Дунгаар бүрсэн өвөрмөц байшин

0

Хятадын зүүн хэсэг дэх Шандун мужийн Чиндао хотын эрэг Линшан арал дээрх уламжлалт хятад сууцны эзэн бол Шиао Ёнгшенг гэгч эр бий. Линшан арлын жижигхэн эргийг эзэмшдэг тэрээр сууцныхаа уламжлалт барилгыг шинэчлэхээр шийдсэн ч дизайнерууд болон архитекторчдод өгөх их хэмжээний мөнгө байсангүй. Эцэст нь тэрээр өөрийн гэсэн шийдлийг олж чадсан нь далайн эрэг дээрээс түүж цуглуулсан дун, хясаануудаар 1500 м.кв талбай бүхий байшингийнхаа өнцөг булан бүрийг өвч бүрэх байжээ.

Байшингийнхаа гадна талыг сөөм газар ч үлдээлгүй дунгаар бүрсэн эр 3 Байшингийнхаа гадна талыг сөөм газар ч үлдээлгүй дунгаар бүрсэн эр 6

Тэрээр хэлэхдээ “Надад дун хясаа үргэлж таалагддаг байсан ч нэгэн өглөө эргийн дагуу алхаж байхдаа ер бусын өнгөтэй хясаа олох хүртэл үүнийг ашиглаж болно гэсэн санаа төрөөгүй байсан юм.” хэмээжээ. “Би асар их, үнэ төлбөргүй, барилгын материалын дэргэд сууж байгаагаа ухаарсан бөгөөд яагаад үүнийг ашиглаж болохгүй гэж гэж бодсон.”

Байшингийнхаа гадна талыг сөөм газар ч үлдээлгүй дунгаар бүрсэн эр 5 Байшингийнхаа гадна талыг сөөм газар ч үлдээлгүй дунгаар бүрсэн эр 4

Ингээд 3 мм хэмжээтэй өчүүхэн жижгээс эхлээд 4 кг орчим жинтэй аварга том хүртэл бүх төрлийн дун, хясаануудыг цуглуулж эхэлсэн байна. Цуглуулсан дун, хясаануудаараа байшингийнхаа бүхий л хэсгийг бүрэхдээ дээврийн хавтан, бариул зэргийг ч орхигдуулаагүй ба үйрүүлж жижиглээд шигтгэмэл хүртэл хийж чимэглэлд ашиглажээ.

Байшингийнхаа гадна талыг сөөм газар ч үлдээлгүй дунгаар бүрсэн эр 2

Тэрээр энэ бүхнийг хийхдээ байшингаа үзэсгэлэн болгох гэж хийгээгүй, зөвхөн өөртөө зориулан гэрээ гоё болгох гэж эхлүүлсэн ч одоо бол арлын түүх болон нутгийн загасчдын өдөр тутмын амьдралыг харуулсан музей болгохоор ажиллаж байгаа аж.

Байшингийнхаа гадна талыг сөөм газар ч үлдээлгүй дунгаар бүрсэн эр 1

Түүний хясаан чимэглэлт байшин одоо Линшан арал дээрх хамгийн алдартай аялал жуулчлалын үзмэрүүдийн нэг болжээ.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Англи хэлээ амархан сурах арга

    2014/10/15 at 14:50

    АМЕРИКЧУУДЫН ХАМГИЙН ИХ ХЭРЭГЛЭДЭГ 500 ХЭЛЛЭГИЙГ СУРААРАЙ —> Сайтаас файлаар татаж авах боломжтой.—> http://italk.mn/archives/2218

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *