Ланд Роверын тоноглосон хувилбар

0

Ланд Роверын тоноглосон хувилбарГерманы авто тюнингийн Брабус /Brabus/ компаний салбар Стартех /Startech/ пүүс Ланд Ровер Дефендер 3.1 цувралын концепци машинаа танилцуулжээ. 1971-1984 онуудад үйлдвэрлэгдэж байсан Ланд Ровер III цувралын сонгодог загварын машинуудаас урам зориг авсан инженер, дизайнерууд уг машинд орчин үеийн онцлог шинжийг шингээж өгөхөөр шийдсэн бөгөөд гадна талд хийгдсэн гол том өөрчлөлтүүд гэвэл, машины шинэ нүүр, ЛЕД бүхий 7 инчийн урд гэрэл, ЛЕД дохионууд, нэмэгдүүлсэн хэмжээтэй цахилгаан толинууд, 18 инчийн ган төмөр дугуйнууд, хаалганы ган төмөр бариулнууд гэх мэт юм. Дотор талын хувьд Стартехийн инженерүүд орчин үеийн тансаг зэрэглэлийн материал, тоноглолуудыг сонгосон ба урд талын спорт суудлууд нь ар талдаа цагаан халаас бүхий өргөн цагаан эмжээртэй зөөлөн хар арьсан бүрээсээр бүрэгдсэн бол арын суудал нь мөн адил цагаан эмжээр бүхий хар арьсан бүрээстэй. Урд талын төв хэсэгт 6.1 инчийн дэлгэц бүхий Sony XAV-601BT мультимедиа комплекс байрласны зэрэгцээ дээд хэсэгт нь хоёрдогч дэлгэц байрласан нь тав дахь хаалган дээр суурилсан арын камерын дүрсийг харуулах үүрэгтэй. Арын суудалд суусан зорчигчдын тав тух, зугаа цэнгэлийг хангах үүднээс урд талын суудлын ар талд чихэвч болон тоглоомын консол бүхий Сони таблет суурилуулж өгчээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *