
Бамбай булчирхай эрүүл байж, зөв ажиллахад хоол хүнс маш их нөлөөтэй. Энэ булчирхайн ажиллагаа хангалтгүй, түүнээс болж бий болох дааврын илүүдэл нь хүний бие организмд их хортой юм. Ийм байдал нь хүний ажиллах чадварт муугаар нөлөөлөх төдийгүй сэтгэл санааны хувьд ч сөрөг нөлөөтэй байна.
Бамбай булчирхайн янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмч нар аль болох их йод, уураг, эрдэслэг давс, микро элемент, ялангуяа аскорбины хүчил болон В төрлийн амин дэмийн өндөр агууламжтай хүнс хэрэглэхийг зөвлөдөг.
Ингээд бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжих ач тустай хүнсний жагсаалт:
1. Алим

Алим нь хүний биеийн бүх л системд сайнаар нөлөөлж муу бактерийг устгаж байдаг байна. Хамгийн гол нь алимыг үртэй нь цуг идэх хэрэгтэй бөгөөд энэ үрэнд йодийн дийлэнх хэсэг нь агуулагдана.
2. Хавчны мах, далайн хүнс

Ийм хүнс нь В12 амин дэм болон цайр агуулах ба эдгээр нь хүний дархлааг сэргээдэг. Анхааруулахад нөөшилсөн хавчны мах нь ийм ашигтай чанараа хадгалсаар байдаг юм шүү.
3. Далайн байцаа

Бамбай булчирхайг хамгаалах йод болон дээр нь нэмээд 40 төрлийн амин дэм, элемент агуулдаг байна.
4. Нэрс

Энэ жимс нь агуулж буй анитиоксидантын хэмжээгээрээ нэгдүгээр байранд орох байх. Бамбай булчирхайн үйл ажиллагаатай холбоотой дааврын тэнцвэргүй байдлыг хэвийн болгоход их нөлөөтэй.
5. Улаан загас

Омега-3 өөхөн хүчлийн эх уурхай. Энэ нь бамбай булчирхай зөв ажиллахад шаардлагатай бодис юм. Аль болох ихээр улаан загас идэж байгаарай.
6. Зөгийн балтай самар

Бамбай булчирхайн үйл ажиллагааг сэргээнэ. 3-4 хушгыг бяцлаад халбага зөгийн балтай хольж өлөн элгэн дээрээ иднэ. Энэ “эмийг” 1-2 долоо хоногийн турш хэрэглээрэй.
7. Зөгийн балтай нимбэг

Мөн л бамбай булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. 2-3 ширхэг нимбэгийг сайтар угаагаад хальстай нь цуг үрж жижиглэнэ. Адил хэмжээний зөгийн балтай холино. Нэг хоолны халбага хэмжээтэйг нь өдөрт 3 удаа хоолны хооронд ууна.
Өдрийн шаардлагатай хэмжээний йод авч байх хамгийн энгийн арга нь йоджуулсан давс хэрэглэж байх явдал юм. Энэ тухай байнга санаж яваарай.








Р. Өлзийтэгш
2019/08/12 at 09:26
Р. Өлзийтэгш
2019/08/12 at 09:26
Р. Өлзийтэгш
2019/08/12 at 09:26
Р. Өлзийтэгш
2019/08/12 at 09:26
Энхтуяа Гомбосүрэн
2019/08/12 at 10:31
Баярлалаа зөгий бал лимон 2оо тодорхой хэмжээний усыг хамт хэрэглэх үү
Monhjargal Soninhuu
2019/08/12 at 11:18
Peace Time
Б. Бямбажав
2019/08/12 at 21:11
Dugerjav Enkhbulgaa