Гэхдээ эдгээрийг мөнгө зарахгүйгээр далдалж болох билээ.

1. Ширээний тавцан доор тогтоох

Ингэхийн тулд танд цаасны хавчаар болон шруп хэрэгтэй. Шрупын урт нь тавцангийн зузаанаас ¼ хэмжээтэй бага байна. Үүнээс урт бол тавцангаа нэвт цоолж магадгүй ба ийм тохиолдолд шинээр ширээ авах хэрэгтэй болох билээ.

  1. Тавцангийн доод талд уртасгагчаа суурилуулах ба аль болох хана талдаа байх нь зүгээр.
  2. Бүх л техникээ энэ уртасгагчдаа залгана
  3. Цахилгааны утсаа цаасны хавчаараар баглана

Хэрвээ эдгээр хэрэгслийг ашиглан хүссэн үр дүндээ хүрч чадахгүй бол тусгай органайзер буюу ийм зориулалтын хэрэгсэл ашиглана. Ийм хэрэгсэл авахын тулд хийсэн материалыг нь анхаарах хэрэгтэй ба гол шаардлага нь галын аюулгүй байдал хангасан байх ёстой.

Хэрвээ цахилгааны утас нь олон биш бол барилгын үдээс (степлер) ашиглаж болдог. Ширээний тавцангийн доод хэсэгт, хөлний дагуу цахилгааны утсаа үдэх байдлаар тогтоож нууна.

 

2. Хайрцагт хийх

Хэрвээ ширээгээ ингэж цоолох, сэвтүүлэх хүсэлгүй бол тагтай, үзэмжтэй хайрцаг ашиглаж болох юм.

  1. Та нэг дор хэд хэдэн залгуур ашиглах талаар бодох хэрэгтэй. Үүнээс шалтгаалан уртасгагчны урт богиныг тааруулж авах бөгөөд түүндээ тааруулж хайрцгаа сонгоно.
  2. Хайрцагны нэг талд нь нэг болон түүнээс олон нүх гарган энгийн хямдхан аргаар цахилгааны утсыг нууж болох билээ.

 

3. Хэрэгтэй зүйлс бүгд гарын дор

Өмнөх аргад өгүүлсэн хайрцаг зарим тохиолдолд төвөгтэй байдал бий болгодог ба учир нь зарим цэнэглэгч болон бусад зүйлсийн цахилгааны утас байнга гар дор байх шаардлагатай байдаг. Тэгвэл та иймэрхүү зүйлийг цаасны хавчаараар ширээний захад бэхэлбэл цахилгааны утас орооцолдож, саад тээг болохгүй.

 

4. Цахилгааны утсыг гоёл чимэглэл болгох ашиглах нь

Орчин үед минимализм улам бүр газар авч байна. Энэ нь их хэмжээний тавилга болох янз бүрийн шүүгээ, дүүжин тааз, ханын элдэв гоёл зэргээс татгалзахыг хэлж байгаа хэрэг юм.

Хэрвээ ажлын хэсэгт “хоосон” хана байгаа бол цахилгааны утсаа гоёл болгон татаж болох ба барилгын үдээс ашиглан тогтооно. Хэнд ч саад болохгүйгээс гадна орчин үеийн өвөрмөц өнгө төрх нэмэх билээ.

Удахгүй хүмүүсийн хэрэглэх ихэнх техник хэрэгсэл утасгүй болох шинжтэй. Энэ үе хүртэл олон тооны цахилгааны утсыг дээрх аргаар нууж болох нь. Магадгүй та илүү амархан, цэвэрхэн арга мэддэг юм биш биз? Энэ аргаа бидэнтэй хуваалцаарай.

14
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Hanging Tree Raven

    Hanging Tree Raven

    2018/09/28 at 21:34

    Valo Lala

  2. Saraa Mugi

    Saraa Mugi

    2018/09/28 at 22:14

    Lkhamaa Anujin ?

  3. Lkhamaa Anujin

    Lkhamaa Anujin

    2018/09/28 at 22:19

    Saraa Mugi ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *