
Сайн зар сурталчилгаа үзэх эсвэл олны танил хүмүүс тансаг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийн аль нь ч бай хамаагүй, бид гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгөө үрэх гээд байдаг хандлагатай. Хэдий тийм боловч, арьс өнгөний эмч нар үүнээс эсрэг байр суурьтай байна. Тэд таныг тренд болж буй гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгөө үрэх хэрэггүйг анхааруулжээ. Магадгүй кокосын тос эсвэл тонер авлаа гээд эдгээр нь үнэдээ таарсан ашиг тустай байхгүй байж мэднэ.
Арьсны эмч нарын зөвлөснөөр одооноос эхлэн худалдаж авч, мөнгөө үрэх шаардлагагүй гоо сайхны 10 бүтээгдэхүүнийг та бүхэнд хүргэе. Эдгээрийг мэдэж авснаар хэрэггүй зүйлсэд зарлага гаргахгүй байх ач тустай.
1. Зовхины наалт
Тренд бүтээгдэхүүн боловч, зөвхөн тодорхой хугацаанд үр дүнгээ үзүүлнэ. Та зөвхөн нэг удаа л хэрэглэх боломжтой. Тэгсэн мөртлөө үнэтэй. Оронд нь тос хэрэглэсэн нь хавьгүй илүү дээр – үр дүнгээ удаан хугацаанд өгнө, бас ач тустай.

2. Үнэтэй нүүрний маск
Нүүрний маск арьсны гүнд нэвтэрч, нүхжилтэд нөлөөлөөд зогсохгүй, орц найрлагаараа арьсанд тэжээл өгдөг. Хэдий тийм боловч, хэт их үнэтэй бөгөөд үр дүн нь хэсэг хугацаанд л үргэлжилнэ. Өдөр бүр арьсаа чийгшүүлж, нарны тос түрхэх нь хямд бөгөөд үр дүнтэй.

3. Цэвэр кокосын тос
Хэдийгээр кокосын тос бидний түгээмэл хэрэглэдэг арьс арчилгааны бүтээгдэхүүн боловч, богино хугацаанд арьсанд чийгшил өгдөг. Үнэндээ энэ тос арьсны нүхийг бөглөх эрсдэлтэй байдаг, тэр тусмаа цэвэр кокосын тос. Мөн батгатай арьсанд хэрэглэхэд тохиромжгүй.

4. Хамарны маск
Хэрэв таны арьсны нүхжилт нэгэнт бөглөрсөн бол хамарны маск тэгтлээ үр дүнгээ өгөхгүй болов уу. Харин оронд нь гүн цэвэрлэгээ хийгээрэй.

5. Гель
Гель агуулсан бүтээгдэхүүнүүдийг зөвхөн батгатай болон тослог арьсанд хэрэглэхэд тохиромжтой. Хэрэв та хуурай арьсанд хэрэглэвэл, эсрэг үр дүн үзүүлж таны арьсыг улам бүр хуурайшуулна.

6. Борлуулагч тос
Магадгүй борлуулагч тос хамгийн шилдэг сонголт байх: эрүүл бас аюулгүй байдлаар таны арьсыг борлуулна. Арьсны эмч нар байгалиас заяасан арьсны өнгөө гоо сайхны бүтээгдэхүүний туслалцаатайгаар хүчээр өөрчлөх нь эрүүл бус, буруу шийдвэр болохыг хэлжээ. Аль болох биеийнхээ арьсыг байгалиас заяасан хэвээр нь байлгах хэрэгтэй гэнэ.

7. Цэвэрлэгч
Цэвэрлэгч нь таны арьсыг гоё, сайхан болон өө сэвгүй харагдуулах байх. Мөн арьс гуужуулахад ач тустай бөгөөд арьснаас илүүдэл тосыг арилгана. Гэхдээ ихэнх хүмүүсийн арьсанд цочрол өгч, загатнах, тууралт гарах зэргээр сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тэгэхээр бид арьсаа гэмтээх бүтээгдэхүүнд л мөнгөө үрдэг болж таарах нь.

8. Нүдний тос
Нүдний зарим тоснууд үнэхээр нүдний ойролцоох арьсыг чийгшүүлдэг. Гэхдээ өөр нүдний тосыг яаран сольж хэрэглэх гэсний хэрэггүй. Арьсны эмч нар нэг хэрэглэсэн тосоо үргэлжлүүлэн хэрэглэх хэрэгтэйг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл та нүүр, гар болон хүзүүндээ нэг тос хэрэглэхэд болох аж.

9. Целлюлит болон язралтын эсрэг тос
Арьсны эмчийн хэлж буйгаар целлюлит болон язралтын эсрэг тос үр дүнгээ өгдөггүй гэнэ. Арьсны үрэвслээс үүдэлтэй хэсэг хугацаанд үйлчлэх масктай адилхан нөлөөтэй байдаг байна. Хэрэв язралт болон целлюлитын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг хүсэж байвал, эхлээд эмчид хандаарай.

10. Гоо эфирийн тос
Гоо сайхны эфирийн тосонд таны оюун санааг тэр даруйд нь дээрдүүлэх хүч чадал бий. Хэдийгээр тийм боловч, арьс арчилгаанд энэ бүтээгдэхүүн ямар ч хэрэггүй. Тууралтыг намдааж, арьсыг чийгшүүлэх боловч, гол зорилго нь тансаг үнэрээрээ танд тайвшрал өгөх гэдгийг санаарай.

Та дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг үү? Та арьсаа юугаар арчилдаг вэ? Хэрэглэж үзээд ямар ч үр дүнгүй санагдсан гоо сайхны бүтээгдэхүүн танд бий юу?








Munkhzul Shagdarsuren
2020/12/26 at 08:39
Арьсны өнгөний эмч нар гэж байдаг юм уу? Юу бичиж байгаагаа мэдэж бичмээр юмаа
Tumen Minsel
2020/12/26 at 09:04
Арьс, өнгөний эмч нар тус тусдаа өөр өөр үүрэгтэй эмч нар. Яваандаа арьсны эмч нар өнгөний өвчний эмч нараас тусдаа дуудагддаг болно байх.
Uran Avirmed
2020/12/26 at 09:59
Munkhzul Shagdarsuren Baidag.
Batsukh Tuvshinbayar
2020/12/26 at 13:25
тэгээд юу сайн бэ гэвэл.Монгол шар тос .
Dulam Kh
2020/12/27 at 14:34
zovhinii toss heregleh shaardlagagui gsn ugly yumu
Enkhchimeg Shirnen
2020/12/27 at 22:57
арьс гоо сайхны эмч нар байлгүй дээ
Sharaw Tsetsegmaa
2020/12/28 at 14:11
Өө хөөрхий хүүхнүүд хулхидуулаад байдаг наасан