
60 гаруй сая жилийн өмнө манай дэлхий дээр этгээд хачин, аймшигтай амьтад амьдардаг байжээ. Оршин байсныг нь нотлох баримт нотолгоо олдоод байгаа хэдий ч нэг л итгэж өгөмгүй. Динозавр болон түүний бүлэгт хамаарах бусад амьтад түүхэн цаг үеийн өмнөх хамгийн эртний ан амьтанд тооцогддог билээ. Тэд үнэхээр үлэмж том биетэй байгаад зогсохгүй дүр төрхөөрөө ч айдаст автуулахаар байжээ. Та төсөөлөөд үз дээ, өнөөдөр гудамжаар зугаалж байхдаа тэдэнтэй таарвал та яах уу? Олон янзын сэтгэл хөдлөл давхардах байсан биз? Айх, гайхах хоёр зэрэгцэнэ гэдэг шүү дээ.
Динозаврын олдворууд гарч ирж байсан хэдий ч тэднийг үнэхээр амьдарч байсан эсэх талаар олон жилийн турш маргалдаж иржээ. Эрдэмтэд энэ амьтны жинхэнэ хэмжээ, амьдралын хэв маягийн талаар ихэд маргалддаг. Өнгөрсөн зуунд динозаврын араг ясны тухай шинжлэх ухааны утга зохиолд анх удаа дурдсан цагаас хойш бид маш олон сонирхолтой баримтуудыг мэдэх болсон юм. Тийм ч учраас анкилозавр болон стегозаврын ялгааг бид төвөггүй гаргаж ирэхээр болжээ.
Та бүхэнд толилуулж байгаа зургууд нь динозавр гэгч амьтан ямар үлэмж том байсныг ойлгуулна. Тэдний үлдэгдлийг хараад хүн ийм том амьтантай яаж мөр зэрэгцэн амьдарч байсан юм бол доо гэж өөрийн эрхгүй бодогдох биз ээ?
Мелвиллов левиафан – халим хэлбэрийн эртний амьтан

Амьдарч байсан үе: 9,9 – 8,9 сая жилийн тэртээ.
Дейнозух – 8,5 тонн гаруй жинтэй аллигатор бүлийн матар

Амьдарч байсан үе: 80 – 73 сая жилийн тэртээ.
Спинозавр – усанд сэлдэг өргөст нуруутай гүрвэл

Амьдарч байсан үе: 112 – 93,5 сая жилийн тэртээ.
Аварга том ихтиозавр

Хэзээ амьдарч байсан: 90 сая жилийн тэртээ.
Лиоплевродон – аймшигтай араатан бөгөөд гайхамшигтай сэлэгч

Амьдарч байсан үе: 160 – 155 сая жилийн тэртээ.
Аргентинозавр – Өмнөд Америкт амьдарч байсан үлэмж том биетэй динозавруудын нэг.

Амьдарч байсан үе: 99,9 – 89,8 сая жилийн өмнө.
Базилозавр – эртний халим

Амьдарч байсан үе: 45 – 36 сая жилийн өмнө.
Ютараптор – өдтэй байсан байж болзошгүй динозавр

Амьдарч байсан үе: 130 – 125 сая жилийн өмнө.
Артроплевра – аварга том жаран хөлт

Амьдарч байсан үе: 314,6 – 290,1 сая жилийн өмнө.
Эрдэмтэд жаран хөлтийн загварыг бодит хэмжээгээр хийхээр шийдэж амьдрал дээр ямар харагдаж болохыг төсөөлсөн байна.
Аммонит — аварга том нугасгүй далайн нялцгай дун

Амьдарч байсан үе: ойролцоогоор 65 сая жилийн өмнө.
Тираннозавр – тираннозаврид бүлд хамаарах махан идэшт динозавр

Амьдарч байсан үе: ойролцоогоор 96 сая жилийн тэртээ.
Глиптодон нь 2 тонн хүртэл жинтэй, бараг 3 метр урттай байжээ

Амьдарч байсан үе: 15,5 – 0,012 сая жилийн өмнө.
Трицератопс – 10 гаруй тонн жинтэй, эвэрт аймшигтай амьтан

Амьдарч байсан үе: 68 – 66 сая жилийн өмнө.
Титанобоа – үлэмж том биетэй могой нь бидний мэдэх хорт могойн өвөг дээдэс юм

Амьдарч байсан үе: 61,7 -58,7 сая жилийн тэртээ.
Эндээс та бүхэн орчин цагийн амьтдыг өвөг дээдэстэй нь харьцуулсан гэрэл зургуудыг сонирхож болно. Үнэхээр итгэмээргүй дүр зураг гарчээ.







