Далд утга агуулсан алдартай арван лого

0

Далд утга агуулсан алдартай арван логоЛого бол ганцхан жижиг зургаар өөрийн компанийг илэрхийлэн харуулах гайхалтай арга зам юм. Цэмцгэр, хараа булаам лого танай компаний нэр хүндийг гарцаагүй өсгөж чадна. Гэхдээ бүх лого компаний илэрхийлэл болж, түүнийг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй. Зарим логонууд нь нууц далд утга учир, сэдлийг агуулж байдаг ба тийм логонуудыг анх хараад утга учрыг нь таних аргагүй байдаг. Энд бид цаанаа далд утга агуулсан алдартай арван логоны талаарх товч мэдээллийг бэлтгэсэн байгаа нь та бүхний мэдлэгийн далайд өчүүхэн төдий дуслыг нэмэхийн тулд юм. Тухлан болгооно уу.

1. Amazon
Amazon-ы логон дээрх a үсэгнээс z үсэг рүү заасан сумны учрыг та мэдэх үү? Энэхүү сум нь Amazon дээр a-ээс z хүртэл бүх үсгээр эхэлсэн бүхий л зүйлийг худалдаалдаг гэсэн утгыг агуулдаг байна. Мөн инээмсэглэлийг ч харуулдаг аж.
2. Apple
Хазсан алим нь Библид өгүүлдэг Адам Евагийн ‘Мэдлэгийн мод’-ноос жимс авч идсэн түүхтэй холбоотой.

3. IBM
IBM гэсэн үсэгнүүдийн дундуурх цагаан зурааснууд нь эн тэнцүү байдлын илэрхийлэл аж.

4. Mobil
Энэ логоны улаан өнгө нь бат бэх байдлыг, хөх өнгө нь компаний үнэнч шударга, аюулгүй байдлыг илэрхийлдэг.

5. FedEx
Анхааралтай ажиглавал FedEx гэдэг үгний Ex гэсэн хоёр үсэгний дундах цагаан зай нь баруун тийш чиглэсэн сум байгааг харж болно. Энэ нь урагш чиглэсэн хөдөлгөөний ач холбогдлыг илэрхийлдэг.

6. Audi
Audi-ны логон дахь дөрвөн дугуй дүрс нь 1932 онд байгуулагдсан Германы дөрвөн автомашин үйлдвэрлэгчийн нэгдсэн холбоонд нэгдэж байсан дөрвөн компанийг илэрхийлдэг ба тус дөрвөн компанийг нэрлэвэл DKW, Horch, Wanderer, Audi гэсэн дөрвөн компани байжээ.

7. BMW
Алдарт автомашин үйлдвэрлэгч BMW-гийн логоны дугуй дүрс нь эргэлдэж байгаа онгоцны сэнсийг илэрхийлдэг ба хөх өнгө нь тэнгэрийг билэгддэг. Учир нь BMW компани Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы цэргийн онгоцнуудад зориулсан хөдөлгүүр үйлдвэрлэж байсантай холбоотой юм.

8. Mercedes-Benz
Mercedes-Benz-ийн логоны дугуй хэсгийн дундах гурван талд одны талстуудаар тусгаарлагдсан гурван хоосон цагаан зай нь газар, тэнгэр, далайг төлөөлдөг бөгөөд утга учир нь уг компани газар, тэнгэр, далайд ноёрхоно гэсэн утгатай аж.

9. Toyota
Дэлхийд алдартай Японы үйлдвэрлэгчийн лого гурван зууван дугуй дүрсийг харуулсан байдаг ба зууван дугуй тус бүр үйлчлүүлэгчийн зүрх, бүтээгдэхүүний зүрх, технологийн процесс болон ирээдүйн зах хязгааргүй боломжийг илэрхийлдэг аж.

10. Volkswagen
Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen компаний логон дээрх хоёр үсэгний V үсэг нь Volks гэсэн үгний эхний үсэг бөгөөд Хүмүүс гэдэг үгийн илэрхийлэл байдаг бол W үсэг нь wagen буюу Машин гэдэг үгний илэрхийлэл юм байна.
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *