Яагаад бид унтахаар хэвтэх үедээ хоёр хөлөө хооронд нь үрдэг вэ? Бид өөрсдөө ч мэдэлгүй хийдэг энэ үйлдэл ямар шалтгаантай болохыг олж мэдэцгээе

0

Хүнд өдөр дуусах үед бид эцэст нь нэг юм орондоо ордог. Энэ бол олон тайлбар хэрэггүй бидний хийдэг зүйл. Анзаарах ч үгүйгээр бид хоёр хөлөө хооронд нь үрдэг бөгөөд ингэснээр амархан унтаж чаддаг. Интернет орчинд энэ талаар санал бодлоо солилцсон хүмүүсийн үзэж байгаагаар хөлөө хооронд нь үрэхэд хүргэж буй учир шалтгаан сонирхолтой сэдэв болсон байна.

Сонирхол татам сэдвүүдэд дургүй хүн гэж бараг үгүй. Тиймдээ ч бид энэхүү зуршлын ард нуугдаж буй зарим нэг учир шалтгааны талаар олж мэдсэнээ та бүхэнтэй хуваалцъя.

1. Нойрны эмгэгийн шинж тэмдэг байх магадлалтай

Хөлөө хооронд нь үрэх нь сөрөг талтай зүйл биш юм шиг санагдах нь бий. “Үе үе давтамжтай мөчний эмгэг” гэж байдаг бөгөөд энэ нь таныг унтаж байх үед хөлөнд чинь нөлөөлж, давтамжтайгаар булчин өвдөх эсвэл татвалзахад хүргэдэг. Танд сөрөг нөлөө үзүүлэх боломжтойгоос гадна, өдрийн цагаар нойр хүрэх гол шалтгаан болдог байна. Хэрэв орон дотроо хэмнэлтэйгээр хөдөлж, хөлөө хооронд нь үрдэг бол, мөн энэ үзэгдэл байнга тохиолддог бол дээрх эмгэг үүнд нөлөөлж буй шалтгаануудын нэг байх боломжтой.

© Peshka919 / Wikimedia Commons, © Unsplash.com

 

2. Эрүүл мэндийн өөр бусад асуудлын шалтгаан байж болно

Үүнд нөлөөлж буй өөр ноцтой шалтгаан байж мэднэ. Хэвтэж байх үед чинь таны хөлөнд ямар нэгэн юм мэдрэгдэх эсвэл хооронд нь үрэх болон хөдөлгөх үед танд таатай санагддаг – энэ бол “амраагүй хөлийн хам шинж” юм. “Мэдрэлийн системийн хэт мэдрэмтгий эмгэг” бөгөөд үүнээс болоод та зөв амарч чадахгүй. Танд энэ шинж тэмдэг илэрч байвал, эмчид хандаж зөвлөгөө аваарай.

© depositphotos.com

 

3. Энэ бол өөрийн ухамсраас далд байдлаар тайвшруулж буй арга хэлбэр юм

Бид тав тухыг мэдрэхийн тулд хоёр хөлөө хооронд нь үрдэг. Арьсаа хооронд нь шүргэлцүүлэх үед бидэнд амарсан мэт таатай мэдрэмж төрдөг байна. Арьс нь их хэмжээний өдөөлтөнд маш мэдрэмтгий учраас энэ зуршил бидэнд маш их стресстэй өдрийн дараа алжаал ядаргаагаа тайлахад тусладаг байж мэдэх юм.

© Pixabay.com, © Pxfuel.com

 

4. Зүгээр л зуршил байх магадлалтай

Хэдийгээр энэ нь бидний хувьд энгийн унтах арга байж болох ч, эрүүл мэнд эсвэл бие физиологийн үлдэгдэл биш байх талтай. Үнэндээ олон хүн өөрсдөө ч мэдэлгүй орон дотроо хөлөө хооронд нь үрдэг. Хэдийгээр дээрх учир шалтгаануудаас болж, хөлөө хооронд нь үрдэг ч, энэ нь зүгээр л зуршил болж үлдсэн үйлдэл гэж ойлгосон ч болох ажээ.

© Needpix.com

Та унтаж байхдаа хоёр хөлөө хооронд нь үрдэг үү? Үүнд нөлөөлж буй гол учир шалтгаан нь таныхаар юу байж болох вэ?

6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *