
Бид хүнд хэцүү бас аюултай цаг үед амьдарч байна. Эмэгтэй хүний амь нас болон эд зүйлд хохирол учруулах явдал нэмэгдсээр байгаа бөгөөд шөнийн цагаар гудамжинд ганцаараа явж байгаа эмэгтэй хүн эрсдэлтэй нүүр тулгарах аюултай бөгөөд гэнэтийн дaйралтаас өөрийгөө ихэнх нөхцөлд хамгаалж чаддаггүй байна.
Хэдий тийм боловч өөрийнхөө амь нас болон эд зүйлийг хамгаалах, цаашлаад амьд гарахад туслах цөөн хэдэн арга зөвлөмжүүд бий.

Гэнэтийн дaйралтаас хэрхэн сэргийлэх вэ?
- Харанхуй болсны дараа ажлаасаа гарахын өмнө, өөрт чинь халамж анхаарал тавьдаг хэн нэгэн рүү залгаж, уулзах талаар асуу.
- Гэрэл гэгээтэй гудамж талбай болон олон хүн явж байгаа газраар яв. Том хэмжээний үйлдвэр, талбай, хог хаягдал, харанхуй машины зогсоол, хашаа болон нарийхан гудмаар ганцаараа явж болохгүй.
- Хэрэв танд ямар ч сонголт байхгүй, гарцаагүй нарийхан гудмаар явах шаардлага гарвал аль болох замын хашлагатай ойр явж, хаалганаас хол байхыг хичээ.
- Чихэвч эсвэл гар утсаараа дуу сонсох хэрэггүй, эргэн тойронд юу болж байгааг сайтар анзаарч, ажигла.
- Өөрийгөө хамгаалах зарим нэг хэрэгслийг биедээ авч яв (цахилгаан борооxой эсвэл нулимс асгaруулагч цацлага)
- Гудамжаар явж байх үедээ маш замаас аль болох зайтай яваарай, ингэвэл таныг хэн нэгэн араас чинь удаанаар гэтэж, машин руу түлхэж оруулж чадахгүй.

Мөн бид та бүхэнд өөрийгөө хамгаалах чухал хэдэн чадваруудыг зааж өгье. Таны амьдралыг аврах 3 техник:
1. Араас боох үед хэрхэн мултрах вэ?

2. Хамгийн их өвддөг, эмзэг газар руу нь цохь


3. Хэрэв таныг газар унагаасан нөхцөлд

Эмэгтэйчүүдийн яаралтай нөхцөл байдалд өөрийгөө хамгаалахын тулд зайлшгүй мэдэж байвал зохих бусад арга, заль мэхүүд:
- Зөн совиндоо итгэх
- Өөртөө итгэлтэй, бардам байх
- Харгис догшин хүнээс аль болох зайгаа барьж явах
- Сандрахгүй байх
Бид таныг хэзээ ч ийм нөхцөл байдалд орохгүй гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Гэхдээ хэрэв та дээр дурдсан нөхцөл байдалд орвол эдгээр аргуудыг хэрэглэхээ бүү мартаарай.








Baasansuren Dorj
2019/03/14 at 20:12
Anyutka
Gurkhand Olzvoi
2019/03/14 at 20:16
Б. Оконо
Бүрнээ 'Л
2019/03/14 at 21:53
Оюунцэцэг Баттулга
Бүрнээ 'Л
2019/03/14 at 21:55
Hishgee Maruujin
Nanzad Dolgorjav
2019/03/14 at 22:41
Зул Мөнгөн
Балжинням Лхамсүрэн
2019/03/14 at 23:21
Tergel Tengis