Хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татдаг, итгэхэд ч бэрх хачирхалтай гэр бүлүүд

0

Ямар сонин гэр бүл вэ гэж бодох тохиолдол бидэнд гардаг. Хүн болгон давтагдашгүй, харин гэр бүл тусдаа ертөнц бөгөөд өөрийн гэсэн дүрэм, тогтсон ёс жаягтай байдаг. Гэхдээ надад итгээрэй, өнөөдрийн танд танилцуулах гэж байгаа гэр бүлүүд танд нэгийг өөрийн эрхгүй бодогдуулна: миний гэр бүл чинь ямар сайхан, энгийн юм бэ?

Циркчдийн гэр бүл (Стрэттон болон Уорреныхан)

dzeninfra.ru
dzeninfra.ru

Гэр бүл зөвхөн төрөл төрөгсдийн холбоо сүлбээгээр тогтдоггүй. Хүмүүсийг адил төстэй үзэл бодол, нөхцөл байдал эсвэл хар дом зэрэг олон зүйл холбох нь бий.

Хэдэн зуун жилийн тэртээ хүмүүс уйтгараа гаргахын тулд ихэд хачин зүйл сонирхдог байжээ. Жишээ нь, хаад, язгууртнууд тансаг багт наадам зохион байгуулж зугаацдаг байснаас гадна рыцaрийн цуст тулaаныг шуналтай нь аргагүй үзэж зугаагаа гаргадаг байсан гэдэг. Харин Англид 16 дугаар зуунд нэгэн шинэ зугаа гарч ирсэн нь бие махбодын буруу хөгжилтэй хүмүүсийн жүжиглэх үзүүлбэр байв. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс орох орон олдох нь хэцүү тул бүгд л ямар нэгэн байдлаар циркт ажилд орохыг хичээнэ. Ингээд л тэд жинхэнэ гэр бүл болцгоосон юм. Уг циркийг Чарлз Шервуд Стрэттон болон түүний эхнэр Лавиния Уоррен нар нээсэн байдаг. Тэд хоёул одой хүмүүс байжээ.

 

Содон хос

dzeninfra.ru

Энэ залуу хос бие биетэйгээ учирч дурлалцсан юм. Тэд загвар өмсөгчид биш, бусдад гайхуулаад байх ч гадаад төрх тэдэнд байхгүй. Гэхдээ бие биеэ олж ойлголцсон, тэдний дотоод сэтгэл ийм л байжээ. Хуримынхаа дараа интернэтийн доoг тохууг үл тоон өөрсдийн сошиал хуудсыг нээж үүнийхээрээ ачаар алдаршиж чадсан юм.

dzeninfra.ru

Хамгийн гол нь тэд хүүхэдтэй болсон. Хүү нь эрүүл саруул өсөж торниж байна. Хүү улс эх орондоо xүчин зүтгэж байгаа аавтайгаа тун чиг адилхан. Тэдний түүх – хүний дотоод сэтгэл гадаад төрхөөсөө чухал гэдгийг нотлох бас нэгэн баталгаа болж өгчээ.

 

Цус сорогчдын гэр бүл (Лиа Беннингхоф болон Аро Дрэйвен)

dzeninfra.ru
dzeninfra.ru

Та цус сорогчийн тухай кино үзэх дуртай байж болно, гэхдээ ийм болтлоо дурлана гэж ховор. Яг л Лия, Аро хоёр шиг. Энэ зүгээр нэг шохоорхол биш юм шүү.

Тэдний холбоосыг хууль журмын дагуу зөв эсэхийг хэлж мэдэхгүй юм, гэхдээ энэ хосыг “цус сорогчдын гэр бүл” гэхэд нэг их буруудахгүй. Учир нь тэд долоо хоног болгон хуваарийн дагуу бие биеийнхээ цусыг уудаг. Өдөр тутмын амьдралын хэв маяг нь ч мөн адил цус сорогч шиг гэж хэлж болно: тэд хоёул цус сорогч шиг харагдахаар хувцаслаж нүүрээ буддаг. Ийм хачин хос хүмүүсийн дунд багагүй маргаан дэгдээх нь ойлгомжтой. Даанч маргааныг таслах эсвэл тавьсан олон асуултанд өгөх хариулт тун цөөн … Чухам Аро л Лиатай уулзаж учирснаас хойш хэдхэн сарын дараа бүсгүйг цус сорогч болгосон гэдэг нь тодорхой. Лиа урьд нь ийм зүйл огт сонирхдоггүй байсан гэдэг.

 

Бурхны “шавь нар” (Жон Жо Грей)

dzeninfra.ru

Грейгийн бүл нь арав гаруй эрчүүд, эмэгтэйчүүдээс бүрдэнэ. Тэд нэгэн жижигхэн хотод амьдардаг бөгөөд биедээ байнга буyтай явахаас гадна засгийг газрын үзэн яддaг үзэл бодолтой улс. Өвөө Жон Жо Грейгийн толгойлох бүл нутгийн шериф, холбооны агентлагуудтай дaйн зарлаад бараг 15 жил гаруй болж байна. Тэд өөрсдийгөө хэнээс ч айхгүй, зөвхөн бие биедээ л итгэдэг гэж ярьцгаадаг.

dzeninfra.ru

Хоол хүнсээ өөрсдөө тарьж ургуулна, хэн нэгнийг өөрийн эдлэн газартаа оруулдаггүй. Жо Жо Грей болон түүний гэр бүл Америкийн түүхэнд засгийн газрыг хамгийн удаан хугацаанд эсэргүүцэж чадаж байгаа бүлд тооцогддог ажээ. Тэд 15 жил оршин тогтнож байгаа гэр бүл юм.

 

“Баавгайн” гэр бүл

dzeninfra.ru
dzeninfra.ru

Туркийн энэхүү этгээд гэр бүл өөрсдийн явдлаасаа болоод “баавгайн гэр бүл” гэдэг нэртэй болжээ. Энэ гэр бүлийнхэн бүгд хөл, гараараа нэг зэрэг явдаг. Ингэж явж байгаагийн шалтгаан ухамсартайгаар “онцгой” сонголт бус харин хараа муутайгаас болжээ. Тэд эгц явахаараа юм харж чадахгүйд хүрдэг. Уг үзэгдлийг генетикийн маш ховор өвчин гэж үзэх болжээ.

 

Чан болон Энг Банкер хоёр

dzeninfra.ru
dzeninfra.ru

“Сиам”-ын ихэр гэдэг нэршил ах дү Чан, Энг Банкер нарын ачаар гарсан гэдэг. Тэд 1811 онд Сиамд төрсөн бөгөөд “Freak show” циркийн жүжигчдийн хувиар алдаршжээ.

Ах дүү Банкерууд цээжээрээ холбоотой ихэр. Тэд урт удаан, аз жаргалтай амьдралыг туулсан төдийгүй гэр бүлтэй болцгоож чадсан юм. Ихэр ах, дүү хоёр эгч, дүүстэй гэрлэжээ. Чан есөн хүүхэдтэй байсан бол Энг арван нэгэн хүүхдийн эцэг байв. Ихэр 63 насандаа нэг өдөр өөд болцгоосон юм: Чан уушгиных хатгалгаа тусаж өвчнөө даалгүй өөд болжээ. Амьд үлдсэн ихрийг салгах мэс засал хийх ёстой эмч замдаа саатаж цагтаа амжиж ирээгүй гэдэг.

 

Хамгийн өнөр өтгөн гэр бүл

dzeninfra.ru
dzeninfra.ru

Зиона өөрийгөө дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүнд тооцдог, учир нь Бурхан өөрийг нь ивээлдээ авсан гэх … түүнд 39 эхнэр заяажээ. Олон эхнэрүүдээс гадна 94 хүүхэдтэй, 14 бэртэй бас 33 ач, зээтэй. Өнөр өтгөн айл 100 өрөөтэй 4 давхар байшинд багтдаг. Байшинг Чуантар Ран гэх бөгөөд “шинэ үеийн байшин” гэдэг утгыг агуулдаг ажээ. Өөрийн гэсэн сургуультай, мужийн цехтэй, гахай, тахиа үржүүлгийн газартай, будааны талбайтай бас цэцэрлэгт хүрээлэнтэй. Гэр бүлийн тэргүүнээс бусад нь бүгд нийтийн том өрөөнд амьдарцгаадаг. Өрхийн тэргүүн л тусдаа өрөөтэй.

 

Одойчуудын гэр бүл (Чауханы гэр бүл)

dzeninfra.ru
dzeninfra.ru

Чауханы гэр бүл “одойчуудын гэр бүл” гэдгээрээ алдартай. Энэ гэр бүлд төрж байгаа хүн болгон давжаа биетэй төрдөг – намхан, мөн эрүүл мэндийн бусад асуудалд оруулдаг генийн өвчинтэй холбоотой ажээ. Тус гэр бүл 12 хүүхэдтэй, бүгд одой. Амьдралын хүнд бэрхшээлийг үл тоон ердийн амьдралаар амьдрахыг хичээж яваа юм. Төрөл бүрийн ажил хөдөлмөр эрхэлж аж амьдралаа бусдын л адил залгуулж байна.

Гэсэн хэдий ч нийгмийн зүгээс байнга асуудалтай тулгардаг. Одой хүмүүсийг орчин цагт ч дооглoж тоxуурхах явдаг байсаар байгаа нь харамсалтай. Чауханы гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд эрүүл мэндийн асуудалтай, харамсалтай нь санхүүгийн бэрхшээлээс болоод тэр болгон тусламж авч чаддаггүй ажээ.

Чауханы гэр бүл хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байдаг бөгөөд тэднийг өмөөрч, тусалж дэмжих хүмүүс ч бий.

51
ГайхмаарГайхмаар
18
Ха ХаХа Ха
12
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
7
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *