Шумахерийн хамгаалалтын малгай тaнкыг ч дааж чадна. Энэ юугаар хийсэн эд вэ?

0

Шумахерийн хамгаалалтын малгайг дэлхий дээрх хамгийн бат бах материалаар хийсэн юм – олон үет нүүрстөрөгчийн хатуу даавуу (carbon fiber). 10 жилийн тэртээ хүн болгоны ярих дуртай байсан нано технологийг одоо бүгд мартаж орхиж дээ. Дэмий л байгаа юм.

dzeninfra.ru

2004 онд Михаэл Шумахерт Schuberth RF 1.5 хамгаалалтын малгай хийж өгчээ. Үнэхээр бат бөх, тaнк явсан ч яах ч үгүй, бүтнээрээ л гарч ирнэ. Тэр үед уг хамгаалалтын малгай 20,000 долларын үнэтэй байлаа. Ингээд технологийг бусад хамгаалалтын малгай үйлдвэрлэхэд ашиглаж эхэлсэн нь зөв хэрэг болжээ. Чухам энэ л технологиор хийсэн хамгаалалтын малгай Бразилийн уралдааны нисгэгч Филипе Массаг 2009 онд Унгарын уралдааны үеэр аварсан юм.

Өөр машины пурш салахад Ferrari багийн нисгэгч Масса цагт 260 км хурдтай давхиж байжээ. Толгой дундуур цохих пуршны хүч ямар байхыг та төсөөл дөө? Хамгаалалтын малгай энэ хүчийг давж гарсан бөгөөд цохилтоос үүссэн жижигхэн шархыг амархан эдгээжээ. Массаг хэдхэн долоо хоногийн дараанаас эмнэлгээс гаргасан байдаг.

Хамгаалалтын малгай нийтдээ 18 үе нүүрстөрөгчийн Т1000 даавуугаар хийгджээ. Ойлгуулахын тулд мотоциклийн хамгаалалтын малгайтай харьцуулъя. Мотоциклийн жирийн хамгаалалтын малгай гурван үетэй.

dzeninfra.ru

Нүүрстөрөгчийн даавууны бүтэц

Нүүрстөрөгчийн даавууны давуу тал маш их. Бат бөхөөс гадна хамгаалалтын малгайы нийт жинг багасгахад нөлөөлдөг ажээ – ойролцоогоор 30 хувиар. Энэ нь маш чухал, хурдалж байхад мөн тормоз авахад хүзүүнд ирэх ачааллыг эрс багасгана гэсэн үг. Жишээ нь, ердийн уралдааны машины тормоз авахад хүзүүнд ирэх ачаалал зургаа дахин нэмэгддэг.

Нүүрстөрөгчийн даавууг татахад ч бат бөх чанараа алдахгүй: 3500-7000 мегапаскаль. Харьцуулахад: ган нь ердөө 550 хүртэл мегапаскаль.

Нүүрстөрөгчийн даавуу – ердөө 3-15 микрон диаметртэй нарийн утаснаас бүрдсэн материал юм. Харьцуулахад: үсний зузаан 30-70 микрон.

Япончууд өөрийн Т100-ийн тухай аливаа нэг мэдээллийг өгөхгүй хэвээр байна. Ямартай ч тэд материалыг өндөр хэмд боловсруулдаг, талстын бүтцэд маш нарийн анхаарал хандуулдаг, мөн нүүрстөрөгчийн даавуундаа онцгой анхаарал хандуулдаг нь тодорхой.

dzeninfra.ru

Ийм материалыг зөвхөн хамгаалалтын малгайнд ашигладаггүй нь мэдээж. Сансар огторгуйн салбарт, автомашины сэлбэгийн үйлдвэрт өргөнөөр ашиглах болжээ. Эдгээр салбаруудад зөвхөн бат бөх байгаад зогсохгүй мөн аль болох бага жинтэй байлгахыг хичээдэг. Ийм материалаар хийсэн машин техник хөнгөн жинтэй болно. Хөнгөн цагаанаас хоёр дахин бага жинтэй.

Мөн удаан “ядардаг” материал – ачаалал, олон эргэлт даана. Өөрөөр хэлбэл барагтай л бол элэгдэж хорогдохгүй ажээ.

13
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *