Таны зүрхний цохилтыг түргэсэхэд хүргэх нийгмийн асуудлыг хөндсөн 19 бүтээлч сурталчилгаа

3

Бид нэгэн хэвийн зар сурталчилгааг бүр тоож харахаа ч больж дээ: хурц эрээн мяраан зураг, нэг л хэвийн улиг домог болсон уриа лоозон. Гудамжаар алхахад нүдний хажуугаар өнгөрнө, эсвэл гэртээ ирээд зурагтаа асаан дуртай нэвтрүүлгээ үзэж байхад дундуур нь цацагдана. Энэ олон сурталчилгаан дунд өөрийн эрхгүй анхаарал татахуйц сурталчилгаа бас байх ажээ. Гэхдээ гэрэлт ирээдүйг амлахгүй, тодорхой асуудлыг хөндөнө, хүн гээч амьтны дотоод сэтгэлийг шимшрүүлэх тийм л суртал ухуулгын шинжтэй сурталчилгаанууд.

Бид бүх л өдрийн турш сошиал сүлжээн дунд хэдэн мянган мэдээллийн эх сурвалжид умбаж байна, тэр дундаас бид өөрийн эрхгүй зог тусах сурталчилгааг олж хардаг. Өнөөдөр та бүхэндээ нийгэмд хандсан тийм л сурталчилгааг танилцуулахаар бэлдлээ, зарим нь инээд хүргэнэ, зарим нь үнэхээр алмайруулж цочирдуулна.

1. Эйнштейн зүгээр л нэг пицца зөөдөг залуу байсан бол яах уу?

© ETH Zurich Foundation / adsoftheworld

Цюрих дэх ЕТН их сургуулийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжих кампанит ажил. Уриа нь: “Гоц ухаан цагийн ажил хийж хичээл сурлагаас хөндийрөх ёсгүй”.

 

2. Харахад инээдтэй ч гэлээ, үнэн хэрэгтээ гунигтай

© Enable Foundation / adsoftheworld

Enable Foundation Hong Kong сангийн кампанит ажил нь деменци буюу мэдрэлийн тогтолцооны сөнөрөлт эмгэгийн шинж тэмдгийг бусдад таниулах зорилготой. Кампанит ажлын уриа: “Деменцийн үеийн сюрреалист байдал – энэ бол бодит”

 

3. Уг нь хөрөө загас, зараа загас бас алиалагч загас байдаг байлаа, харин одоо сав загас улам их таарах болж дээ

© Endurvinnslan / adsoftheworld

Исландын Aldeilis-ийн сурталчилгаа. НҮБ-ын судалгааг үндэслэн уг сурталчилгааны хуудсыг хийсэн буюу одоогийнх шиг энэ хурдацтайгаар далай тэнгисийн бохирдуулсаар байвал 2050 он гэхэд усан санд байгаа загасны тоотой адил хэмжээний (кг-аар) хуванцар хаягдал бий болох ажээ.

 

4. “Өөрийнхөө хоолноос хуваалцаач”

© GPS Foundation / adsoftheworld

GPS-ийн хүмүүнлэгийн сангийн сурталчилгааны зурагт хуудас. Тус сан амьдралын түвшин доогуур бразил иргэдэд тусалдаг.

 

5. Арслан бол алиалагч биш, тэр зэрлэг араатан

© WWF / adsoftheworld

Амьтантай хэрцгий хандах явдлыг эсэргүүцсэн Дэлхийн байгаль хамгаалах сангаас зохион байгуулсан аян. Уриа: “Таны зугаа цэнгээн үү эсвэл миний амь уу”

 

6. Зарим нэг хүүхдүүдийн амьдрал бидний төсөөлж байснаас ч хэцүү

© Amena Autism Center / adsoftheworld

Иордан дахь Аменийн аутизмийн төвөөс зохион байгуулсан мэдээллийн кампанит аяны хүрээнд аутизмтай хүүхдэд туслах хэцүү, гэхдээ боломжтой гэдгийг олон нийтэд таниулах зорилго агуулжээ. Уг аян дараах уриан доор явагдсан юм: “Надад гарц олоход минь туслаач?”

 

7. Яг ингээд л хайчилчих юм уу?

© Hey Girls / adsoftheworld

Их Британид Hey Girls кампанит ажлын хүрээнд эмэгтэйчүүдийн ариун цэвэр болон ядуу амьдралын уялдаа холбоог харуулах зорилготой байв. Энэхүү хоёр талт сурталчилгааны постер 2018 онд Metro сонинд хэвлэгдэн гарсан юм. Нэг талдаа “өөрөө хийсэн” гэсэн бичигтэй эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгслийн зурагт хайчилбар. Харин эсрэг талдаа сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл нийтэлсэн: “Их Британид 10 эмэгтэй тутмын нэг нь ямар нэгэн шалтгааны улмаас өөртөө ариун цэврийн хэрэгсэл худалдан авч чаддаггүй, тиймээс сар болгон ариун цэврийн цаасаар, оймсоор эсвэл сонины цаасаар хийхэд хүрдэг”.

 

8. Хүний үйл ажиллагааны ул мөр заримдаа үл үзэгдэнэ, гэхдээ үр дагавар нь нүдэнд шууд тусна

© Greenpeace / adsoftheworld

Уг кампанит ажлыг Greenpeace зохион байгуулсан, хүний үйл ажиллагаа болон байгаль орчны хоорондын уялдаа холбоог олны анхааралд хандуулах зорилготой. Уриа “Бид ийм ул мөр үлдээдэг үү?”

 

9. “Номхон далайн баруун хойд эрэг хавиар оршин суудаг хүмүүсийн 21 орчим хувь нь алмас байдаг гэдэгт итгэдэг. Хүмүүсийн 27% нь уур амьсгалын өөрчлөлтийг хий хоосон зүйл гэж бодож явдаг”

© Climate Reality Group / adsoftheworld

Climate Reality Group–ийн мэдээллийн шинж чанартай кампанит ажлын хүрээнд гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн тухай инээдтэй биш асуудлыг шог зургаар илэрхийлжээ.

 

10. Заримдаа хэн нэгний үхэл хэн нэгний амийг аварна

© France ADOT / adsoftheworld

France ADOT-оос зохион байгуулсан мэдээллийн кампанит аяныхаа хүрээнд зурагт постер хэвлүүлсэн байна: эрхтнээ донор болгож өгсөн хүмүүст хэдэн мянган хүн амиараа өртэй явааг сануулах зорилготой.

 

11. Эвлүүлээгүй паззл биш харин “цуглуулсан” хүн

© Alzheimer Forschung Initiative / adsoftheworld

Германы Alzheimer Forschung мэдээллийн кампанит аян Альцгеймерийн өвчлөлтөнд анхаарал хандуулахыг уриалжээ. “Альцгеймер өвчин ой санамжаас хэсэг хэсгээр тасдан авч байна. Энэ тулааныг ялан дийлэхэд туслаач”.

 

12. “Компьютерын хулганы баруун товчийг дарлаа гээд улаан пандаг аварч чадахгүй. Устаж үгүй болоход харин – тусалж чадаж байна”

© WBZA / adsoftheworld

WBZA энэтхэгийн амьтан хамгаалах сангийн санаачилга бол ховордож буй ан амьтныг хамгаалахад чиглэсэн.

 

13. Зарим нэг улс оронд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөөр байна

© UN Women / adsoftheworld

Арабын Нэгдсэн Улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр зохион байгуулагдсан кампанит ажил. Зурагт хуудсан дээрх уриа: “Эмэгтэй хүний хийх ёстой ажил: гэртээ үлдэх/зарц байх/ гал тогоонд байх/ сүм хийдэд дуугүй байх”.

 

14. Тэр унтмаар байна гэж хэлсэн, гэхдээ тэр үед живж байжээ

© National Water Safety Month / adsoftheworld

Олон нийтийг “хоёрдогч живэлт” гэдэг зүйлд анхаарал хандуулах цаг болсон. Кампанит аяны уриа: “Таны хүүхэд уснаас гарснаас хойш живэлтийн шинж тэмдэг илэрч байж болзошгүйг та мэдэх үү?”

 

15. Инээмсэглэж байгаа хүн болгон сайхан сэтгэлтэй биш шүү

© Paris Aéroport / adsoftheworld

Парис дахь онгоцны буудал дээрх зурагт хуудас: “Хууль бус таксины ард эрсдэл нуугдаж байдаг”.

 

16. Сэтгэл гутрал гаднаасаа огт үл үзэгдэгч байж болно

© Safe Space / adsoftheworld

Энэтхэгийн нийгмийн аяны хүрээнд сэтгэл гутрал болон амиа хорлолтын асуудлыг хөнджээ. Хэн нэгний хэтэрхий өндөр хүлээлт нь хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг тэд зурагт хуудсаар харуулсан байна.

 

17. Ичихгүй тайван явах ёстой зүйл

© The Case For Her / adsoftheworld

Египетэд зохион байгуулагдсан нийгмийн кампанит аяны хүрээнд эмэгтэй хүн сар болгон байгалийн жам ёсоороо өөрийн бие махбодид явагддаг үйл явцаас болж хэн нэгний өмнө уучлалт гуйх ёсгүй, тэр дундаа ичих ч ёсгүйг олон нийтэд сурталчилжээ.

 

18. “Барилгын ажлын явцад гар цэвэр үлдэж болно”

© PZL / adsoftheworld

Барилгын салбарын авилгалтай тэмцэх сурталчилгаа.

 

19. Зүгээр л хажууд нь байх багадна

© Delete Institute / adsoftheworld

Хүмүүсийн электрон хэрэгсэлд хэтэрхий их донтож байгааг эсэргүүцсэн аян. Уриа нь: “Тоон донтолт гэж бодитоор бий. Та л үүнийг олж харахгүй байгаа юм”.

Та жинхэнэ утга санаа агуулсан нийгмийн асуудлыг хөндсөн сурталчилгаатай таарч байв уу? Нийгэмд ийм төрлийн сурталчилгаа хэрэгтэй гэж бодож байна уу?

28
БахархмаарБахархмаар
19
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *