
Алимны уксус нь нянгийн болон мөөгөнцрийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өргөн хэрэглээтэй хүнс юм. Ханиад томууны эмчилгээ, харшилтай тэмцэх, жин хасах зэрэгт нэн үр дүнтэй хэмээгддэг. Энэ гайхамшигтай шингэний ашиг тус үүгээр дуусахгүй, эрүүл мэндэд ч бас нэн тустай ажээ.
Гэсэн хэдий ч алимны уксусыг зөв хэрэглэхгүй бол шим тэжээл өгөхөөсөө илүүтэй хор хөнөөл ч учруулж болзошгүйг анхаараарай.
Алимны уксусыг зарим нэг эмийн хэрэглээ болон эмчилгээний үеэр хэрэглэхэд эрүүл мэндэд аюултай байх тохиолдол бий.
1. Дигоксин эсвэл Ланоксин
Эдгээр эмийн бэлдмэлүүдийг зүрхний өвчлөлийн үед хэрэглэдэг. Гэхдээ алимны уксустай хослуулан хэрэглэвэл маш аюултай байх эрсдэлтэй юм. Химийн урвалд орж гаж нөлөө үүсгэнэ, жишээ нь гэдэс гүйлгэх, дотор муухайрах, сэтгэл санаагаар унах болон толгой эргэх ажээ.
2. Шингэн хөөx, хаван буулгах эмүүд
Лазикс болон Диурик зэрэг эмүүд нь шээс хөөх үйлчилгээтэй. Биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулж хаван бууруулдаг. Эдгээр эмүүд нь алимны уксустай нэгдвэл шингэний дутагдалд оруулах аюултай юм.
3. Инсулин
Чихрийн шижинтэй хүмүүс цусан дахь сахарын хэмжээгээ тэнцвэржүүлэхийн тулд инсулин хэрэглэдэг. Алимны уксус цусан дахь сахарын хэмжээг мөн тэнцвэржүүлдэг ч гэлээ инсулинтэй хавсарч хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Хэрвээ та дараах оноштой бол алимны уксус бүү хэрэглээрэй:
1. Чихрийн шижин
Дээр хэлсэнчлэн алимны уксус нь инсулины адил бие дэх калийн хэмжээг буруулна. Эдгээр бодисын нэгдэл эрүүл мэндэд хортой.
2. Эмэгтэйчүүдийн цэвэршилт
Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед ясны нягтшил нь багасдаг. Алимны уксусыг тогтмол хэрэглэх үед калийн хэмжээ эрс багасдаг байна, тиймээс ясны сийрэгжилтэд хүргэх аюултай.








Sarangerel Gerelee
2019/03/14 at 18:11
aux Byambka Aux
Dolgorsuren Oidov
2019/03/14 at 18:59
medmeer l vm bna shuu humuuseee
З. Жаналхан
2019/03/14 at 21:03
Зурагт
Byambadorj Darisuren
2019/03/16 at 23:48
Bi lav uksusiig hezee ch hereglej baigaagui. Arai chadvartai, deer ni hashruu gui yu. He he .