Хэний ч төсөөлж байгаагүй нууцыг өөртөө агуулсан 10 загвар өмсөгч (яг үнэндээ тэд огт оршин байдаггүй)

3

Renault-ын шинэхэн нүүр царайгаар виртуал модель Лилийг сонгосон байна. Рекламны дүрд бүсгүй маань машин унаж, бодит амьдралд сэтгэл ханамжтай байгаа тухай ярина. Хэдийгээр иймэрхүү хүмүүсийг жинхэнэ хүнээс ялгахад ямар нэг төвөггүй ч томоохон брендүүд роботоор өөрсдийнхөө нүүр царайг илэрхийлэх явдал улам бүр газар авч байна.

Ингээд орчин үеийн бас нэг том чиглэл болсон виртуал инфлюенсеруудын топуудыг та бүхэнд танилцуулж байна. Ер нь л тун удахгүй тэдний нүүр царай хаа сайгүй тааралдаж байдаг болох болов уу

Имма

© i-D JAPAN

i-D JAPAN-д зориулсан фото зураг дээр Имма хоёр жинхэнэ загвар өмсөгчийн хамт

imma.gram / instagram

Иммагийн гадаад төрх дээр 3D Modeling Cafe хэмээх киноны тусгай эффект, компьютер тоглоом зэрэг дээр голчлон ажилладаг компани ихээхэн анхаарч ажиллаж байгаа юм. Имма нь зөвхөн гоё сайхан загварын зураг төдийгүй бас Instagram Stories бичиж нийтэлдэг юм.

 

Шай

shy.yume / instagram
shy.yume / instagram

“Би бол чиний мөрөөдлийн бүсгүй” хэмээн энэхүү 25 настай виртуал загвар өмсөгч Шай өөрийн профайл дээрээ бичсэн байна. Хэдийгээр түүний аккаунтыг 3-хан сарын өмнө нээсэн боловч энэ нь цаашдаа ихээхэн ирээдүй бүхий төсөл гэдэг нь одоо нэгэнт ойлгомжтой болж эхэлсэн байна.

 

Лил Микела

lilmiquela / instagram
lilmiquela / instagram

19 настай Лилийг Brud хэмээх компьютер графикийн компани бүтээсэн байна. Энэхүү бодит бус бүсгүйн сошиал бүртгэлийг одоогоор 1,7 сая харж дагаж буй. Энэ бүсгүй олон янзын зураг авалтанд оролцож байсан төдийгүй дууны цомог хүртэл гаргасан гэнэ.

 

Хурандаа Сандерс

kfc / instagram
kfc / instagram

KFC брэнд ч бас орчин үеийн чиг хандлагыг дагаж CGI-инфлюенсер бүтээсэн байна. Одоо тэдний шинэ хурандаа Сандерс ингэж харагдана.

 

Дагни

dagny.gram / instagram
dagny.gram / instagram

The Diigitals агентлагийн хамгийн анхны виртуал загвар өмсөгчдийн нэг нь Дагни юм. Энэ агентлагийн зорилго нь бидний дуртай сэтгүүл, интернетийн зураг, мөн загварын талбар дээр аль болох олон бодит бус хүн байдаг болгох зорилготой гэнэ.

 

Бренн

brenn.gram / instagram
brenn.gram / instagram

Виртуал загвар өмсөгчдийн дунд бас plus-size бүсгүй ч бас бий. Тэдний нэг нь Бренн юм. Бренн мөн л The Diigitals агентлагийн бүтээл билээ.

 

Лиам Никуро

liam_nikuro / instagram
liam_nikuro / instagram

Лиам нь Японы хамгийн анхны виртуал эр. Түүнийг 1sec Inc компани бүтээсэн бөгөөд уг компани нь бодит амьдрал, тоон системт амьдрал хоёрыг нэгтгэх явдлыг өөрсдийн нэг зорилго хэмээн зарласан байна.

 

Бермуда

bermudaisbae / instagram
bermudaisbae / instagram

Бермуда нь гоо сайхны салоноор үйлчлүүлж, өөрийн нохойтойгоо зугаалж, мөхөөлдөс идэх, аялах зэргээр яг л инстаграммын од шиг амьдарна. Түүний хуудсыг одоогоор 150,000 хүн дагаж байна.

 

Сайа

© Saya :VirtualHuman / facebook
© Saya :VirtualHuman / facebook

Теруюки болон Юка Исикава нар энэхүү виртуал сурагчийг бүр 2015 онд бүтээжээ. Тэд хүрсэн амжилтдаа сэтгэл ханалгүй загвараа улам сайжруулсаар байна. Тэдний энэ төслийн тухай Saya Project сайтаас харж болно.

 

Шуду Грэм

shudu.gram / instagram
shudu.gram / instagram

Энэ бүсгүйг бүтээсэн хүмүүс түүнийг сүртэй цол тэмдгээр шагнахаасаа айсангүй. Тэр нь дэлхийн анхны дижитал-супер загвар өмсөгч. Бид ч эсэргүүцээд байх юм алга. Нээрээ л Наоми Кэмпбеллийг виртуал ертөнцөд аваачвал ийм байх болов уу гэмээр.

Энэхүү цуглуулгад танилцуулсан загвар өмсөгчдөөс аль нь танд илүү бодит мэт санагдсан бэ? Та ер нь иймэрхүү хиймэл хүн бий болгох тал дээр ямар бодолтой байдаг вэ?

37
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Соло Соло

    Соло Соло

    2019/08/10 at 20:48

    aimar sanagdlaa

  2. Oyu Dc

    Oyu Dc

    2019/08/10 at 23:49

    Муухай бна!!! Халуун цустай амьд хүмүүс байсаар байтал заавал хиймэл хүн хийх шаардлага юу бна аа жинхэнэ гаж бна

  3. Lhagvajav Davka

    Lhagvajav Davka

    2019/08/11 at 11:57

  4. Puje Puje

    Puje Puje

    2019/08/11 at 17:20

  5. Battsetseg Tsetsegee

    Battsetseg Tsetsegee

    2019/08/12 at 12:51

    Pobot ghd itgemeergui yuma iiiiiii jahan ewgui bn

  6. З. Сэкэ

    З. Сэкэ

    2019/08/13 at 10:22

    ???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *