
АНУ-д амьдардаг гурван хүүхдийн ээж Сара Тэй моодноос гарсан, үрчийж хэлбэрээ алдсан хувцсыг янзлан шив шинэхэн загварын хувцас болгон өөрчилдөг ажээ. Санхүүгийн хүндрэлтэй тулгарч гартаа анх удаа зүү барихад хүрсэн гэдэг, төд удалгүй хуучин хувцсанд дахин амьдрал бэлэглэх нь түүний хобби болж сошиал сүлжээнд блог хөтлөхөд хүргэжээ. Сара секонд-хандын эсвэл өөрийнхөө хуучин хувцсыг янзлах дуртай. Түүний блог ухаалаг хэрэглээний талаар нэгийг бодогдуулах бөгөөд дагагчид нь гартаа зүү, утас барих урам зоригтой болдог ажээ. Энэ бүсгүйн ачаар олон ч хүн хуучин эд зүйлээ өөр нүдээр хардаг болсон байна.
Даашинзны өөрчлөлт

Хоёр эрэгтэй цамц нэг шинэ даашинз болжээ

Гоё юм аа. Үнэхээр хөөрхөн харагдаж байна шүү.
Даашинз шинэчлэгдсэн нь

Хөx өнгөтэй хослуулсан нь үнэхээр зохижээ. Ингэж хийнэ гэж огт бодож байсангүй. Гоё болсон байна.
Банзал охины сарафан болж өөрчлөгдлөө

Хуучин даашинзаа комбинзон болгов

Сайхан болсон байна. Би ч гэсэн ингэж оёж сурмаар санагдлаа. Одоогоос шинэ эрдэмдээ суралцъя.
Хуучин хүрэмнээс хэдэн сайхан цүнхтэй боллоо


Будаг бас авьяас нийлээд ид шидийг бүтээнэ

Нэг л даашинз гэдэгт та итгэх үү?

Ганц хоёр чимэг яаж өөрчлөхийг эндээс хараарай

Гоё хийжээ. Даашинз илүү гоёмсог болсон байна.
Ээжийнх нь загвар нь хоцрогдсон банзал охины моодны банзал болжээ

Галбиртаа зохицуулж оёсон даашинз сайхан харагдаж байна

Сарагийн бусад бүтээлүүдийг түүний Инстаргам хуудаснаас сонирхож болно.
Ганц хоёр арга ашиглаад л шинэ даашинзтай боллоо

Таны санаа их таалагддаг. Надад үнэхээр их шинэлэг санаа өгч байгаа шүү, та.
Секонд-хандын даашинзны өөрчлөлт








